| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00370/И |
| Дугаар | 317/ШШ2025/00451 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 317/ШШ2025/00451
2025 04 02 317/ШШ2025/00451
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: *********** давхарт оршин байрлах, М **** ХК /рд:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************** тоот хаягт оршин суух Б овогт Цийн Б /рд:*********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 5,767,716.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М **** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *** тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 3,594,703.15 төгрөг, үндсэн хүү 549,940.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,846.89 төгрөг, 6000104845 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,355,089.66 төгрөг, үндсэн хүү 224,021.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,114.69 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 5,767,716.39 төгрөгийг хариуцагч Цийн Бээс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ц овогтой Б миний бие нь М ****наас 5,767,716.39 төгрөг зээлсэн нь үнэн болно. Уг зээлээ төлөх хугацаанаас хэтрүүлэн төлөхгүй явсан зөрчил гаргасан тул М ****-тай холбогдож тохиролцон 5,767,716.39 төгрөгийг 2 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах болсон. Хоёр хуваан төлөхөөр болсон тул уг төлөлтөө хийхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М **** ХК нь хариуцагч Ц.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,767,716.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгчийн шаардсан 5,767,716.39 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2 сарын хугацаанд 2 хуваан бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,233 төгрөгийн тал хувь 53,616.5 төгрөгийг улсын орлого болгож, 53,616.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 53,616.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М **** ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Бд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 5,767,716.39 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2/хоёр/ сарын хугацаанд 2/хоёр/ хувааж бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М **** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,233 төгрөгийн тал хувь 53,616.5 төгрөгийг улсын орлого болгож, 53,616.5 төгрөгийг Төрийн санийн 100140000941 тоот данснаас, хариуцагч Ц.Бээс 53,616.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М **** ХК-д олгсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Б сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ