Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2025/05545

 

 

 

 

 

                           

                          

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *********/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********** тоотод оршин суух, **********ид холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлөгдөөгүй зардал 782,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-т “дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх” гэж, мөн зүйлийн 148.3-т “өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасны дагуу “*********-ийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардал 782,400 төгрөгийг хариуцагч **********аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ********** шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******** СӨХ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь “...хариуцагч **********ид гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 782,400 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч **********ид холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлөгдөөгүй зардал 782,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ************-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,327.6 төгрөгөөс улсын төсвийн данснаас 11,663.8 төгрөгийг, хариуцагчаас 11,663.8 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “***********-д олгосугай.

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

  

ШҮҮГЧ                                      Ц.УРАНГУА