| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/03159/И |
| Дугаар | 197/ШШ2025/05489 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2025/05489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ***********/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 695,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “************ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2*************** нь ***********ээс дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 695,700 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлж, харин хариуцагч ***********тоот үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн тул төлөхгүй гэж хариу тайлбарыг гаргасан.
3.2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаан хойшлогдож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх бөгөөд хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргуулах хүсэлттэй гэдгээ илэрхийлсэн байна.
Гэвч хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг Еmongolia бүртгэлтэй тулгаж, шүүх хуралдаанд гаргасан тул нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан ажиллагааг хийх шаардлагагүй бөгөөд харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй нь хэргийг Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэх үндэслэл болсон.
4.Шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаанд *********** нь *********** тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 2 сарын 17-нд худалдсан гэж тэмдэглэжээ.
5.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэсний дагуу хариуцагч нь тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.
Мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.
6.Гэтэл хариуцагч *********** нь 2016 оноос тухайн **********-ны гишүүн байхаа больсон байх тул тухайн нэхэмжлэлийн шаардлага болох 2022 оны 10 сараас 2025 оны 1 сар хүртэлх дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 695,700 төгрөгийг төлөх үүрэггүй байна.
Иймд нэхэмжлэгч **********-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болно.
7.Нэхэмжлэгчийн, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 21,247 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар ***********ээс дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 695,700 төгрөгийг гаргуулах *********-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “***********-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА