Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 315/ШШ2025/00143

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 17Б байр, МИД оффист байрлах, утас *******, *******, *******, ******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт оршин суух, утас *******, *******, овогт холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт  төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч,  2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь ******* ******* ******* ******* ББСБ ХХК-тай 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ-1192270700007065 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг сарын 3.5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сар бүр тогтмол 627,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч нь 2,818,310.38 төгрөгийг төлсөн боловч 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зээлийн төлөлт хийгээгүй. Тиймээс үндсэн зээл 4,341,511.49 төгрөг, зээлийн хүү 168,780.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,653.78 төгрөг нийт 4,592,946.24 төгрөгийг зээлдэгч эс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 4,592,946.24 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,592,946.24 төгрөгөөр ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь  Д. холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4,592,946.24 (Дөрвөн сая таван ******* ерэн хоёр мянга есөн ******* дөчин зургаан төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 4,592,946.24 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,592,946.24 төгрөгөөр ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,438 төгрөгийн тал хувь 44,219 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 44,219 төгрөгийг хариуцагч эс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 4,592,946.24 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,592,946.24 төгрөгөөр ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,438 төгрөгийн тал хувь 44,219 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 44,219 төгрөгийг хариуцагч эс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      П.БОЛОРМАА