Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 197/ШШ2025/05176

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Шунхлай” СӨХ -ийн нэхэмжлэлийн шаардлага 433,700 төгрөгийг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 5 сарын 25-ны өдөр 72,283 төгрөг, 2025 оны 6 сарын 25-ны өдөр 72,283 төгрөг, 2025 оны 7 сарын 25-ны өдөр 72,283 төгрөг, 2025 оны 8 сарын 25-ны өдөр 72,283 төгрөг, 2025 оны 9 сарын 25-ны өдөр 72,283 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 72,283 төгрөг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,662 төгрөгөөс улсын төсвийн данснаас 6,831 төгрөг, хариуцагч *******ээс 6,831 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Шунхлай” СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжид зохигч, тэдний төлөөлөгчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Ц.УРАНГУА