| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00313/И |
| Дугаар | 317/ШШ2025/00253 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 317/ШШ2025/00253
2025 02 26 317/ШШ2025/00253
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: ************* давхарт оршин байрлах, М *** ХК /рд:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************** тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Б овогт Бын А /рд:**********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,918,367.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М *** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ********** тоот Цахим зээлийн гэрээний үндсэн зээл 2,608,706.17 төгрөг, үндсэн хүү 287,371.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 287,371.37 төгрөг, нийлээд 2,901,367.96 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 2,918,367.96 төгрөгийг хариуцагч Бын Аээс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б овогтой А нь М ***ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын дүн 2,918,367.96 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2025 оны 03 дугаар сарын 15-нд 245,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-нд 245,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-нд 486,500 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-нд 486,500 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-нд 486,500 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 486,500 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-нд 485,867.96 төгрөг төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М *** ХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,918,367.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах явцад хариуцагч Б.А нь нэхэмжлэгчийн шаардсан 2,918,367.96 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 245,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 245,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 486,500 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 486,500 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 486,500 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 486,500 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 485,867.96 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,643.92 төгрөгийн тал хувь 30,821.96 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 30,821.96 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 30,821.96 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М *** ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 2,918,367.96 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 245,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 245,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 486,500 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 486,500 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны төдөр 486,500 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 486,500 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 485,867.96 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М *** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,643.92 төгрөгийн тал хувь 30,821.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 30,821.96 төгрөгийг улсын орлогоос, 30,821.96 төгрөгийг хариуцагч Б.Аээс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.А сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ