| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2023/0477/З |
| Дугаар | 128/ШШ2025/0272 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2025/0272
2025 04 16 128/ШШ2025/0272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шны шүүхийн шүүгч Д.чимэг даргалж, шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.С /РД:/;
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х;
Хариуцагч:Баянзүрх дүүргийн Засаг дарга;
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х;
Хариуцагч:Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба;
Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, Б.Н, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, гуравдагч этгээд Ч.Б, гэрч Д.Л*******, шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.Б- /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны дугаар захирамжаар олгосон Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Б ам хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрын цахим мэдээллийн санд эгүүлэн бүртгэхийг даалгах” гэж тодорхойлсон.
1.2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа:
1.2.1.2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Тухайн нэгж талбар бүхий газрын мэдээллийг мэдээллийн санд бүрэн оруулах, өөр иргэний нэр дээрх давхцлыг арилгуулах” гэж;
1.2.2.2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Тухайн нэгж талбар бүхий газрын мэдээллийг мэдээллийн санд бүрэн оруулах, өөр иргэний нэр давхцлыг арилгуулах, буруутай этгээдийг тогтоолгох” гэж;
1.2.3.2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Газар эзэмших эрх олгох тухай 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тоот захирамжийн Ч.Б 7-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох” гэж тодорхойлсноо;
1.3.2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр:
1.3.1.Баянзүрх дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрх олгох тухай” 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тоот захирамжийн Ч.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;
1.3.2.Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд холбогдуулан “Нэгж талбарын дугаар бүхий Х.Сын эзэмшлийн газрын мэдээллийг кадастрын мэдээллийн нэгдсэн сангаас идэвхгүй болгосон үйлдэл илт хууль болохыг тогтоолгох;
1.3.3.Нэгж талбарын дугаар бүхий Х.Сын эзэмшлийн газрын мэдээллийг кадастрын мэдээллийн нэгдсэн санд эгүүлэн бүртгэхийг даалгах” гэж тодруулснаар уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“Миний бие Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын 411 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 20 дугаар хороо, Б ам гэдэг газар амьдардаг. Дээрх газрыг 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын 411 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 20 дугаар хороо, Б ам дугаар бүхий 700 м.кв /га/ газрыг 5 жилийн хугацаай амины хашаа зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон. 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн дүүргийн Засаг даргын захирамжийн тоот шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Б ам хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв /га/ газрыг гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон.
Манай газрыг газрын мэдээллийн санд оруулаагүйн улмаас газрын төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрээд байгаа тул Газрын төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Газрын тухай хууль, Тварын ерөнхий хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу хариуцлага тооцуулах нөхцөл байдалд хүрээд байна.
Egazar.gov.mn 2018 оноос ашиглалтад ороод явж байна. Egazar gov.mn сайт нь Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа албан ёсны газрын нэгдсэн мэдээллийн цахим сан. Egazar.gov.mn сайтад газрын мэдээллийг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар тэр мэдээллийг эрхэлж оруулдаггүй. Чиг үүргээрээ хариуцсан байгууллагууд нь өөрсдөө мэдээллээ оруулаад нийтэд ил тод байлгах чиг үүргээ хэрэгжүүлж байна. 2020 онд шинэ зам тавьж эхэлсэнтэй холбоотой Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанаас миний эзэмшлийн газрын мэдээллийг зориудаар ямар нэг үндэслэлгүйгээр устгасан. Миний урьд гаргасан нэхэмжлэл бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр буцсан. Дээрх захирамжид "Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр алба эсхүл Хоёрдугаар албаны аль нь болохыг шалгасан эсэх" гэжээ.
Миний бие Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд хандсан боловч нэхэмжлэлд хавсаргасан 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалт Хоёрдугаар албанд хандана уу гэсэн хариу ирсэн, үүний дагуу миний бие Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Хоёрдугаар албанд очсон боловч миний хүсэлтийг хүлээн аваагүй, ажилтан нь "манай байгууллагын хариуцах асуудал биш гээд үүдээрээ ч оруулаагүй" юм. Энэ удаагийн нэхэмжлэлд шинээр Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай албан бичгийг гаргаж байна.
Миний бие Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандсан боловч газар давхардсан гэсэн үндэслэлээр дээрх газрыг мэдээлэл (egazar.gov.mn) цахим мэдээллийн санд эгүүлэн бүртгэхээс тгалзсан байх тул тус байгууллагад миний газрыг эгүүлэн бүртгүүлэхээр даалгаж өгнө үү” гэж байна.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Х.С нь манай хадам ээж. хоолой гэх газар анх 2007 онд газар авч байсан. Өнөөдөр гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Л******* нь манай хадам ээж Х.Стай нэг айлын бэрүүд. 2011 оноос хойш нэг газар айл буун зусаж амьдарсан байдаг. Түүнээс хойш 2007 онд авсан газрын хугацаа 2015 онд дууссан бөгөөд тухайн үед газрын өргөдөл хүлээж авахгүй байсан. Улмаар 2016, 2017 онд Х.Сын өөрийнх нь бие нь муудаж 2018 оны 4 дүгээр сард би итгэмжлэгдсэн төлөөлөгч болж уг газрыг хөөцөлдөж эхэлсэн. 2018 оны 4 дүгээр сараас хойш 4 удаа, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн өргөдлүүд бүртгэгдсэн байдаг. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хавьцаа захирамж гараад, 06 дугаар сарын 27-ны өдөр цуцлагдсан байдаг. 2022 онд тухайн дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд өргөдөл гаргаад, түүний дараагаар Хоёрдугаар албанд хандсан. Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хандаад жил шахуу яваад, 2023 оны 05 дугаар сарын 12-нд Захиргааны хэргийн анхан шны шүүхэд өргөдөл гаргасан. Х.С буюу манай хадам ээжийн нэр дээр улаан тамгай захирамж, газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг зэрэг бүгд байдаг. Хамгийн эхэлж 2022 онд хандахдаа цахим дээр байгаа идэвхгүй болсон зүйлийг идэвхтэй болгож өгөөч гэж хандсан. Учир нь бүх бичиг баримт нь байсан. Газрын тварыг төлөөд, өөрийн базтай хамт хашаа байшин барихаар хөөцөлдөөд эхэлсэн” гэжээ.
2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:
Нэгдүгээр хавтаст хэргийн 182 дугаар талд авагдсан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны албан бичиг байгаа бөгөөд уг судлагдсан албан бичигт 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Ч.Бд газар олгохоос өмнөх хугацаанд буюу захирамж гарахаас өмнө маргаантай байсан гэдгийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр алба мэдэж байжээ. Үүнээс харвал өнөөдөр шүүх хуралдаанд гаргаж байгаа хариуцагчийн тайлбар зөрүүтэй байх бөгөөд хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэл байхгүй байна. Бичгээр гаргаж өгсөн баримтууд болон Газрын алба, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар хоёрын хооронд харилцан албан бичгүүдийг судлаад үзвэл Ч.Бд газар олгохоос өмнө уг газар маргаантай байсан нь харагдаж байна. Мөн Х.Сын нэгж талбар бүхий кадастрын мэдээллийн сангийн мэдээллийг идэвхгүй болгох эрх нь админд байдаг, бид нар мэдэхгүй байна гэж тайлбарлаж байна. Гэтэл хавтаст хэргээс харахад зөрүүтэй байна. Газар зохион байгуулагч н.О*******ын эрхээр ороод идэвхгүй болгоод устгаад байхад яагаад С.Ч газар зохион байгуулагчийн эрхээр орохоор давхардал нь харагдахаа больчихдог юм, яагаад идэвхгүй болгож болохгүй байгаа юм. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн Ч.Бы газрыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжгүй байсан. Мөн манай үйлчлүүлэгч Х.Сын гаргасан нэхэмжлэлийн шаардлагай холбогдуулаад нэг кадастрын зураг, нэг байршилд давхцаж байгаа газрын маргаан дээр шүүх асуудлыг олон талаас нь, нэг мөр шийдэх боломжтой байгаа ба урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжгүй байсныг харж үзээч гэж хүсэж байна. Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системийг ажиллуулах журмын 13.1.5 /3 дугаар хавтаст хэргийн 81 болон 85 дугаар тал/-т зааснаар газар зохион байгуулагч нь энэхүү мэдээллийг идэвхгүй болгох эрхгүй гэдгийг харах нь зүйтэй. Мөн тухайн газар дээр хэний эзэмшил, хэний эрх ашиг төрүүлж үүссэн юм бэ гэдгийг анхаарах нь зүйтэй. Газрын албанаас хоёр ч удаа гэрчилгээ аваад, тухайн эзэмшиж байсан газар дээрээ зусаад, майхан, гэр бариад байж байсан эрх ашгийг үгүйсгэх эрхгүй гэж үзэж байна” гэв.
2.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Гуравдагч этгээд Ч.Бд газар олгосон, түүнийг бүртгэсэн талаар нотлох баримт шинжлэн судлах шад анхаарч үзэх асуудал гарч ирлээ. Ч.Бы газар эзэмших эрхийн гэрчилгээ Дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслээд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ам гэх газар дээр захирамж гарсан байна. Ч.Б өөрөө Газрын албанд гаргасан хүсэлтдээ ам гэх газар авъя гэж гаргаагүй. Харин Их амны хэсэгт байрладаг Б ам гэх газар авахаар хүсэлт гаргасан байна. Харин Газрын албанаас ирүүлсэн албан бичгээр маргаан бүхий газар бол Их ам юм гэх хариу тайлбар ирүүлээд байгаа. Засаг даргын захирамж дээр ам гэж гарсан байна. Үүнээс үзвэл нэршлийн хувьд мөн адил зөрүүтэй байхад нь бүртгэсэн байгааг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 20 дугаар хороо тусгагдсан гээд байгаа бөгөөд уг төлөвлөгөө хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн төлөвлөгөөнөөс харвал Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ам гэж тусгагдаагүй байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө бол шинээр газар олгохтой холбоотой хамгийн чухал баримт. Тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж байж газар олгох эрх нь үүсэж байгаа гэдгийг шүүх мөн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн өмнө дурдсанчлан кадастр нь 2011 онд хийгдсэн бөгөөд кадастрыг сүүлд байгуулагдсан Барилгын норм ба дүрэмд заасныг хангахгүй байна гэж үзэж байгаа. Учир нь нэгж талбайн эргэлтийн цэгийг бэхлээгүй, хээрийн болон суурийн судалгаа хийсэн баримт нь хэрэгт байхгүй байна. Хариуцагч амаар тайлбарлаад байгаа хэдий ч бид нар мэдэхгүй, тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Хувийн хэргээс харвал Ч.Бы кадастрын зургийг "К******* *******" ХХК-ийн ажилтан н.Б, н.Б гэх 2 хувь хүн балгаажуулчихсан байна. Харин Х.Сын гэрчилгээ, кадастрын зургийг Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга н.Гал, Кадастрын хэлтсийн мэргэжилтэн н. нар балгаажуулсан байгаа. Үүнээс харвал Газрын албанаас тухайн кадастрыг балгаажуулаад, бүртгээд, эзэмшүүлж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Газрын мэдээллийн цахим сангаас хууль бусаар устгасан байна гэдгийг М.Ц өмгөөлөгч дурдсан. О******* гэрчийн мэдүүлэгт 2022 оны 02 дугаар сард ажлаа хүлээлгэж өгөөд, өөр хэлтэст ажиллахаар явсан гэж байсан. Гэтэл 2020 оны 03 дугаар сард тухайн хүний username-ээр нэвтрээд газрын эрхийг идэвхгүй болгосон байгаа юм. Хуульд заасны дагуу цуцлах үндэслэлтэй гэж үзсэн бол Газрын алба нэхэмжлэгчийн дуудаж уулзаагүй, мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулаагүй асуудал үүсэж байгаа. Газрын эрх цуцлагдаж байгаа гэдгийг нэхэмжлэгчид мэдэгдэх үүрэг нь захиргааны байгууллагад байгаа. Газрын алба шилжиж явсан хүний username-ээр нэвтрэн, мэдээллийн санд өөрчлөлт оруулсан нь тухайн хууль бус үйлдлийг нуух зорилготой байсан байх үндэслэлтэй байна. Дээрх үндэслэлүүдээр бол Газрын албаны хууль бус үйлдэл нь тогтоогдож байдаг. Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын А/181 дүгээр журмын хавсралтаар Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системийг ажиллуулах журмыг балсан. Энэхүү журмыг 13.1 дэх хэсэгт дараах үйл ажиллагааг хориглоно гээд 13.1.5-д эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр мэдээллийн санд нэгж талбарын мэдээллийг засварлахыг хориглосон байна. 13.1.10-д мэдээллийн санд балгаажсан нэгж талбарын мэдээллийг устгахыг хориглосон байгаа юм. Иймд Газрын алба, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын тушаалаар благдсан Мэдээллийн санг ажиллуулах журмыг зөрчиж, эрх олгогдоогүй этгээдүүд бүртгэлийг устгасан байгаа тул нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж, бүртгэлийг сэргээх үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.
2.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүхэд бичгээр хуралдаан дээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:
“Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 411 дүгээр газар эзэмшигч иргэдийн эрхийг балгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай захирамжаар иргэн Х.Ст гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус дүүргийн 33 дугаар хороо (хуучин 20 дугаар хороо) Б аманд газар олгосон боловч газрын кадастрын мэдээллийн санд бүртгээгүй байна.
Уг захирамжийн архивын хувийн хэрэгт үзлэг хийхэд байршлын зураг кадастрын зураг хадгалагдаагүй байна.
Мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар тухайн иргэний Б аманд гарсан гэрчилгээний хугацааг сунгасан боловч Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их аманд 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн нь захирамжаас зөрсөн бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр мэдээллийн санд дуусгавар болгож тэмдэглэсэн байна.
Мөн тухайн байршил нь иргэн Ч.Бы 2016 оноос хойш хашаа барин амьдарч байгаа газар бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр шинээр газар эзэмших хүсэлт гаргасныг 2023 оны дугаар захирамжаар олгосон болно.
Иймд эзэмшил газартай давхцаж буй нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт (Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна)-тай зөрчилдөж байгаа тул иргэн Х.Сын Б аманд гарсан захирамжийг Их амны нутаг дэвсгэрт бүртгэх боломжгүй байна.
Иргэн Х.Сын газар эзэмших захирамж гарсан Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Б ам нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Хоёрдугаар албаны газар нутаг бөгөөд захирамжийн дагуу газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхээр болсон ч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр алба бүртгэхгүй болно.
Тухайн иргэн нь анх 2007 онд газар эзэмшсэн. 2007-2020 он буюу хугацаа сунгах хүртэл 13 жилийн хугацаанд үндсэн мэдээллийн санд ганц ч удаа зургийг оруулаагүй байдаг. Газраа хаана байгааг мэдэхгүй 13 жил явсныхаа дараа 2020 онд дүүргийн Засан даргын захирамжаар газрын хугацааг сунгасан байна. Ингэж сунгах үедээ Б ам гэх газрыг сунгасан байна. Хэрвээ тухайн иргэн анх газар эзэмшихдээ тухайн газрын мэдээллийг үндсэн мэдээллийн санд бүртгэсэн бол өнөөдрийн маргаан үүсэхгүй байх байсан. Түүнээс гадна иргэний эрх, үүрэг дээр тухайн газраа үр ашигтайгаар ашиглах, хамгаалах үүрэгтэй гэж байгаа. Иргэн үндсэн мэдээллийн санд зургаа оруулаад, бүртгэл хийгдэж байж, газрын албанаас кадастрын зургаа авч байж, түүнийгээ эргэлтийн цэг тэмдэгтээр балгаажуулаад энэ газрыг өөрийн газар гэж болно. Гэтэл 13 жилийн турш ямар ч бүртгэл байхгүй байснаа одоо Их ам гэх газар дээр очоод нэг байршлыг миний газар гээд байгаа. Үнэхээр хуулийн дагуу тэр байршил дээр очихоор бол “байршил өөрчлөх” гэдэг захирамж гардаг. Учир нь тухай иргэний газар эзэмших боломжгүй байгаад, өөр газарт шилжихээр болж байгаа бол, газар нутгийн нэршил өөрчлөхөөр болж байгаа бол эсхүл тухайн газраас өөр тийшээ шилжиж байгаа тохиолдолд байршил өөрчлөх захирамж гардаг. Манай дээр үүнийг дүүргийн Засаг дарга шийдээд явж байгаа. Хэрвээ 2020 онд тухайн газрын байршил өөрчлөх хүсэлт гаргаад, албан ёсоор үндсэн мэдээллийн санд бүртгэх мэдээллээ бүртгээд, Их ам руу шилжье гэдэг хүсэлт ирэх үед ямар хариу өгөх байсныг одоо мэдэхгүй. Магадгүй тухайн байршлыг солиод өгөх боломжтой байсныг үгүйсгэхгүй. Иргэн Ч .Б 2019 онд шинээр газар эзэмших өргөдлөө өгөх үед бид жижүүрийн зураг хөтөлдөг байсан. Жижүүрийн зураг хөтлөлтийг захирамж гарах явцад шүүдэг бөгөөд хүн болгоны нүдэнд байнгын ил байдаггүй. Учир нь Жижүүрийн зураг нь нууцлалын зэрэглэлтэй байдаг. Газрын нөөцтэй холбоотой асуудал нэлээн үүссэн учир 2021 оноос Жижүүрийн зургийг устгасан. Энэ хэрэг 2020 онд үүсэж байх үед жижүүрийн зураг байсан. Шинээр зураг оруулж байгаа тохиолдолд жижүүрийг зураг дээр давхцал шалгаж болдоггүй. Харин байршил өөрчлөх гэж байгаа тохиолдолд үндсэн нэгж талбарыг ажлын нэгж талбар луу хөрвүүлээд зураглал хийдэг учраас бүх давхцалтай эсэх хариу нь гардаг. Үнэхээр хуулийн дагуу яваад, Б амнаас Их ам руу байршил өөрчлөх хүсэлтээ өгөөд шийдүүлсэн бол алдаа заагаад, иргэний газар гэдгийг мэдээд, Б аманд буцаад авах боломжтой байсан. Мөн манайхаас тухайн газрыг хүчингүй болгоогүй. Учир нь энэ газар Их аманд байршилтай газар биш учраас. Үнэхээр Б аманд захирамж гарсан газраа үндсэн мэдээллийн санд бүртгэхийг хүсэж байгаа бол өнөөдөр ч нээлттэй байгаа гэдгийг ахин хэлье” гэжээ.
2.6.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн Засаг дарга нь иргэний хүсэлтийг үндэслэн захирамж гаргасан байгаа. Иргэний хүсэлтдээ бичсэн газарт нь газар олгогдсон. Их ам, Б ам гэх газрууд өөр байршилд байгаа нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Захирамжийн дагуу тухайн газрын мэдээллийг Үндсэн мэдээллийн санд оруулахыг хүсвэл тухайн эрх нь одоог хүртэл нээлттэй байгаа талаар Газрын албаны төлөөлөгч хэлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
2.7.Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Миний бие Ч.Б нь малчин бөгөөд 2011 оноос Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Б ам 1-4 тоотод зундаа зусдаг байж байгаад 2011 онд өөрийн нэр дээр кадастрын зураг хийлгэж авсан бөгөөд 2016 оноос газар дээрээ блокон хашаа барих зорилгоор суурь хундаам цутгаж эхлээд 2016 оны 08 сард хашаагаа банзаар барин амьдарч эхэлсэн байдаг. Тухайн үед хотын төлөвлөлтөд ороогүй байна гэж хүлээгдсээр 2023 оны 05 дугаар сарын 12-ны тоот Засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаай, эрхийн улсын бүртгэлийн Э- 2204040907 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ гарч тус газар дээрээ амьдарч байна. Гэтэл С гэх хүн манай газар дээр, миний газар давхцаад байна гээд 2021 оны зун шөнө 02 цагийн үед манай хашаанд хашаагаа барина гэж олуулаа дайраад бөөн хэрүүл болж цагдаа дуудаж байж болиулсан. Улмаар газрын албанд гомдолд гаргаж газрын байцаагч Өлзийбаяр гэх хүн ирж асуудлыг шийдээд явсан. Тэгээд удалгүй манай гэрчилгээ гарч байсан.
Б ам, Их ам, Б ам гэж байгаа. Эдгээр нэрс нь дээр үеэсээ эхлэн нэршээд ирсэн. Төгөлийн ам гэж газар байхгүй бөгөөд Төглийн ар гэж газар байгаа. Б ам гэж байдаг бөгөөд би кадастраа Б ам гэж хийлгэсэн. Нэхэмжлэгч Б ам хол учир авахгүй гэж байна. Учир нь зарах газар хайгаад байгаа юм. Миний газар бол замын хажууд, эрүүл, тэгш газар байгаа учир энэ хүн авч үнэтэй зарах гээд байгаа юм” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт “газрын эрх зүйн харилцааны хүрээнд, иргэнд газар эзэмших эрх үүссэн эсэх, хүсэлт гаргасан газар давхацсан эсэхтэй холбоотой” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
А.Нэхэмжлэгч Х.Ст газар эзэмших эрх үүссэн тухайд:
2.1.Нэхэмжлэгч Х.С нь 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан “... Гачуурт тосгоны амны Б задгайд газар олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байна. /ХХ-1-ийн 66 дахь тал/
2.2.Х.Сын энэхүү бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаар захирамжаар түүнд 700 м.кв газрыг амины хашаа зориулалтаар Баянзүрх дүүрэг, 20-р хороо /одоо 33 дугаар хороо болж өөрчлөгдсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй ба хойшид “20 дугаар хороо” гэх/, хоолой, Б ам гэх газарт, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5 жилийн хугацаай эзэмшүүлж, Газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгожээ. /ХХ-1-ийн 62-63 дахь тал/
2.3.Улмаар Х.Саас дахин 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “... 20 дугаар хороо, хоолой, Б аманд эзэмшдэг газрын хугацааг сунгуулахаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. /ХХ-1-ийн 74 дэх тал/
2.4.Түүний энэ хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар Х.Сын “Б ам” хаягтай газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэж, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 000084919 дугаартай гэрчилгээ олгож, газрын нэгж талбарын дугаарыг гэж гэрчилгээнд нь бичжээ. /ХХ-1-ийн 69 дэх тал/
2.5.Х.Сын эдгээр бичгээр гаргасан хүсэлтүүдээс үзвэл түүний 2007 оноос хойш эзэмшиж ирсэн гэх газар нь “ амны Б ам” гэх нэртэй газар байх бөгөөд одоо шүүхэд өөрийн эзэмших эрхтэй гэж маргаж буй газар нь амны Их аманд багтдаг Б ам гэх нэртэй газар байна.
2.6.Дээрх амны Б ам, амны Их ам буюу Б ам нэртэй газрууд нь байрлалын хувьд өөр, хоорондоо зайтай газар гэдэг нь хариуцагчаас уг газрын хаягжилтыг зурж ирүүлсэн зургаар тогтоогдлоо. /ХХ-3-ын 32-33 дахь тал/
2.7.Нэхэмжлэгч Х.С нь гэрчилгээ бүхий Б ам гэх газар, мөн маргаан бүхий Их амны Б ам гэх газрын алинд ч амьдардаггүй, газрыг зориулалтаар ашиглаагүй болох нь гэрч Д.Л*******ын “зун ирээд голын хажууд сууж байгаад явдаг, гэр байшинд ирж байгаагүй” гэх агуулга бүхий мэдүүлгээр болон шүүхийн үзлэгээр уг маргаан бүхий газарт гэр, хашаа байшин зэрэг орон сууцны зориулалтай эд зүйл байхгүй болох нь давхар тогтоогдлоо.
2.8.Шүүхийн үзлэгээр уг газарт явган банзан хашаа байгаа бөгөөд уг хашааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х “манай хашаа” гэж тайлбарласан боловч гуравдагч этгээд Ч.Б “одоо байгаа хашааг би барьсан, худлаа хэлж байна” гэх тайлбарын дараа Б.Х “... Ч.Б манай хашааг буулгачихаад хашаагаа барьсан, адилхан банз тул манай хашаа гэсэн үг” гэх тайлбарыг гаргасан тул маргаан бүхий газар дээр Х.Сын эзэмших газрынхаа хил заагийг тогтоож барьсан хашаа гэж байхгүй болох тогтоогдсон гэж үзлээ.
2.9.Нэхэмжлэгч Х.С маргаан бүхий газарт амьдардаггүй болох нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Х.С тус хороонд албан ёсны бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” гэх тодорхойлолт /ХХ-3-ын 148 дахь тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн лавлагаа /ХХ-3-ын 155-157 дахь тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
2.10.Үүнээс гадна нэхэмжлэгч Х.С нь 2007 онд гарсан захирамж болон гэрчилгээгээр эзэмших Б ам гэх газарт газрын кадастрын зураглал хийлгэж, Кадастрын мэдээллийн санд бүртгүүлээгүй байжээ.
2.11.Харин Х.Сын нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах 01110-10-00337-20 дугаартай өргөдлийг Газрын кадастрын мэдээллийн санд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Д.О******* мэргэжилтэн бүртгэжээ./ХХ-3-ийн 57 дахь тал/
2.12.Х.Саас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Д******* М*******” ХХК-иар Эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг үйлдүүлсэн /ХХ-1-ийн 79 дэх тал/ баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба өмнө ийм зураг үйлдүүлж байсан гэх баримтыг гаргаж өгөөгүй болно.
2.13.Шүүхээс Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн ерөнхий газрын эрхэлдэг Газрын кадастрын мэдээллийн санд үзлэг явуулахад, түүнд хадгалагдсан мэдээлэл болон зургаас харахад “... ******* USER дугаартай тусгай эрхээр Д.О******* нь Х.Сын эзэмших гэх газрын кадастрын зургийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр оруулж, уг нэгж талбарын хүчинтэй хугацааг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болохоор оруулсан байна” гэж тус газрын мэргэжилтэн Э.С******* шүүхэд тайлбарласныг шүүхийн үзлэгийн тэмдэглэлд тусган, уг мэдээллийг хуулбарлан нотлох баримтаар шүүх бэхжүүлж авсан. /Шүүхийн үзлэгийн тэмдэглэлд/
2.14.Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын мэдээллийн сан дахь Х.Сын газрын кадастрын зургийн координ нь түүний 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Д******* М*******” ХХК-иар Эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын координтай энгийн нүдээр харахад зөрүүтэй байх боловч тухайн 20 дугаар хорооны газрыг хариуцсан мэргэжилтнээр 2017-2020 онд ажиллаж байсан Д.О*******ын “... газрын координын цэгийг 2019 оны үед Айти репээр оруулдаг байсан, одоо ашигладаг систем нэвтэрснээс хойш өмнө зурагдсан зураг нь өөрчлөгдөөд, ахин оруулсан” гэх мэдүүлгээр /ХХ-3-ын 98-103 дахь тал/ уг зураг зөрүүгүй буюу Х.С 2019 онд амны Б аманд биш, амны Их амны Б аманд газрын кадастрын зургийг хийлгэж, 2020 оны 03 дугаар сарын 03 дугаар сарын 13-ны өдөр мэдээллийн санд бүртгээд уг зураг нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс идэвхгүй болсон гэдэг нь тогтоогдож байна.
2.15.Харин Газрын кадастрын мэдээллийн санд ийнхүү Х.Сын эзэмших газар гэж оруулсан энэхүү мэдээллийг хэн, ямар шалтгаанаар идэвхгүй болгосныг тодруулахаар тухайн үйлдлийг хийсэн гэх Д.О*******ыг гэрчээр дуудахад тэрээр шүүхэд “... Х.Сын газрын кадастрын зургийг бүртгээд хугацааг өгч дуусгавар болох боломж байхгүй, хугацаа өгөөгүй, ... намайг дүүрэг шилжиж явсны дараа миний бүртгэлээр нэвтэрсэн байсан. ... Би идэвхгүй болгоогүй” гэх тайлбарыг гаргасан тул шүүх уг ажиллагааг шалган тогтоох боломжгүй, энэ нь шүүхийн шалган шийдвэрлэх асуудал биш гэж үзсэн болно.
2.16.Ийнхүү Газрын кадастрын мэдээллийн санд Х.Сын эзэмших эрхтэй гэх уг газрыг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Б ам” нэрээр бүртгэж мэдээллийн санд оруулж, уг бүртгэлийн хүчинтэй байх хугацааг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болгохоос өмнө Х.Сын эзэмших газар гэх бүртгэлийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж байгаагүй гэдэг нь мөн дээрх үйл баримт болон бичгийн баримтаар тогтоогдож байна.
2.17.Х.Саас өөрийн эзэмшлийн газрыг кадастрын мэдээллийн санд дахин бүртгүүлэхээр 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд хүсэлт гаргахад тус албаны 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр “… Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 411 дугаар газар эзэмшигч иргэдийн эрхийг балгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай захирамж, 2020 оны дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар иргэн танд тус дүүргийн 33 дугаар хороо (хуучин 20 дугаар хороо) Б аманд газар олгосон байна. Иймд иргэн та захирамж гарсан Б ам хэсэгт байршлаа судлан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Хоёрдугаар албанд хандах”-ыг мэдэгджээ. /ХХ-1-ийн 18 дахь тал/
2.18.Эндээс үзвэл Х.Сын эзэмшдэг гэх газрын зураг нь газрын кадастрын мэдээллийн санд байхгүй гэдгийг тэрээр өмнө нь /энэ цаг хугацаа яг хэдийд гэдэг нь тогтоогдоогүй/ мэдсэн ба түүнийг “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, амны Их амны Б аманд газар эзэмших эрх Газрын тухай хуульд заасан журмын дагуу үүссэн гэж үзэх нотлох баримт байхгүй байна.
Б.Гуравдагч этгээд Ч.Бд газар эзэмших эрх үүссэн тухайд:
2.19.Гуравдагч этгээд Ч.Б нь 2000 оноос тухайн бүс нутаг орчим амьдарч, мал маллаж ирсэн болох нь гэрч Д.Л*******ын “Энэ залуу манайхаас өмнө ирсэн байсан өвөл урагшаа нүүж өвөлжөөд зундаа энд ирдэг байсан, манайх 2000 оны орчимд нүүж ирсэн” гэх мэдүүлгээр тогтоогдсон гэж үзсэн.
2.20.Ч.Бы “... 2011 оноос газраа хөөцөлдөж ирсэн, ... манайхыг малтай байхад газрыг эзэмшүүлдэггүй байсан 2018 оноос газрын гэрчилгээ олгох гэж байгааг сонсоод өргөдлөө гаргасан боловч газар олголт хийхгүй байгаа тул өргөдлийг хүлээн авахгүй, газар олголт хийхээр өргөдлөө гарга” гэсэн тул хүлээж байгаад 2019 онд өргөдлөө гаргасан” гэх тайлбар нь гэрч Д.О*******ын “... 2016, 2017, 2018 онд дүүрэг газар олгоогүй, ... бид ч өргөдөл авдаггүй байсан” гэх мэдүүлгээр нотлогдсон гэж үзэв.
2.21.Мөн Ч.Бы 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “К******* *******” ХХК-иар Эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг /ХХ-1-ийн 138 дахь тал/ нь Х.Сын 2019 онд Эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургаас цаг хугацааны хувьд өмнө хийлгүүлсэн болох нь уг баримтаар тогтоогдлоо.
2.22.Ч.Бы 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “... Их амны хэсэгт байрлах Б аманд 0,7 га хэмжээтэй газар хүссэн” өргөдөл /ХХ-1-ийн 136 дахь тал/, түүнд хавсаргасан Эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын оршин суух тодорхойлолт /ХХ-1-ийн 137 дахь тал/ гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар захирамжийн Хавсралтын 552 дахь заалтад оруулж түүнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 496 метр квадр газрыг эзэмшүүлжээ. /ХХ-1-ийн 142, 144 дэх талууд/
2.23.Ч.Бд Иргэний газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээ олгож, газрыг нэгж талбарын 1 дугаарт бүртгэжээ. /ХХ-1-ийн 219 дэх тал/
2.24.Ийнхүү гуравдагч этгээд Ч.Бд эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгч Х.Ст эзэмшүүлсэн гэх газартай тэдгээрийг гаргасан хүсэлтэд бичсэн хаяг болон газар эзэмшүүлсэн захирамж, гэрчилгээгээр давхцахгүй, нэгж талбарын дугаарууд нь өөр байна.
2.25.Харин газрын кадастрын мэдээллийн санд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр оруулж, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр идэвхгүй болгосон Х.Сын гэх “Б ам” хаягтай газрын кадастрын зураг нь Ч.Бд эзэмшүүлсэн “Б ам” хаягтай газартай бүхэлдээ давхцаж байгаа болох нь шүүхээс явуулсан үзлэгээр бэхжүүлж авсан Газрын кадастрын мэдээллийн сангийн зургаар нотлогдсон.
2.26.Ч.Бы эзэмших газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бүртгэж, захирамжийн төсөлд нэрийг оруулж, явуулах ажлыг мөн сарын 15-ны өдөр хийснээр бүртгэсэн /Шүүхийн үзлэгийн тэмдэглэлд ХХ-3-ын 60 дахь тал/ зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан нь аливаа этгээдэд газар эзэмшүүлэхэд тавигдаж шаардлага байна.
3.2.Нэхэмжлэгч Х.С нь маргаан бүхий газрыг 2007 оноос хойш эзэмшиж ирсэн гэх боловч бодит байдал дээр уг газартаа амьдарч байгаагүй, газраа хашаажуулж өөрийн эзэмшлийн болгоогүй, газрын кадастрын зургийг 2007 оноос хойш 2019 он хүртэл хийлгээгүй, мэдээллийн санд оруулах хүсэлтээ гаргаж байгаагүй болох нь дээрх үйл баримтуудаар нотлогдож байна.
3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2007 онд газар эзэмших хүсэлтдээ “Б ам” гэж бичсэн нь тухайн үед газрын хаяг тодорхойгүй байсан” гэж тайлбарлаж байгаа боловч 2019 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлтдээ “Б ам” гэж бичих үед уг газрын хаяг нь тодорхой байсан болох нь Ч.Бы 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтдээ “Их амны хэсэгт байрлах Б аманд” гэж бичсэнээр үгүйсгэгдэж байна.
3.4.Иймд нэхэмжлэгч Х.Сыг “Их амны хэсэгт байрлах Б аманд” газар эзэмших хүсэлт гаргасан байна гэж үзэхгүй, энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй.
3.5.Түүнчлэн маргаан бүхий газар дээр Х.С нь амьдарч байгаагүй, хашаа бариагүй байгаад 2019 онд газрын кадастрын зураг хийлгэхээр хүсэлт гаргасан хугацаанаас өмнө буюу 2011 онд Ч.Б Эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зуруулсан, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших хүсэлтээ гаргасан, уг газрыг хашаажуулсан зэргээс үзвэл уг газрыг эзэмших хүсэл зориг нь Ч.Бд түрүүлж үүссэн нь нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
3.6.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заажээ.
3.7.Хуулийн энэ заалтын дагуу газрыг эзэмших хууль ёсны ашиг сонирхол нь түрүүлж үүссэн бөгөөд хуульд нийцэж гарсан Засаг даргын захирамж, түүнийг үндэслэж олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй этгээд нь эзэмших эрхтэй этгээд гэж үзэх учраас Газрын кадастрын мэдээллийн санд түрүүлж зургаа оруулсан Х.Ст газар эзэмших эрх түрүүлж үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл биш болно.
3.8.Харин Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу газар эзэмших эрх нь зөвхөн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр үүсэх тул Х.Ст газар эзэмшүүлсэн шийдвэр болон газар эзэмших эрхийн гэрчилгээнд бичсэн “Б ам” нэртэй газарт тэрээр газар эзэмших боломжтой гэж үзлээ.
3.9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг, амны Б аманд иргэнд газар эзэмшүүлэх газрын нөөц байгаа, уг газраас газраа эзэмших боломжтой гэдгийг тайлбарласан боловч Х.С уг газарт газар эзэмшихээс тгалзаж байгаа гэж тайлбарласан тул нэхэмжлэгч Х.Сын хүчин төгөлдөр гэрчилгээгээрээ эзэмших газраа сэргээлгэн эдлэх боломжтой байна.
3.10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Х.Сын эзэмших газрын нэгж талбарын зургийг Газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг устгасан нь хууль бус гэж маргаж байгааг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна.
3.11.Учир нь нэхэмжлэгч өөрийн маргаж буй газрын байршлыг 2007 оноос хойш Б ам гэж ойлгосон гэх тайлбар нь аливаа этгээд нь 17 жилийн туршид эзэмших ёстой, эсхүл эзэмшсэн гэх газрын нэрийг мэдээгүй байна гэдэг бодит байдал дээр үндэслэлгүй бөгөөд эзэмшдэг гэх газрын байршлын нэрийг мэдээгүй нь түүнийг зөвтгөх хууль ёсны үндэслэл биш юм.
3.12.Нөгөө талаас Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” нь дүүргийн газрын албаны үүрэг байхаар, 25 дугаар зүйлийн 25.5-д “Газрын кадастрын зураг, бүртгэл, судалгаа, үнэлгээний мериалууд нь холбогдох хуулийн шаардлагыг хангасан байна” гэж заажээ.
3.13.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системийг ажиллуулах журам-ын 13.1 дэх хэсэгт дараах үйл ажиллагааг хориглоно гээд 13.1.5-д эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр мэдээллийн санд нэгж талбарын мэдээллийг засварлахыг хориглосон байна. 13.1.10-д мэдээллийн санд балгаажсан нэгж талбарын мэдээллийг устгахыг хориглосон байхад Х.Сын газрын кадастрын зургийг устгасан илт хууль бус гэх үндэслэлийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзсэн.
3.14.Учир нь хуулийн дээрх заалтуудын дагуу аливаа этгээдийн эзэмших, ашиглах газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхдээ тухайн этгээдэд газар эзэмших эрх олгосон шийдвэр, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээнд заасан хаяг байрлалтай нийцсэн эсэхийг Баянзүрх дүүргийн газрын алба, түүний мэргэжилтнүүд шалгаж, тогтоосон байх ёстой байна.
3.15.Гэтэл хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр алба нь Х.Сын газар эзэмших эрхийн гэрчилгээн дэх хаяг нь тухай газрын кадастрын мэдээллийн санд тусгуулахыг хүссэн газар нутгийн хаягийн нэршилтэй илт зөрүүтэй байхад Х,Сын газрыг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мэдээллийн санд оруулан бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх шинжийг агуулсан илт хууль бус байх бөгөөд уг илт хууль бус газрын кадастрын зураглалыг идэвхгүй болгосон нь нэхэмжлэгч Х.Сын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.16.Өөрөөр хэлбэл, Х.Сын эзэмших “Б ам” хаягтай газрын байршлыг мэдээллийн санд “Б аманд” байрлуулж бүртгэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.
3.17.Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар захирамжийн Хавсралтаараа Ч.Б гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 496 метр квадр газрыг эзэмшүүлэхдээ Х.Сын эзэмшил газартай давхцуулаагүй бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч Х.Сын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь нотлогдоогүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
3.18.Нэхэмжлэгч Х.Сын өмгөөлөгч нараас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлага байхгүй тул түүнийг хариуцагчаар тан оролцуулах хүсэлтээсээ тгалзаж байгаа гэдэг тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул шүүх бүрэлдэхүүн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь энэ хэргийн хариуцагч биш болохыг тогтоон тэмдэглэж байна.
Дөрөв.Анхан шны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Тав. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар:
5.1.Шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.Б- “Кадастрын зураг давхцаагүй байхад байршлын нэр сольж 2 хүнд газар олголт хийсэн байна” гэж хэргийн талаар үзээд “Анх хийлгэсэн кадастрын зураг байгаа учир нэр сольж олгосон учир анхны авсан хүний зөв гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг бичгээр гаргасан.
5.2.Шүүх бүрэлдэхүүн нь иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хууль зүйн хувьд хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Сын Баянзүрх дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрх олгох тухай” 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тоот захирамжийн Ч.Бд холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, нэгж талбарын дугаар бүхий Х.Сын эзэмшлийн газрын мэдээллийг кадастрын мэдээллийн нэгдсэн сангаас идэвхгүй болгосон үйлдэл илт хууль болохыг тогтоолгох, нэгж талбарын дугаар бүхий Х.Сын эзэмшлийн газрын мэдээллийг кадастрын мэдээллийн нэгдсэн санд эгүүлэн бүртгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Х.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
ШҮҮГЧ Ц.ОДМАА