Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 112/ШШ2025/0016

 

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

          Нэхэмжлэгч: Тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Ц.Ц, М.Г, Б.С, С.Г, Г.Э, Д.Б, Б.У, М.Э, М.Э, Н.М, Н.Э, Б.И, Т.Ш, С.О

           Хариуцагч: Тус аймгийн Засаг дарга Г.Чинбат, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Насанбуян, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Есөнбулаг сумын Засаг дарга Н.Золжаргал, Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Бат-Орших нарт холбогдуулан аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/09  дүгээр захирамжийн маргаан бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 16 дугаар тогтоолын маргаан бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,  Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын  14-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас олгосон барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Есөнбулаг сумын Засаг дарга, газрын албанд газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв. 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, Д.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, М.А, Есөнбулаг сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, В.М, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, гуравдагч этгээд Т.А нар оролцов.                                                               

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч М.Г, Д.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, М.А, Есөнбулаг сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, В.М, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Бат-Орших, гуравдагч этгээд Т.А нар нь шүүх хуралдаанд  дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

            Ц.Ц, М.Г, Б.С, С.Г, Г.Э, Б.У, М.Э, М.Э, Н.М, Н.Э, Б.И, Т.Ш, Д.Б нарын 13 иргэний нэхэмжлэлтэй, аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Есөнбулаг сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох “”захиргааны хэргийн зохигчид нь хариуцагч талаас эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нарт эзэмшил газрыг олгох санал гаргасныг тэмдэглэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийг удирдлага болгон дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. 

          1. Хариуцагч тал нь нэхэмжлэгч Ц.Ц, М.Г, Б.С, С.Г, Г.Э, Б.У, М.Э, М.Э, Н.М, Н.Э, Б.И, Т.Ш, Д.Б нарын эзэмшил бүхий газарт 640 хүүхдийн сургуулийн барилга барихаар төлөвлөсөнтэй холбогдуулан Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10.6 дахь заалтын хүрээнд Баянхайрхан багийн 9 дүгээр гудамжны ар тал иргэн Б-ийн өмчлөлийн газрын баруун хажуугаас эхлүүлэн 13 нэхэмжлэгчийн газрын байршлыг өөрчлөн гудамжны зохион байгуулалтад оруулж 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор Есөнбулаг сумын Засаг даргын захирамж, газрын кадастр, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, амины орон сууцны газар эзэмшүүлэх гэрчилгээг нэхэмжлэгч тус бүрийн нэр дээр 15 жилээс доошгүй хугацаатай гаргуулж газар эзэмших эрхийг баталгаажуулах

  1. Нэхэмжлэгч нарт байршлыг өөрчилж олгох газрын солбицолын цэгүүд

Газар эзэмшигчийн овог, нэр

Нэгж газрын талбарын дугаар

Солбилцолын цэгүүд

 

 

1

 

 

Д.Б

 

  1. area   700.0 at point  X=286825.7454  Y=5137722.7134  Z=   0.0000

             at point  X=286809.3607  Y=5137745.4199  Z=   0.0000

             at point  X=286829.6330  Y=5137760.0498  Z=   0.0000

             at point  X=286846.0177  Y=5137737.3433  Z=   0.0000

 

 

2

 

 

М.Э

 

 2  area   700.0189  

             at point  X=286821.7863  Y=5137685.4739  Z=   0.0000

             at point  X=286805.4016  Y=5137708.1803  Z=   0.0000

             at point  X=286825.6740  Y=5137722.8103  Z=   0.0000

             at point  X=286842.0586  Y=5137700.1038  Z=   0.0000

 

 

3

 

 

М.Э

 

   3  area   700.0

          at point  X=286805.4016  Y=5137708.1803  Z=   0.0000

          at point  X=286789.0168  Y=5137730.8867  Z=   0.0000

          at point  X=286809.2900  Y=5137745.5158  Z=   0.0000

          at point  X=286825.6750  Y=5137722.8093  Z=   0.0000

 

 

4

 

 

Ц.Ц

 

   4  area   700.0

       at point  X=286801.5131  Y=5137670.8447  Z=   0.0000

          at point  X=286785.1285  Y=5137693.5512  Z=   0.0000

          at point  X=286805.4008  Y=5137708.1811  Z=   0.0000

          at point  X=286821.7854  Y=5137685.4746  Z=   0.0000

 

 

5

 

 

Т.Ш

 

   5  area   700.0

          at point  X=286785.1285  Y=5137693.5512  Z=   0.0000

          at point  X=286768.7436  Y=5137716.2575  Z=   0.0000

          at point  X=286789.0168  Y=5137730.8867  Z=   0.0000

          at point  X=286805.4018  Y=5137708.1801  Z=   0.0000

 

 

6

 

 

Н.М

 

 

   6  area   700.0

          at point  X=286781.2400  Y=5137656.2160  Z=   0.0000

          at point  X=286764.8553  Y=5137678.9225  Z=   0.0000

          at point  X=286785.1277  Y=5137693.5524  Z=   0.0000            

          at point  X=286764.8553  Y=5137678.9225  Z=   0.0000

 

 

7

 

 

Н.Э

 

   7  area   700.0

          at point  X=286748.4705  Y=5137701.6288  Z=   0.0000

          at point  X=286768.7437  Y=5137716.2579  Z=   0.0000

          at point  X=286785.1287  Y=5137693.5514  Z=   0.0000

          at point  X=286801.5123  Y=5137670.8459  Z=   0.0000

 

 

8

 

 

Б.С

 

   8  area   700.0

          at point  X=286760.9668  Y=5137641.5869  Z=   0.0000

          at point  X=286744.5822  Y=5137664.2933  Z=   0.0000

          at point  X=286764.8545  Y=5137678.9232  Z=   0.0000

          at point  X=286781.2391  Y=5137656.2167  Z=   0.0000

 

 

 

9

 

 

 

М.Г

 

   9    area   700.0

          at point  X=286744.5822  Y=5137664.2933  Z=   0.0000

          at point  X=286728.1973  Y=5137686.9997  Z=   0.0000

          at point  X=286748.4705  Y=5137701.6288  Z=   0.0000

          at point  X=286764.8555  Y=5137678.9222  Z=   0.0000

 

 

10

 

 

Б.У

 

   10   area   700.0

          at point  X=286740.6943  Y=5137626.9568  Z=   0.0000

          at point  X=286724.3096  Y=5137649.6633  Z=   0.0000

          at point  X=286744.5820  Y=5137664.2932  Z=   0.0000

          at point  X=286760.9666  Y=5137641.5867  Z=   0.0000

 

 

11

 

 

Б.И

 

   11     area   700.0

          at point  X=286724.3094  Y=5137649.6631  Z=   0.0000

          at point  X=286707.9246  Y=5137672.3695  Z=   0.0000

          at point  X=286728.1977  Y=5137686.9986  Z=   0.0000

          at point  X=286744.5828  Y=5137664.2920  Z=   0.0000

 

 

12

 

 

Г.Э

 

    12  area   700.0

          at point  X=286720.4211  Y=5137612.3277  Z=   0.0000

          at point  X=286704.0365  Y=5137635.0342  Z=   0.0000

          at point  X=286724.3088  Y=5137649.6641  Z=   0.0000

          at point  X=286740.6934  Y=5137626.9576  Z=   0.0000

 

 

13

 

 

С.Г

 

 

   13 area   700.0

          at point  X=286704.0362  Y=5137635.0340  Z=   0.0000

          at point  X=286687.6514  Y=5137657.7403  Z=   0.0000

          at point  X=286707.9246  Y=5137672.3694  Z=   0.0000

          at point  X=286724.3096  Y=5137649.6629  Z=   0.0000

 

           2. Хариуцагч аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас амины орон сууцны загварыг газар эзэмших гэрчилгээ олгосноос хойш 20 хоногийн дотор гаргаж өгнө.  

           3. Хариуцагч талаас нэхэмжлэгч Ц.Ц-ийн барилгажих талбайд багтсан блокон хашааг шилжүүлэх, бусад мод болон блокон хашаатай нэхэмжлэгч М.Г, Б.С, С.Г, Г.Э, Б.У, Н.М, Н.Э, Д.Б нарын модон хашааг буулган зөөвөрлөж шинэ байршилд  хүргэхэд ажил гүйцэтгэгч талтай холбон зуучилж өгнө.

           4. Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагч тогтоосон хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлнэ.

           5. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь сайн дурын үндсэн дээр хэн нэгний шахалт, дарамтгүйгээр тус эвлэрлийн гэрээг шүүхийн өмнө байгуулав гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

          Тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Ц.Ц, М.Г, Б.С, С.Г, Г.Э, Д.Б, Б.У, М.Э, М.Э, Н.М, Н.Э, Б.И, Т.Ш, С.О нараас тус аймгийн Засаг дарга Г.Чинбат, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Насанбуян, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Есөнбулаг сумын Засаг дарга Н.Золжаргал, Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Бат-Орших нарт холбогдуулан аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/09  дүгээр захирамжийн маргаан бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 16 дугаар тогтоолын маргаан бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,  Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын  14-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас олгосон барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Есөнбулаг сумын Засаг дарга , газрын албанд газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах шаардлага бүхий  нэхэмжлэл гаргажээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч М.Г, Д.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, М.А, Есөнбулаг сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, В.М, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Бат-Орших, гуравдагч этгээд Т.А нар нь харилцан тохиролцож, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны  өдөр шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээ байгууллаа.

          Эвлэрлийн гэрээнд: Хариуцагч тал нь нэхэмжлэгч Ц.Ц, М.Г, Б.С, С.Г, Г.Э, Б.У, М.Э, М.Э, Н.М, Н.Э, Б.И, Т.Ш, Д.Б нарын эзэмшил бүхий газарт 640 хүүхдийн сургуулийн барилга барихаар төлөвлөсөнтэй холбогдуулан Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10.6 дахь заалтын хүрээнд Баянхайрхан багийн 9 дүгээр гудамжны ар тал иргэн Б-ийн өмчлөлийн газрын баруун хажуугаас эхлүүлэн 13 нэхэмжлэгчийн газрын байршлыг өөрчлөн гудамжны зохион байгуулалтад оруулж 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор Есөнбулаг сумын Засаг даргын захирамж, газрын кадастр, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, амины орон сууцны газар эзэмшүүлэх гэрчилгээг нэхэмжлэгч тус бүрийн нэр дээр 15 жилээс доошгүй хугацаатай гаргуулж газар эзэмших эрхийг баталгаажуулахаар, хариуцагч аймгийн Засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас амины орон сууцны загварыг газар эзэмших гэрчилгээ олгосноос хойш 20 хоногийн дотор гаргаж өгөхөөр, хариуцагч талаас нэхэмжлэгч Ц.Цийн барилгажих талбайд багтсан блокон хашааг шилжүүлэх, бусад мод болон блокон хашаатай нэхэмжлэгч М.Г, Б.С, С.Г, Г.Э, Б.У, Н.М, Н.Э, Д.Б нарын модон хашааг буулган зөөвөрлөж шинэ байршилд  хүргэхэд ажил гүйцэтгэгч талтай холбон зуучилж өгөх, дээрх тохиролцсоноос бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзахаар харилцан тохиролцож гэрээнд талууд гарын үсэг зурсан байна.

          Түүнчлэн нэхэмжлэгч С.О нь 2025 оны 03 дугаар сарын 28-нд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж, хүсэлт ирүүлсэн байна. Иймд шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, С.От холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Мөн нэхэмжлэгч Ц.Ц, М.Г, Б.С, С.Г, Г.Э, Б.У, М.Э, М.Э, Н.М, Н.Э, Т.Ш нараас  О.Ад 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр,  нэхэмжлэгч Б.Игоос 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, Есөнбулаг сумын Засаг дарга Н.Золжаргалаас А.Э, В.М нарт 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/451 дүгээр албан бичгээр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Насанбуянгаас Т.Уд 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжаар, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Мянганбаяраас  М.Сд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар тушаалаар, аймгийн Засаг даргаас М.А-д 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/234 дугаар албан бичгээр, 2025 оны 04 дүгээр 04-ний өдрийн 1/388 дугаар албан  бичгээр Н.Эт тус тус итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-т зааснаар эвлэрэх эрхийг олгосон байна.

            Нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд эвлэрэн хэлэлцсэн байх бөгөөд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/09  дүгээр захирамж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 16 дугаар тогтоолын маргаан бүхий газарт холбогдох хэсэг, Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын  14-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтын 2 дахь хэсэг тус тус хэвээр үлдэж байгааг тэмдэглэв.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан болно.

           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч тал нь нэхэмжлэгч Ц.Ц, М.Г, Б.С, С.Г, Г.Э, Б.У, М.Э, М.Э, Н.М, Н.Э, Б.И, Т.Ш, Д.Б нарын эзэмшил бүхий газарт 640 хүүхдийн сургуулийн барилга барихаар төлөвлөсөнтэй холбогдуулан Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10.6 дахь заалтын хүрээнд Баянхайрхан багийн 9 дүгээр гудамжны ар тал иргэн Б-ийн өмчлөлийн газрын баруун хажуугаас эхлүүлэн 13 нэхэмжлэгчийн газрын байршлыг өөрчлөн гудамласан зохион байгуулалтад оруулж 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор Есөнбулаг сумын Засаг даргын захирамж, газрын кадастр, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, амины орон сууцны газар эзэмшүүлэх гэрчилгээг нэхэмжлэгч тус бүрийн нэр дээр 15 жилээс доошгүй хугацаатай гаргуулж газар эзэмших эрхийг баталгаажуулахаар, хариуцагч аймгийн Засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас амины орон сууцны загварыг газар эзэмших гэрчилгээ олгосноос хойш 20 хоногийн дотор гаргаж өгөхөөр, хариуцагч талаас нэхэмжлэгч Ц.Цийн барилгажих талбайд багтсан блокон хашааг шилжүүлэх, бусад мод болон блокон хашаатай нэхэмжлэгч М.Г, Б.С, С.Г, Г.Э, Б.У, Н.М, Н.Э, Д.Б нарын модон хашааг буулган зөөвөрлөж шинэ байршилд  хүргэхэд ажил гүйцэтгэгч талтай холбон зуучилж өгөх, дээрх тохиролцсоноос бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзахаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн С.Оээс  тус аймгийн Засаг дарга Г.Чинбат, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Насанбуян, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Есөнбулаг сумын Засаг дарга Н.Золжаргал, Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Бат-Орших нарт холбогдуулан гаргасан  аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/09  дүгээр захирамжийн маргаан бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 16 дугаар тогтоолын маргаан бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,  Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын  14-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас олгосон барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Есөнбулаг сумын Засаг дарга , газрын албанд газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн өөрт холбогдох хэсгээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОЮУНСҮРЭН