| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2024/0082/З |
| Дугаар | 111/ШШ2025/0008 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 111/ШШ2025/0008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын хоорондын “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилохыг даалгах”-аар маргасан байна.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолын өөрт хамаарах хэсгийн хэрэгжилтийг хангуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан Төрийн захиргааны удирдах албан тушаалын сул ажлын байрыг нөхөх тусгай шалгалтад 63 оноогоор тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолоор *******г Байгаль орчны газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/85 дугаар “*******ын *******ийг Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамж гарсан.
Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Би 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан Төрийн захиргааны удирдах албан тушаалын сул ажлын байрыг нөхөх тусгай шалгалтад 63 оноогоор тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолоор *******г Байгаль орчны газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар “*******ын *******ийг Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамж гаргасан. Тус захирамж нь Байгаль орчны газрын даргын албан тушаалд ажиллах миний эрхийг зөрчсөн. Энэ сонгон шалгаруулалтад 2 хүн оролцсон бөгөөд би хамгийн өндөр оноог авч тэнцсэн учраас намайг уг албан тушаалд томилох ёстой байсан. Гэтэл уг албан тушаалын сонгон шалгаруулалтад огт оролцоогүй Э.*******ийг Байгаль орчны газрын даргаар томилсон нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн. Баянхонгор аймгийн Засаг даргын энэ шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх үндсэн зарчмыг алдагдуулж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх” зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилох” гэсэн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-д “Энэ хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилоход Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагч, улс төрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бусад этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно”, 31.4-т “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар захирамжаар Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилсон хууль бус томилгоог хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолын өөрт хамаарах хэсгийн хэрэгжилтийг хангуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.6-т “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ” гэж заасны дагуу томилохоос татгалзсан хариуг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн.
******* нь нэр дэвшүүлсэн албан тушаалд өмнө нь ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал бий болгох, бусдаас шан харамж нэхэх зэрэг үйлдлүүдийг гаргасан бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, ... үзүүлэх”-ийг хориглосон заалтуудыг зөрчиж байсан учраас тухайн албан тушаалд томилох боломжгүй гэж үзэж татгалзсан.
Мөн ******* нь Аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байгаа бөгөөд Байгаль орчны газрын даргаар ажиллах гээд байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байгаа тул аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр томилох боломжгүй гэж үзэж байгаа тул *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Э.******* 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаар албан бичгээр “Байгаль орчны газрын дарга Э.******* миний бие иргэн *******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар “*******ын *******ийг Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар “*******ын *******ийг Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1 Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар захирамжаар Байгаль орчны газрын даргын албан тушаалд Э.*******ийг томилсон нь хууль бус гэж маргаж байгаа тухайд:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Би 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан Төрийн захиргааны удирдах албан тушаалын сул ажлын байрыг нөхөх тусгай шалгалтад 63 оноогоор тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолоор *******г Байгаль орчны газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар “*******ын *******ийг Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамж гаргасан. Тус захирамж нь Байгаль орчны газрын даргын албан тушаалд ажиллах миний эрхийг зөрчсөн. Энэ сонгон шалгаруулалтад 2 хүн оролцсон бөгөөд би хамгийн өндөр оноог авч тэнцсэн учраас намайг уг албан тушаалд томилох ёстой байсан. Гэтэл уг албан тушаалын сонгон шалгаруулалтад огт оролцоогүй Э.*******ийг Байгаль орчны газрын даргаар томилсон нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн. Баянхонгор аймгийн Засаг даргын энэ шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх үндсэн зарчмыг алдагдуулж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх” зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилох” гэсэн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-д “Энэ хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилоход Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагч, улс төрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бусад этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно”, 31.4-т “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.” гэжээ.
1.2 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.6-т “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг томилохоос татгалзсан хариуг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн. ******* нь нэр дэвшүүлсэн албан тушаалд өмнө нь ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал бий болгох, бусдаас шан харамж нэхэх зэрэг үйлдлүүдийг гаргасан бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах” зэрэг хориглосон заалтуудыг зөрчиж байсан учраас тухайн албан тушаалд томилох боломжгүй гэж үзэж татгалзсан.” гэжээ.
1.3 .Баянхонгор аймгийн төрийн албаны салбар зөвлөл нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн захиргааны удирдах албан тушаал болох Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалын сул ажлын байрыг нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулсан байх бөгөөд уг шалгалтад нийт 2 иргэн оролцож нэхэмжлэгч ******* хамгийн өндөр оноо болох 63 оноог авсан байна. Энэ шалгаруулалттай хэргийн оролцогч нар маргаагүй. Мөн Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд түр томилогдсон Э.******* нь төрийн захиргааны удирдах албан тушаалын нөөцөд байхгүй гэдэгт хэргийн оролцогч нар маргаагүй болно.
1.4. Хэдийгээр хариуцагч тус сонгон шалгаруулалттай маргаагүй боловч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно”, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.6-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно” гэж заасан тул эрхийнхээ хүрээнд татгалзсан гэх боловч шүүх хуралдаанд хуульд заасан үндэслэлээ тайлбарлаж, нотолж чадаагүй.
******* нь нэр дэвшүүлсэн албан тушаалд өмнө нь ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал бий болгох, бусдаас шан харамж нэхэх зэрэг үйлдлүүдийг гаргасан гэх боловч нэхэмжлэгч нь Байгаль орчны газрын даргаар ажиллаж байх хугацаандаа сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд ажлаас эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, аймгийн засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б/34 дугаар “*******г Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажлаас чөлөөлөх тухай” захирамж гарган ажлаас нь чөлөөлсөн байна.
Мөн шүүхэд сум дундын шүүхээс ирүүлсэн албан бичигт маргаж байгаа үндэслэлээр 2020-2024 онуудад эрүүгийн шийтгэх тогоол болон зөрчлийн шийтгэвэр гарч байгаагүй, цагдаагийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн албан бичигт маргаж байгаа үндэслэлээр 2020-2024 онуудад гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, арга хэмжээ авагдаж байгаагүй гэсэн байх тул хариуцагч нь 2024 оны 11 дүгээр 19-ний өдөр 1а/843 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг Байгаль орчны газрын даргаар томилохоос татгалзсан татгалзал нь хууль бус байна үзлээ.
1.5. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага, 23 дугаар зүйлд Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хуульчилсан байна. Нэхэмжлэгч нь хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилно” гэж заасныг зөрчин сонгон шалгаруулалтад огт оролцоогүй, төрийн захиргааны удирдах албан тушаалын нөөцөд байхгүй Э.*******ийг түр томилсон нь хууль зөрчсөн байна.
2. “Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 33 дугаар тогтоолын холбогдох хэсгийн хэрэгжилтийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд
2.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч нь “Төрийн албаны салбар хорооны тогтоолын хэрэгжилтийг хангуулах гэдэг нь Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолоор ******* намайг Байгаль орчны газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх саналтай байсан учраас энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж өгнө үү гэсэн утгатай. Энэ тогтоол хэрэгжсэнээр би уг албан тушаалд томилогдох ёстой. Би энэ нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү гэж тодруулан тайлбарлаж байна.” гэжээ.
2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “******* нь аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байгаа бөгөөд Байгаль орчны газрын даргаар ажиллах гээд байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байгаа тул аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр томилох боломжгүй гэж үзэж байгаа тул *******н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
2.3 Хэдийгээр нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага, 23 дугаар зүйлд заасан Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хангасан боловч Баянхонгор аймгийн Байгаль орчны даргын албан тушаалд шууд томилох шаардлагыг хангахгүй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д аймгийн засаг дарга нь “аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлнө” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийг Баянхонгор аймгийн Байгаль орчны даргын албан тушаалд шууд томилуулахаар хуульд заасан урьдчилсан нөхцөл болох Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамтай зөвшилцөөгүй байх тул нэхэмжлэлийн “Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” шаардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 зүйлийн 27.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн ““Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар “*******ын *******ийг Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар “*******ын *******ийг Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хүчингүй болгосугай.
2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д зааснаар нэхэмжлэгчийн “Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ