Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/05478

 

 

 

 

  

 

    2025          05              02                                         197/ШШ2025/05478

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч******************* тоотод байрлах, ***********/регистрийн дугаар 9906762/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********** тоотод оршин суух *********** /регистрийн дугаар ***********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 3,445,226 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх *********, хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ***********нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.***********нь ***********-иас дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 3,445,226 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлж, харин хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөгч Т.Жигмэддагва нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, алдангийг хасуулах, байгууллагын нэрээр нэхэмжлэлээ явуулдаггүй гэж маргаж оролцсон.

3.Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвгэрийн 11, 12, 54-р байрны оршин суугчдын 2003 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрээр ************ 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

4.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэсний дагуу хариуцагч нь тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.

Мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.

5. Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын тогтмол төлбөрийг талууд 2016 оны 3 сарын 2-ны байгуулсан гэрээний дагуу сар бүр 151,200 төгрөг байхаар тохирч, хариуцагч энэ талаар маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч ************ нь дээрх гэрээний 5.3-т төлбөрийг ашиглалтын дараа сарын 15-ны дотор төлөх, хэрэв хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд 0,5 хувьтай тэнцэх алдангийг тооцож СӨХ-ны дундын өмчийн засвар, үйлчилгээнд шилжүүлэхээр тохирсны дагуу алданги 1,023,126 төгрөг нэхэмжилснийг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь уг гэрээний хугацаа 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал байх бөгөөд талууд гэрээг өөрчлөх, цуцлах санал гараагүй бол сунгасанд тооцно гэж тохирсон байх хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний алданги гаргуулах шаардах эрхийн хугацаа дууссан бөгөөд талууд бичгээр баталгаажуулах байсан гэж дүгнэв.

6. Хариуцагч ***********-ийг 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,421,600 төгрөг төлөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж, Төлбөрийн нэхэмжлэхийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг болон дээрх хуулийн заалтуудыг үндэслэн 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 2,421,600 төгрөгийг хариуцагч ***********-иас гаргуулж, ************* олгож, харин нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1,023,126 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,074 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан дүнд тооцогдох 53,695.6 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 232 дугаар зүйлийн 232.3-т тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 1,023,126 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ***********-иас дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 2,421,600 төгрөгийг гаргуулж, *********** олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********-иас 53,695.6 төгрөг гаргуулж, “************** олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА