Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/05484

 

 

 

 

 

 

    2025            05             02                                         197/ШШ2025/05484

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ************/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт илүү төлсөн 2,500,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **********ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

********** нь “Хасбанк” ХК-д 2023 оны 11 сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж зээлийн төлбөр төлөхдөө илүү төлсөн 2,500,000 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөр төлөгдсөн учир ************** тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөх, гэрчилгээг хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч тухайн шийдвэр гарснаас хойш төлөлт дутуу байгаа, он сар өдрөөр нь тоолбол урьд нэхэмжлэл гаргах өдрөөс өмнө болон шүүхийн шатанд төлсөн төлбөрийг оруулахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй гэж хариу тайлбарыг гаргасан.

 3охигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн ************* дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч ********** нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,239,597 төгрөгөөс 4,800,000 төгрөгийг нэхэмжлэгч “Хас банк” ХК-д төлсөн, үлдэх 15,439,597 төгрөгийг 2024.10.20-ны өдрийн дотор төлж дуусгах, төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн 2202004312 дугаарт бүртгэлтэй, *******, 2-р 40 мянгатын 10 дугаар байрны 56 тоотод байрлах, 18 мкв, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчээс “Хас банк” ХК-нд нийт төлсөн гэх 35 хуудас бүхий төлбөрийн баримтын нийт 19,939,597 төгрөг байх бөгөөд үүнийг тус банканд өнөөдрийг хүртэл хугацаанд нийт төлсөн төлбөр гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нэхэмжлэл гаргахаас өмнөх болон, шүүхийн шатанд төлсөн төлбөр орсон дүн гэж тайлбарласан.

Шүүхээс дээрх шүүхийн шийдвэрээр 15,439,597 төгрөгийг **********аас гаргуулахаар шийдвэрлэсэн 2023 оны 11 сарын 23-наас хойшхи цаг хугацаанд төлсөн нийт төлбөрийг тооцоход 13,339,597 төгрөг болж байх /18-45-р хуудас/ тул нэхэмжлэгч тухайн шийдвэрээр илүү төлсөн гэж нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч **********ы нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 21,247 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. “**********” ХК-ас гэрээний үүрэгт илүү төлсөн 2,500,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай **********ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч **********аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.УРАНГУА