| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00335/И |
| Дугаар | 317/ШШ2025/00449 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 317/ШШ2025/00449
2025 04 02 317/ШШ2025/00449
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: **************** давхарт байрлах **** ХХК /рд:****** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** тоот хаягт оршин суух, Б овогт Мын Х /рд:*****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,751,685.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С**** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М овогтой Х нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр БЗГ22-***** дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 674 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,349,900 төгрөгийн зээлийг сарын 3,3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд Samsung загварын хөргөгч барьцаалсан. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,349,900 төгрөг, график график хуваарьт зааснаар ... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцож, Энэхүү мөнгөн дүнгээс 937,400 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1,742,385.82 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,751,685.82 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
М.Х би нэхэмжлэгч С ХХК-иас нэхэмжилсэн 1,751,685.82 төгрөгийг 6 хуваан төлж бүрэн барагдуулна. 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 291,947.64 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 291,947.64 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 291,947.64 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 291,947.64 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 291,947.64 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 291,947.64 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** лизинг С ХХК нь хариуцагч М.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,751,685.82 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч М.Х нь нэхэмжлэлийн шаардлага 1,751,685.82 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 291,947.64 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 291,947.64 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 291,947.64 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 291,947.64 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 291,947.64 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 291,947.64 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Х бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,000 төгрөгийн тал хувь болох 21,500 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 21,500 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 21,500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.**** лизинг С ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Хд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,751,685.82 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 291,947.637 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 291,947.637 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 291,947.637 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 291,947.637 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 291,947.637 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,000 төгрөгийн тал хувь болох 21,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21,500 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч М.Хгаас 21,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** лизинг С ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Х сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ