Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/04894

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/04894

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 11.200.830 төгрөгийг гаргуулах тухай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Г 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. Нэхэмжлэгч Б.Нд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалинд 19.318.083 төгрөгийг хариуцагч Нөөс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж байгаад 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Нг ажилд нь томилсон. Иймээс тухайн үед шүүхийн шийдвэр гарахад нэхэмжлэгчийн цалин 850.000 төгрөг байсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ТYБД-0 буюу сарын үндсэн цалин 1.471.000 төгрөг болж нэмэгдсэн тул 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх цалинд 11.200.830 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 9.294.045 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Шийдвэрт заасан 40.499 төгрөгөөр тооцоход нэхэмжлэгчийн зүгээс маргахгүй.

 

3.Хариуцагчийн төлөөлөгч Б.Г нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх татгалзлаа илэрхийлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 3 шатны шүүх хэлэлцээд ажилгүй байсан хугацааны цалинд 19.318.083 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөр тооцоо дуусгавар болсон. Нэхэмжлэгч Б.Н төрийн албан хаагчийн хэм хэмжээ ёс зүйгүй байдлыг байнга гаргаж удирдлагыг шийдвэр гаргахад нөлөөлөх, төрийн ажлыг үл хүндэтгэж байгууллагын утас, и-мэйл хаягаар албан хаагчдыг сэтгэл зүйн дарамтад оруулан айлган сүрдүүлж ёс зүйгүй үйлдлийг удаа дараалан гаргаж, ажил хийх сонирхолгүй, хэргийг зориудаар сунжруулан сул цалин авах ашиг сонирхолтой байдаг. Б.Нгийн ажилгүй байсан хугацааны цалинд 11.200.830 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Харин 40.499 төгрөгөөр тооцож 5.350.369 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Ажилд эгүүлэн томилсон боловч ажлаа хийхгүй гээд ажлаас гараад гадагшаа явсан.

 

4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/00000 дугaapтай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаap сарын 22-ны өдрийн 210/MA2024/00000 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ШXТ2024/00000 дугаартай Тогтоолоор хариуцагч Баянгол дүүргийн Нөөс 19.318. 023 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгож, хариуцагчийн төлөөлөгч Б.Ггийн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.

 

6.Талуудын тайлбар, бичгийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Нг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилсон талаар хэн аль нь маргаагүй.

 

7.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж зааснаар хариуцагч байгууллага 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийг ажилд нь томилоогүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгээгүй мөн шийдвэрийг биелүүлэх эрх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговрыг олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо:

 

9.Зохигчид шүүхийн шийдвэрүүдэд дурдагдсан нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 40.499 төгрөгөөр тооцсон мөн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ТYБД-0-ээр цалинждаг ажилчдын сарын үндсэн цалин 1.471.000 төгрөг болж нэмэгдсэн тухайд маргаагүй зөвшөөрсөн тул 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хуанлийн тоололоор ажлын 127 /хоног/ х 40.499 төгрөг /нэг өдрийн цалин/ = 5.143.373 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдсэн 4.150.672 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 97.244 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,

116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дүгээр зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн Нөөс ажилгүй байсан хугацааны цалинд 5.143.373 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгож, үлдсэн 4.150.672 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Нд даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 97.244 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА