| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/06296/И |
| Дугаар | 197/ШШ2025/05490 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2025/05490
2025 05 02 197/ШШ2025/05490
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ****************/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****************-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **********, хариуцагч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч ********** нь хариуцагч **********т 4,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд 2,000,000 төгрөгийг буцаан авсан, үлдэх 2,000,000 төгрөгийг буцаан авахаар шаардлагаа тодорхойлж, хариуцагч уг 2,000,000 төгрөгийг төлөхгүй, учир нь хамт ажил гүйцэтгэж бусдаас мөнгө авсан тэр төлбөртөө тооцно гэж маргаж оролцсон.
3.Хариуцагч ********** нь нэхэмжлэгч **********ээс 2024 оны 12 сарын 14-ний өдөр өөрийн дансаар 4,000,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэйгээр шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулганд 2,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн баримт /6-р хуудас/, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж зааснаар дээрх тохиролцоо буюу мөнгө шилжүүлсэн нь талуудын хооронд зээлийн гэрээг амаар байгуулагдсан байна гэж үзнэ.
4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлдүүлсэн мөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй.
5.Харин хариуцагч 4,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн, харин үлдсэн 2,000,000 төгрөгийг өөр тохиролцоонд суутгана гэсэн тайлбар гаргаж байгаа ч сөрөг нэхэмжлэл гаргаж, энэ талаар нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул үндэслэлгүй гэж дүгнэлээ.
6.Иймд хариуцагч **********аас зээлийн гэрээний үүрэг болох 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********т олгохоор шийдвэрлэв.
7.Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 48,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********аас зээлийн гэрээний үүрэг 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,350 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч **********аас 48,350 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч **********т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА