Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 317/ШШ2025/00569

 

 

 

 

 

2025 04 25 317/ШШ2025/00569

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: ************** тоот хаягт оршин байрлах, О **** ХХК /рд:****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********* тоот хаягт оршин суух, Б овогт О Ч /рд:***********/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 302,193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О **** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

О **** ББСБ ХХК нь О овогтой Чтэй 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 20240601-**** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6,65 хувийн хувийн хүүтэй z**** тоот зээлийг Хаан банк дахь **** тоот дансанд, хариуцагч О.Ч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар z**** тоот зээл 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 226 хоног /зээлийн гэрээний 30+хугацаа хэтэрсэн 196+0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 100,193 төгрөг+шимтгэл 2,000 төгрөг, нийт хүү 100,193 төгрөг, нийт дүн 302,193 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч О.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие О овогтой Ч нь О **** ББСБ-аас 302,193 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгөө 2025 оны 05 дугаар сарын 10-ны дотор төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О **** ББСБ ХХК нь хариуцагч О.Чт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 302,193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч О.Ч нь нэхэмжлэгчийн шаардсан 302,193 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Ч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,716 төгрөгийн тал хувь 4,858 төгрөгийг улсын орлого болгож, 4,858 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Чээс 4,858 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.О **** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Чт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 302,193 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О **** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,716 төгрөгийн тал хувь болох 4,858 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,858 төгрөгийг улсын орлогоос, 4,858 төгрөгийг хариуцагч О.Чээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Ч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ