Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 315/ШШ2025/00142

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

 

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 29-р хорооны 12-р хэсэг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

          “Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч,  2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие охин *******, хүү ******* нарыг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн аав *******, ээж нарт үрчлүүлсэн бөгөөд одоо 2 хүүхдээ өөр дээрээ авч, үрчлэлтийг буцаах хүсэлттэй байна. 2019 онд аав, ээж хоёрыг Чех улсад ажиллахаар явахад нь 2 хүүхдээ Чех улс руу татуулах зорилгоор үрчлүүлсэн. Одоо буцаж ирсэн тул  үрчлэлтийг буцаах хүсэлттэй байгаа тул тус үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хүүхдүүдийн эх ******* хүүхдүүдийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч эцэг итгэмжлэл болон холбогдох бусад нотлох баримтыг ирүүлээгүй байна. итгэмжлэл болон бусад бичиг баримт Чех улсаас ирэх боломжгүй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* нь “үрчлэлтийг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* нь “үрчлэлтийг хүчингүйд тооцуулах” тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА