| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 124/2025/0016/з |
| Дугаар | 124/ШШ2025/0018 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 124/ШШ2025/0018
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж би, “У” ХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хяналтын улсын байцаагч Э.Н-д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч “У” ХК-ийн ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “У” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Увс аймаг дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 124/ШШ2025/0014 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг үндэслэн манай байгууллагад ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийн дагуу тус Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хяналтын улсын байцаагч Э.Н-д холбогдон гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Татгалзсаныг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “У” ХК нь Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын улсын байцаагч Э.Н-н “2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0717781 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч “У” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасантай нийцэж байна.
3. Түүнчлэн, нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.
4. Иймд нэхэмжлэгч “У” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У” ХК-ийн Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хяналтын улсын байцаагч Э.Н-д холбогдуулан гаргасан “2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0717781 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах Ц.Энхзаяад даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.БАТДОРЖ