Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/81

 

                                         *******т холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай       

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж,  шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Шинэбал /цахим/

Цагаатгагдсан этгээд *******

Түүний өмгөөлөгч Э.Гомбо, Ж.Давааням

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, шийдвэрлэн 03 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 96 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******д холбогдох 33000100061 дугаартай, 149/03/0096/Э/08/03/0060  индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 03 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бахат ора овогт *******, Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Ерөө суманд 1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, хамт Сэлэнгэ аймгийн гол сумын баг, дугаар хэсэг, гэх газарт оршин суух, малчин ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, /РД:/

Шүүгдэгч ******* нь 0 оны 10 дугаар сарын 9, 30-ны өдрүүдийн орчимд Сэлэнгэ аймгийн гол сум, дугаар багийн нутаг дэвсгэр "Дэлийн өвөр" гэх газраас хохирогч ******* 17 тооны үхрийг буюу бусдын олон тооны бод малыгхүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар  зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч овогт *******ийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 03 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №7 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж,

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ гэмт хэргийн улмаас ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг Сй-ийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ******* нь өөрт учирсан хохирлоо хуульд заасны дагуу арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүухийн 03 оны 09 дугаар сарын 04-ны өдрийн 96 тоот цагаатгах тогтоолыг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.

Яллагдагч ******* нь би 0 оны 10 дугаар сярым 9,30-ны өдрүүдэдийн орчимд Сэлэнгэ аймгийн гол сум дугаар багийн нутаг "Дэлий овор" гэх газраас хохирогч X.Сьезийн 17 тооны үхрийг буюу бусдын олон тооны бод малыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, хохирогчид 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шүүгдсэн.

Тус сумын сум дундын Шүүх гэрч С.Дашзэвэг шүүх хуралдаанд оропцоогүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт эргэлзээ гаргаагүй байхад хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтын шатанд яллагдагч *******ийг таньж олсон 03 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн таньж олуупах ажиллагааны тэмдэглэп / хх-ийн 4-8 дугаар хуудас/ нотлох баримтыг хуупь зүйн үндэслэлгүй нотлох баримтанд тооцохгүйгээр И. *******эд ашигтай байдал бий болгож Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуупийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Ипимийн *******ийг цагаатгасан тогтоолыг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иймд хэргийг хянаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн 96 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Э.Гомбо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт шалгагдсан. Анх өгсөн мэдүүлгээрээ тухайн хэрэг гарах үед би гэртээ байсан гэж мэдүүлдэг. Үүнийг гэрч нар нотлон мэдүүлэг өгдөг. ...Хохирогчийн хувьд 17 тооны малаа алдсан гэж мэдүүлдэг боловч 17 тооны малтай гэдэг нь тогтоогддоггүй. *******ын гэмт хэрэг үйлдээгүй нь хангалттай тогтоогддог тул цагаатгах байр суурины үүднээс цагаатгаж шийдвэрлэсэн гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: Прокуророос эсэргүүцэл бичээгүй. Хохирогчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******т холбогдох эрүүгийн 33000100061 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас *******ийг 0 оны 10 дугаар сарын 9, 30-ны өдрүүдийн орчимд Сэлэнгэ аймгийн гол сум, дугаар багийн нутаг дэвсгэр "Дэлийн өвөр" гэх газраас хохирогч ******* 17 тооны үхрийг буюу бусдын олон тооны бод малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан  яллагдагчаар татаж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар  зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

3. Прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт *******ийг  гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хохирогч ******* “ ...17 тооны үхрээ алдсан... манайхаас холгүй байдаг *******ийг  сэжиглэж байсан гэсэн мэдүүлэг, гэрч С.Дашзэвэгийн “... царайтай, өтгөн хөмсөгтэй  үл таних залуу ... улаан голдуу зүсмийн 1-аас дээш тооны үхэр туугаад Сэвсүүлийн хөндийгөөр Хараа гол руу уруудаад явж байсан ... Би харвал танина...” гэсэн мэдүүлэг,  гэрч А.Энхтуяагийн “... 16 цагийн орчим  хүрэн улаан дээлтэй, өтгөн хөмсөгтэй  залуу 0 орчим үхрүүд туугаад явж байсан яг манай  нэрийн хажууханд явж байсан...  би тэр залуутай ойрхон зөрсөн тул  харвал шууд танина” гэсэн мэдүүлэг мөрдөгчийн таньж олуулах  ажиллагааны тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдоно гэж мэтгэлцсэн бол  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг гэм буруугүй талаар мэтгэлцжээ.

4. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу  гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн  хэлбэр тодорхойгүй, хэрэгт  авагдсан баримтаар *******ийг гэм буруутайд тооцох  үндэслэл хэрэгт авагдсан  баримтаар тогтоогдоогүй  гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож *******ийг цагаатгасан байна.

Хохирогчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн гомдлын үндэслэлээ “...шүүх гэрч С.Дашзэвэг шүүх хуралдаанд оропцоогүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт эргэлзээ гаргаагүй байхад хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтын шатанд яллагдагч *******ийг таньж олсон 03 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн таньж олуупах ажиллагааны тэмдэглэпийг хуупь зүйн үндэслэлгүй нотлох баримтанд тооцохгүйгээр *******эд ашигтай байдал бий болгож, түүнийг цагаатгасан  нь үндэслэлгүй...” гэж тайлбарлажээ.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй.

 Хэрэгт яллах талын баримт нотлох баримт болгосон гэрч *******, ******* нараар сэжигтнийг таньж олуулах ажиллагаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэсэлэл журмын дагуу явагдаагүй болох нь гэрч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон  тул хуульд зааснаар нотлох баримтад тооцоогүй  талаар хийсан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна

Мөрдөн шалгах ажиллагааны үед хийгдсэн “сэжигтнийг таньж олуулах ажиллагаа” нь хууль зөрчиж хийгдсэн байхад мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан эсэхийг хянах, шаардлагатай тохиолдолд хүчингүйд тооцох эсэхийг шийдвэрлэх чиг үүргээ прокурор биелүүлээгүй гэж үзнэ.

6. Мөн хохирогчийн үхрээ хулгайд алдсан гэх  өдрүүдэд шүүгдэгч ******* нь  хонь хариулах ээлжийн дагуу хариулганд явсан, бусадтай автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулж өөр газар байсан, машин худалдсны дараа архи уун гэртээ байсан гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *******ийн “... манай нөхөр 0 оны 10 сарын 8-31 ны өдрүүдэд гэртээ байсан, машинаа зарах гэж фэйсбүкээр зар тавиад машинаа засаад үхэр малдаа яваад гэрээс холдоогүй...” гэсэн мэдүүлэг,   гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Алтныхан техникээ гэрийн гадаа нь тавьсан байсан тул он сараа сайн мэдэж байна. *******тэй хамт архи уусан, машинаа засаж дараа нь зарсныг нь мэднэ...” гэх мэдүүлэг, гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... ******* машинтай байсан түүнийгээ  зарсан гэж сонссон 0 оны 11 сарын 01-ы өдөр хотод явж байхад И.Ризбектэй тааралдсан... бага зэрэг архи уусан байдалтай явж байсан...” гэх мэдүүлэг,  гэрч    *******гийн “...фейсбүкээс Пронтер машин зарах зар тавьсныг хараад холбогдоод *******  гэдэг залуугийн гэрт нь ирээд хамт Шарын гол явж нотариатаар гэрээгээ батлуулсан.  Нотариатын гэрээг 0 оны 10 сарын 31-ний өдөр батлуулсан байна. Автомашинаа тэр өдөр авсан...” гэсэн мэдүүлэг, зэргээр  тогтоогдож байх тул түүнийг 0 оны 10 сарын 9-30-ны өдрүүдийн орчим иргэн ******* 17 тооны үхрийг  хулгайлсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул анхан шатны шүүхээс *******т  холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд зохих дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй юм.

8. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 03 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн 96 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                 ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН