| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/04173/И |
| Дугаар | 197/ШШ2025/05482 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2025/05482
2025 05 02 197/ШШ2025/05482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******************** /регистрийн дугаар *************/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********д гал тогооны тавилга хийлгэнэ гэж 1,530,000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн, тавилга хэмжээндээ таараагүй тул буцаасан, харин урьчилгаанд шилжүүлсэн төлбөрийг одоо хүртэл өгөөгүй гэж шаардлагаа тодорхойлж, хариуцагч ******** нь 1,530,000 төгрөгийг төлөхгүй, учир нь тавилгыг өөрсдийн зардлаар хүргэж өгч суурьлуулсан бидний дунд маргаан үүсэж, буцаан авч явах зэрэг зардал гарсан, 2 жил гаруй хугацаа өнгөрсөн гэж маргаж оролцсон.
3.Хариуцагч ******** нь нэхэмжлэгч ********тай 2023 оны 1 сарын 26-ны өдөр гал тогооны тавилгыг өөрсдийн материалаар хийж угсарч өгөх нөхцөлтэйгээр амаар тохиролцон, урьдчилгаа төлбөрт 1,530,000 төгрөгийг шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргасан зардлын баримтын хуулбар /12-р хуудас/, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Энэхүү талуудын хооронд хийсэн тохиролцоо болох хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээнийг шинжийг хангаж байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар дээрх тохиролцоо буюу мөнгө шилжүүлсэн нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзнэ.
4.Зохигч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар хэн аль нь маргаагүй бөгөөд харин ажлын доголдолтой холбоотойгоор нэхэмжлэгч тал хүлээж аваагүй тул тавилгынхаа урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгийг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
Учир нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж зааснаар захиалагч тал болох нэхэмжлэгч ******** тухайн ажил гүйцэтгэх гэрээний доголдол /хэмжээ таараагүй/-оос шалтгаалж гэрээг цааш үргэлжлүүлээгүй байх тул төлбөрийг шаардах эрхтэй юм.
5. Харин хариуцагч талаас тухайн өдөр тавилгыг буцааж авч явснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд ямар нэг тоо хэмжээ, чанарын доголдолгүй байсан талаар нотлох баримт хэрэгт байхгүй тул гэрээгээр тохирсон үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Мөн хариуцагч тал хугацаа өнгөрсөн гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасантай нийцэхгүй байх тул ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүрэг болох тавилгыг доголдолгүй хүлээлгэн өгөөгүйгээс захиалагч гэрээнээс татгалзсан тул урьдчилгаанд төлсөн төлбөр 1,530,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч тал буюу хариуцагч ******** төлөх үүрэгтэй байна.
6.Иймд хариуцагч ********гээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 1,530,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********т олгохоор шийдвэрлэв.
7.Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ********гээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 1,530,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ********т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********гээс 40,830 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ********т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА