Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/05483

 

 

 

 

 

     2025          05            02                                        197/ШШ2025/05483

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *************/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний дагуу 3,037,345.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, хариуцагч ********* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “************” ХХК нь хариуцагч *********** байгуулсан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 1,486,161.22 төгрөг, зээлийн хүү 1,336,456.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,528.14 төгрөг, эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 3,037,345.44 төгрөгийг нэхэмжилж шаардлагаа тодорхойлж, хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч байна. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг, мөн эрэн сурвалжлах ажиллагааны зардлыг төлөх боломжгүй гэж маргаж оролцсон.

3.Хариуцагч ********нь нэхэмжлэгч “********” ХХК-тай 2021 оны 8 сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр 1,779,800 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар олгож, хугацаандаа төлөөгүй тохиолдолд  “нэмэгдүүлсэн хүү нь төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20 хувь байна” гэж тохиролцон гэрээнд гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбар /10-12-р хуудас/, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Уг гэрээг байгуулагдсан, зээл авсан талаар талууд маргаагүй бөгөөд Иргэний хууль зөрчсөн, гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д “эрх бүхий хуулийн этгээд- гэж хуульд заасны дагуу Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг” гэж заасан.

Харин нэхэмжлэгч хэрэгт зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан баримтыг хавсаргаагүй байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхээ нотлоогүй гэж үзнэ.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч “********” ХХК, хариуцагч ********нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч ********зээлийн үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй.

6. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.” гэж зааснаар талууд хүүг бичгээр байгуулсан бөгөөд уг заалт, талуудын тохиролцсон гэрээний дагуу хариуцагч ********нь хүүний төлбөр 1,336,456.8 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.

7. Хариуцагчийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 сарын 27-ны өдрийн 3396 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж, нэхэмжлэгч “********” ХХК-ийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод оруулсан байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй.” гэж зааснаар хариуцагчаас эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

8.Иймд хариуцагч ********зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 1,486,161.22 төгрөг, зээлийн хүү 1,336,456.8 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, нийт 2,892,818.02 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Есөн шижир Инвест” ББСБ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх нэмэгдүүлсэн хүү 114,528.14 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

9.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,548 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар тооцсон дүнгийн тэмдэгтийн хураамж болох 61235.08 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 114,528.14 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ********зээлийн гэрээний үүрэг 2,892,818.02 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “********” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 61235.08 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “********” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА