Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 317/ШШ2025/00251

 

 

2025 02 26 317/ШШ2025/00251

 

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: ************ давхарт оршин байрлах, М ****** ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************** тоот хаягт оршин суух Д овогт Хын Д /рд:***********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 6,591,445.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М ****** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрхэмбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар **** тоот Цахим зээлийн гэрээний үндсэн зээл 5,815,433.64 төгрөг, үндсэн хүү 740,969.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,041.99 төгрөг, гэрээний үүрэгт 6,568,445.41 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 6,591,445.41 төгрөгийг хариуцагч Х Д-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Х.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шаардсан 6,591,445.41 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна. 2025 оны 08 дугаар сарын 25-ны хүртэл төлж барагдуулах болно гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ****** ХК нь хариуцагч Х.Дид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,591,445.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явуулцад хариуцагч Х.Д нь нэхэмжлэгчийн шаардсан 6,591,445.41 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Д бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,413.13 төгрөгийн тал хувь 60,206.56 төгрөгийг улсын орлого болгож, 60,206.56 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 60,206.56 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.М ****** ХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Дид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 6,591,445.41 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ****** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,413.13 төгрөгийн тал хувь болох 60,206.56 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 60,206.56 төгрөгийг улсын орлогоос, 60,206.56 төгрөгийг хариуцагч Х.Доос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Д сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ