| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00152/И |
| Дугаар | 315/ШШ2025/00144 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 315/ШШ2025/00144
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, утас: *******, *******, ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, Уртын гудамжны 8-1 тоотод оршин суух, утас *******, ******* овогт ******* ******* холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 689,675 (Зургаан зуун наян есөн мянга зургаан зуун далан тав) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь ******* ББСБ ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 140000922764 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. ******* нь уг гэрээг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 420,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй зээлээр авсан боловч төлж барагдуулаагүй. 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 420,000 төгрөг, зээлийн хүү 229,965 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,710 төгрөг байна. Иймд хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 689,675 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 689,675 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 389,675 төгрөгөөр ******* ББСБ ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь С.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 689,675 (Зургаан зуун наян есөн мянга зургаан зуун далан тав) төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 689,675 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 389,675 төгрөгөөр ******* ББСБ ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,102 төгрөгийн тал хувь 10,551 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,551 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 689,675 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 389,675 төгрөгөөр ******* ББСБ ХХК-д тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,102 төгрөгийн тал хувь 10,551 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,551 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА