Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2025/04936

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2025/04936

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоогийн 22 дугаар гудамжны 26 тоотод оршин суух Дархчууд овогт Тогтохбаярын Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй

 

Нэхэмжлэлийн шаардлага 9.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн аваад

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Б  нэхэмжлэлийн шаардлага 9.500.000 төгрөгийг хариуцагч Б.Т , Б.Н  нар төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 83.175 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 83.175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА