Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/41

 

 

Д.*******ад холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Ц.*******э

          Шүүгдэгч                                                                                  Д.*******а

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.*******           

          Хохирогч                                                                                 А.*******

          Хохирогчийн өмгөөлөгч                                                       Э.*******          

                                                                                                            /цахимаар/                    

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч А.*******ийн давж заалдах гомдлоор Д.*******ад холбогдох 2323000780136 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын *******а, регистрийн дугаар .

Шүүгдэгч Д.*******а нь  согтуурсан үедээ буюу 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед Завхан аймгийн уу сумаас Улиастай сумын чиглэлд уу сумаас 25-30 км зайд тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа тухайн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.*******ийг “...машинаа зогсоо би машин жолоодно” гэхэд А.******* нь тээврийн хэрэгслээ зогсоож түлхүүрийг сугалж аваад зугтаасан байна. Улмаар Д.*******а нь эхнэр А.*******ийн араас нь хөөж очоод түүнийг түлхэж унагаан зүүн нүдэнд гараараа нэг удаа цохисон. Мөн гуя хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөх зэргээр зодож хохирогчийн биед зүүн нүд, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн бугалгын доод хэсэгт цус хуралт гэмтлүүд үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,                                                                            Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ.

Хохирогч А.******* давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: А ******* би Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 19-ны өдрийн 2023/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолтой танилцаад дараах гомдлыг гаргаж байна. А. ******* би Д.*******атай 2016 онд танилцаад, 2019 онд албан оны эхнэр, нөхөр болсон. Бид дундаасаа 1 хүүхэдтэй. Охин *******ын нь 5 настай. Том хүү нь 11 настай миний дагавар хүү юм. Д.*******а нь том хүү ийг элдэв үгээр хэлж, дараа архи уусан үедээ зоддог байсан. Д.*******а нь согтуурсан үедээ 2020 оны 12 сарын 15-ны үеэр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой багийн нутаг "ын ар" гэдэг газрын өвөлжөөнд өөрийн гэртээ А.******* намайг маландаа яваад иртэл том хүү ийг загнаад цохихоор машины дугуйны боолт тайлдаг лапатак авч байхаар нь би орж ирээд лапатакийн авах гэтэл Д.*******а миний араас алхаар цохиод би ухаан алдсан байсан. Тухайн үед намайг хэд цохисныг би мэдэхгүй байна. Ингээд ухаан алдсан байх үед *******а нь мотоциклоор өөрийнхөө ард намайг хүлээд баахан давхисан гэж хажуу айлын хүн хэлсэн. Би ухаан ороход миний бөгсөн тал ямар ч мэдээгүй болсон байсан. Манайх тухайн үед гэрээсээ сүлжээ барьдаггүй байсан. Намайг ухаан алдсан үед манайд тэмээнд явж байгаад ирсэн гэдэг залуу сүлжээтэй газар очиж багийн эмч дуудаж, хадам аав т болсон үйл явдлын талаар хэлэхэд хадам аав хаашдаа тийм болцон бол яахав яахав гээд тоогоогүй гэсэн. Мөн багийн эмч дуудлагаар манай руу явж байгаад зам дагуу хадам аавынх байдаг болохоор юу болсон талаар асуухаар эмч тэднийхээр ортол зүгээр зүгээр нуруугаар нь хатгасан л гэсэн тэгэхээр та нар буц буц гээд эмчийг буцаасан байсан. Би эмч, эмнэлгийн тусламж авч чадалгүй 3 хоносон. Хажуу айлын ах ээ гэдэг хүн 3 хоногийн дараа намайг Ургамал сум руу оруулж эмнэлэгт аваачиж өгсөн. Ингээд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд бүсэлхийн L1,2,3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтлүүд үүсгэсэн хүндэвтэр зэргийн гэмтэл байна гэсэн ба эмнэлэгт хэвтэж, эмчилгээгээ хийлгүүлсэн. Үүнээс хойш Д.*******а нь миний хүү ийг загнаж дээрэлхдэг. Мөн намайг элдэв үгээр доромжилж, намайг нялх биетэй байхад ч удаа дараа зоддог байсан. Хадам ээж хүртэл миний хүү ид дургүй байнга загнаж дээрэлхдэг байсан. Би энэ байдлуудыг нь тэвчиж, одоо архи дарс уухгүй загнаж зодохгүй байлгүй гэж итгэж явсаар бүүр сүүлдээ тэвчих боломжгүй болж Цагдаагийн газарт мэдэгдсэнээр Мөрдөн шалгах ажиллагаа явуулж Д.*******а нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.*******ийн нуруунд төмөр алхаар цохиж, түүний биед бүсэлхийн L1,2,3-р нугалмын зуун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтлүүд үүсгэсэн хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг 2023 оны 08 сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2323000780136 дугаартай эрүүгийн хэрэг үсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан . Гэтэл Завхан аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 03 тоот “Яллагдагчид холбогдох зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол гарсан ба уг тогтоолыг А.******* надад 10 сарын 17, 18-ны үеэр надад гардуулсан өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор ирж гардан авахыг прокурор мэдэгдэнэ гэснийг зөрчсөн байна. Мөн уг тогтоолоор хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон. Д.*******а нь хэргээ хүлээж, прокурорын шатанд надаас уучлалт гуйсан мөртлөө 2023 оны 10 сарын 20-ны үеэр орой Д.*******а нь согтуу ирж агсам тавьсан. Энэ бүгдийг би тэвчсээр өнөөдрийг хүрсэн. Мөн Д.*******а нь согтуурсан үедээ 2023 оны 08 сарын 05-ны өдөр А.******* би машинаа жолоодоод машинд манай 2 найз, нөхөр *******а бид 4 явж байсан. Тэр 3 жоохон архи уусан байсан. Гэтэл Д.*******а нь машинаа зогсоо гэхээр нь би машинаа зогсоотол түлхүүрээ өг гэхээр нь би согтуу хүнд машинаа өгөхөөс айж түлхүүрээ аваад зугттал миний араас гүйж ирж түлхэж унагаагаад зүүн нүд рүү цохисноос миний биед зүүн нүд, зүүн өвдөг, зуун шилбэ, зүүн гуя, зүүн бугалгын доод хэсэгт цус хуралт гэмтлүүд үүсгэсэн байсан би аймгийн төв рүү орж ирээд цагдаад мэдэгдсэн. Ингээд Д.*******а нь Завхан аймгийн уу сумаас Улиастай сумын уу сумаас 25-30 км зайд тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.*******ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.*******э нь шүүхэд шилжүүлж, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 19-ны өдрийн 2023/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолоор Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Д.*******а нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ манай аав 80 гарсан хөгшин хүн байдаг аав руу, над руу, миний том хүү рүү хүртэл агсамнадаг, А.******* намайг зоддог, элдвээр доромжилдог. Д.*******а нь гэм буруугаа ухаарахгүй, дахин хүчирхийлэл үйлдсэн. Мөн манай том хүүг зодож, дээрэлхдэг. 2023 оны 10 сарын 20-ны үеэр нь Д.*******а нь согтуу ирж гэрийн цонх хагалж, хаалга эвдэж хүчирхийлэлд амьдарсаар байна. Би байнгын айдас түгшүүртэй байдаг. Мөн Д.*******ад зодуулснаас нуруу, хөл, толгой өвдсөнөөс 2023 оны 10 сарын 19-ний өдрөөс Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт эмчилгээ хийлгүүлсэн. 2020 онд Д.*******а намайг зодож хүндэвтэр гэмтэл учруулсан нь миний хөдөлмөрийн чадвар алдалтад маш ихээр нөлөөлж байна. Одоо 2 кг-с дээш жинтэй юм өргөж болохгүй, удаан хугацаагаар сууж юм хийж болохгүй доошоо чинэрч өвддөг. Би одоо бүсэлхийн нурууны дарагдал гэх оноштойгоор группд байдаг. Миний биед Д.*******а нь санаатайгаар хүнд гэмтэл учруулсан байхад хэргийг нь хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна. Учир нь эмч нар намайг Улаанбаатар хот руу явж нарийн мэргэжлийн эмчид хандаж эмчилгээ сайн хийлгэ хэрвээ тэгэхгүй бол яваандаа суумгай ч болох магадлалтай гэж хэлсэн. Мөн баруун талын далны яс мэдэгдэхүйц төмбийсөн. Иймээс дахин гэмтлийн зэрэг тогтоолгож, хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах хүсэлтэй байна. Мөн Завхан аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 03 тоот "Яллагдагчид холбогдох зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоол гарсан ба уг тогтоолыг А.******* надад 10 сарын 17, 18-ны үеэр надад гардуулан өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор ирж гардан авахыг прокурор мэдэгдэнэ гэснийг зөрчсөн байна. Иймээс Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.

Хохирогчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгчийн холбогдсон хоёр хэрэг нэгтгэгдэж, хавтаст хэрэгт авагдсан байсан. Ийм учраас давж заалдах шатны шүүх эдгээр хэргүүдийг бүхэлд нь хянаж өгөхийг хүсэж байна. Хохирогч 2020 оны 12 дугаар сарын 15-нд шүүгдэгчид нуруу руугаа зохиулсны улмаас бүсэлхийний l1, l2, l3 дугаар нугаламд гэмтэл учирсан. Хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, одоо группт байдаг. Хохирогч тухайн үед жирэмсэн байсан. гэмтлийн улмаас ураг тээх боломжгүй болсон. Гэмтэл учруулсан хор хохирол нь одоо хүртэл арилаагүй байгаа. Хохирогч сая 9 дүгээр сард жирэмсэн болсон боловч хүүхэд тээж төрүүлэх боломжгүй гэсэн эмнэлгээс гаргасан шаардлагын дагуу ураг таслах ажилбар хийгдсэн. Цаашид энэ хор уршгийг арилгах арга хэмжээ авах шаардлага хохирогчид бол тулгарсан байгаа. Хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан энэ хэрэг Өршөөлийн тухай хуулийн үндэслэлээр прокурорын 2022 оны тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байсан. өршөөлд хамруулахдаа хохиролд 5 сая төгрөгийг төлсөн. Цаашид хохирлыг нөхөн төлөхөө шүүгдэгч илэрхийлсэн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хохирол гэдэгт эдийн болон эдийн бус буюу сэтгэл санааны хохирол багтдаг. Улсын дээд шүүгчдийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалыг баталсан. Энэ аргачлалын 4 дүгээр зүйлд хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгт нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тогтоохоор заасан. Хохирогчийн хувьд эрүүл саруул байсан хүн хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, хүүхэд төрүүлэх боломжгүй болсон байгаа. Биеийн эрүүл мэнд болоод сэтгэл санааны хувьд хохирсон хэвээрээ байгаа. Ийм учраас хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэгт сэтгэл санааны хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн юм уу? энэ талаар шүүгдэгч хариулт өгөөсэй гэж хүсэж байна. Мөн Прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргах үед энэ Улсын дээд шүүхийн жишиг аргачлал гарч хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Шүүгдэгч сэтгэл санааны хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзээд өршөөл хамруулсан юм уу? гэдгийг бас тайлбарлаж өгөхийг хүсэж байна. Хэрвээ шүүгдэгч сэтгэл санааны хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол Улсын дээд шүүхийн баталсан аргачлалын дагуу нөхөн төлбөрөө барагдуулах эрх зүйн үр дагавар шууд үүсээд байна. Харин сэтгэл санааны хохирол нөхөн төлөх эсэх дээр маргаантай байгаа бол Өршөөлийн тухай хуульд заасан шаардлагыг бол хангахгүй байна гэж үзэж байна. Ийм учраас давж заалдах шатны шүүх хохирогчийг хохиролгүй болгож, зөрчигдсөн эрхийг хамгаалж, яаж өршөөлд хамрагдсан тал дээр анхаарч өгөөсэй гэж хүсэж байна гэв.

Шүүгдэгч Д.*******а давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчид эмчилгээний мөнгө болох 5 сая төгрөгийг өгсөн. Цаашдаа гарах эмчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх байх. Өршөөл үзүүлэх тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг дээр торгох ялаа төлж барагдуулсан байгаа. Энд хохирлын асуудал яригдаагүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гомдол гаргахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гомдол гаргадаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал бол гараагүй. Хохирогч өршөөл үзүүлэх тухайд Улсын яллагч талуудыг уулзуулж, ярилцах боломжоор хангаж сайн ажилласан гэж үзэж байна. Өмнө нь эмчилгээнд авч явсан тохиолдлууд байгаа. Сүүлд хохиролд 5 сая төгрөгийг нэмж өгье гэсэн. Анхан шатны шүүх хуралдааны дараа Д.*******а өөрийн гэрээ зарахаар хот явсан. Гэрээ 4.5 сая төгрөгт зарж, хохирогч одоо амьдарч байгаа байшингийнхаа эзний дансаар авсан. Нэгэнт хохироосон юм чинь гээд 4.5 сая төгрөгийг бол өгсөн. Дахиад 5 сая төгрөгийг өмгөөлөгчөөр дамжуулж өгье гэж ярьсан. Хохирогчоос давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс хэрэг эцэслэн шийдэгдээгүй учраас хохирол төлөх боломжгүй байна гэсэн хариулт өгсөн. Хохирлын мөнгө бол гэж хэлсэн. Хохирогч би гомдлоосоо татгалзсан гээд 5 сая төгрөгийг шилжүүлж авсан. Гэтэл гомдлоосоо татгалзаагүй хохирлыг мөнгийг хүлээж авсан гэж бичиг хийж өгсөн. Ингэхдээ хохирогч Д.Эрдэнэтуяа өмгөөлөгч энэ үйлдлийг зааж өгсөн гэдэг. Манай талаас ярьсан зүйл дээр бол хохирлоо төлсөн байгаа. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол яригдах ёстой. хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол байхгүй учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд 5 сая төгрөгийг эмчилгээнд зориулаад хохирлоо төлөхөө илэрхийлж тохиролцооны гэрээг байгуулсан. Хэргийн материалд тусгагдсан байгаа. Үүнийхээ дагуу 5 сая төгрөгөө төлсөн. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй тухай ярьж байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэж заасан байгаа. хохирлоо төлөхөө шүүгдэгчийн зүгээс илэрхийлж байгаа. Хохирогчийн өмгөөлөгч сэтгэцэд учирсан хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа талаар асууж байна. Шүүгдэгчийн талаас хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Баримтын хүрээнд цаашид гарах хохирлоо нэхэмжлэх эрх нь хохирогчид нээлттэй. Шүүгдэгчийн талаас хохирлоо төлөхөө илэрхийлснээр өршөөлд хамрагдсан, хууль зөрчсөн асуудал байхгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч ээ гэсэн хүсэлтэй байна гэв.

Прокурор Ц.*******э давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос ын *******ыг согтуурсан үедээ буюу 2020 оны  12 дугаар сарын 15-ны үеэр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой багийн нутаг “ын ар” гэдэг газрын өвөлжөөнд өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох энхэр А.*******ийн нуруунд төмөр алхаар цохиж, түүний биед бүсэлхийн L1,2,3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтлүүд үүсгэсэн хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2323000780136 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Шүүгдэгч Д.*******ын дээрх үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8. дахь хэсэгт заасныг удирдлага болгон 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар  Д.*******ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн  4.2 дугаар 4.1 дэх хэсэгт заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэсэн заасныг харгалзан үзсэн болно. Хохирол нөхөн төлсөн асуудалд ямар нэгэн эргэлзээтэй, хууль зөрчсөн асуудал огт байхгүй гэдгийг хэлье. Хэргийг шүүхэд шилжүүлэхэд яллагдагч Д.*******а өмгөөлөгчтэй, хохирогч А.******* өмгөөлөгчгүй байсан. Прокурорын зүгээс хохирогч, яллагдагч нарыг хамтад нь дуудаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг, оногдуулж болох эрүүгийн хариуцлага, Өршөөл үзүүлэхийн тухай хуулийн талаар сайтар тайлбарлаж өгсөн. Хохирогч А.*******ийн зүгээс яллагдагчтай эвлэрэх талаар бодох хэрэгтэй байна гэхэд 5 минут хоорондоо ярилцах цаг гаргаж өгсөн. Уулзсаны дараа хохирогч, яллагдагчийн уучилсан цаашид хамтдаа сайн сайхан амьдарна харин энэ хэрэгт хохирол төлүүлнэ гэсэн тул 5,000,000 төгрөгийг хохирол төлж, цаашид гарах эмчилгээний заралд гарах төлбөрийг яллагдагч Д.*******а төлөөхөөр тохиролцож бичиг хийсэн. Талууд ямар нэгэн маргаангүй, хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлтийн дагуу прокуророос 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 03 дугаартай яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хохирогч өөрөө гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул прокуророос хууль заасан үндэслэл, журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно гэж,  мөн 8 дахь хэсэгт Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй гэсэн хуулийн зохицуулалтай байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Д.*******ад холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

1.Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Д.*******а нь  согтуурсан үедээ буюу 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед Завхан аймгийн уу сумаас Улиастай сумын чиглэлд уу сумаас 25-30 км зайд тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа тухайн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.*******ийг “...машинаа зогсоо би машин жолоодно” гэхэд А.******* нь тээврийн хэрэгслээ зогсоож түлхүүрийг сугалж аваад зугтаахад  Д.*******а нь эхнэр А.*******ийн араас нь хөөж очоод түүнийг түлхэж унагаан зүүн нүдэнд гараараа нэг удаа цохисон мөн гуя хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөх зэргээр зодож, хохирогчийн биед зүүн нүд, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн бугалгын доод хэсэгт цус хуралт гэмтлүүд үүсгэгдсэн байна.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч А.*******ийн “...Манай нөхөр Д.*******а бид хоёр албан ёсны гэр бүл мөн. Би 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өглөө 08 цагийн үед өөрийн нөхөр Д.*******а болон найз болох Буяннэмэх, нарын хамт дөрвүүлээ Завхан аймгийн Улиастай сумаас уу сум орж манай хүргэн ахынхаас хонь гаргаж ирэхээр явсан. Бид 4 өглөө 10 цагийн үед уу суманд очсон. Хүргэн ахын гэрт очоод хонь гаргаж янзалчхаад өдөр 15 цагийн үед уу сумаас Улиастай сумын чиглэлд хөдөлсөн. уу сумаас гарах үед манай найз дэлгүүрээс 0,5 литрийн нэг шил архи авсан. уу сумаас гараад би машинаа жолоодож явсан учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин манай нөхөр Д.*******а болон , Буяннэмэх гурав хойно суучихсан тухайн архийг хувааж уугаад явж байсан. Тэгээд уу сумаас гараад 30 гаран км явж байх үед манай нөхөр Д.*******а би машин барина гэхээр нь би машиныхаа түлхүүрийг сугалж аваад замын хажууд харагдаж байсан айл руу гүйсэн. Тэгсэн *******а миний араас гүйж ирээд намайг түлхэж унагаад намайг газар уначихсан байх үед гараараа миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон. Мөн зүүн хөлийн гуя хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал манай хоёр найз гүйж ирээд салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа тайвшраад бид 4 аймгийн төв рүү орж ирсэн. Б.*******а миний араас гүйж ирээд намайг түлхэж унагаад намайг газар уначихсан байх үед гараараа миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон. Мөн зүүн хөлийн гуя хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Манай нөхөр Д.*******а нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхдээ ухаанаа алдтал согтоогүй байсан. Би өөрөө машин жолоодож явсан учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Хэрэг учрал 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр уу сумаас Улиастай сум явах зам дагуу буюу уу сумаас 30 гаран км яваад замын хажууд болсон.” гэх мэдүүлэг,

Гэрч Д.ын “...Би А.*******, Д.*******а нарыг 2023 оны 07 дугаар сараас хойш таних болсон найз нөхдийн харилцаатай хүмүүс байгаа юм. 2023 оны 08 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн үед Д.*******а, А.*******, нарын хамт Улиастай сумаас уу сум очиж *******ийн гэрээс хонь гаргаж ирэхээр явсан. Бид дөрөв уу суманд очих үед 10 цаг орчим болж байсан. Бид дөрөв уу сумаас өгсөөд айлд очиж хоёр хонь янзалчхаад 16 цагийн үед уу сумаас Улиастай сумын чиглэлд гарсан. Тэгсэн Ууганбаяр дэлгүүрээс нэг шил 0,5 литрийн QUALLY нэртэй архи авсан. Тэгээд бид дөрөв замдаа явж байх үед Д.*******а тухайн архийг Ууганбаяр эгчтэй хамт хувааж уугаад явсан. А.******* жолоо барьж байсан учир архи огт уугаагүй мөн би өөрөө тухайн архинаас уугаагүй. Тэгсэн замынхаа дунд орж явсан байх замдаа явж байтал Д.*******а архи уучхаад би өөрөө машин барьж явна гээд уурлаад байсан. Тэгэхээр нь А.******* машинаа зогсоогоод машиныхаа түлхүүрийг аваад буугаад гүйчихсэн. Тэгсэн араас нь Д.*******а гараад гүйгээд явахаар нь би мөн араас нь очсон. Намайг араас гүйгээд очтол Д.*******а, А.******* нар маргалдаад байсан. Би салгах гээд дийлэхгүй байсан. Тэгтэл *******а, *******ийг түлхэж унагаад гараараа зүүн нүд хэсэгт нь нэг удаа цохисон. Түүний дараагаар *******ийг уначихсан байх үед нь 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд би салгах гэж хэсэг зууралдсан. Тэгж байтал гайгүй болсон. Тэгээд бид дөрөв машиндаа суугаад аймгийн төв рүү явцгаасан.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Би эмчилгээ хийлгэхэд гарсан зардлыг нь төлсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Шүүгдэгч Д.*******а нь дээрхи үйлдлийн улмаас хохирогч А.*******ийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.ын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 000000296 дугаартай “ ...А.*******ийн зүүн нүд, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн бугалгын доод хэсэгт цус хуралт гэмтлүүд учирсан байна. А.*******ийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. А.*******ийн биед үүссэн гэмтэл нь 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. А.*******ийн биед зүүн нүд, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн бугалгын доод хэсэгт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтээр тогтоогджээ.

  1. Анхан шатны шүүхийн  хууль хэрэглээ, Давж заалдах гомдлын талаар,

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй байна. Бүхэлдээ шүүгдэгч Д.*******ын үйлдлийг нотолсон шинжтэй байна.

Шүүгдэгч Д.*******а болон хохирогч А.******* нар нь 5 жил хамт амьдарч байгаа албан ёсны гэр бүл бөгөөд эхнэр, нөхөр  дундаасаа хоёр хүүхэдтэй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг зөв тайлбарлаж, шүүгдэгч Д.*******ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр А.*******ийг  үл ялих зүйлээр шалтаглан зодсоны улмаас түүний биед зүүн нүд, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн бугалгын доод хэсэгт цус хуралт бүхий гэмтлүүд учруулсан нь бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэгдсэн байна гэж дүгнэн шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” зүйл хэсгээр хүндрүүлэн зүйлчилсэн хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.

Хохирогч А.******* нь давж заалдах гомдолдоо ...шүүгдэгч Д.*******а нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...миний араас алхаар цохиж цохиод би ухаан алдсан... Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд бүсэлхийн L 1,2,3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтлүүд үүсгэсэн хүндэвтэр зэргийн гэмтэл байна гэсэн дүгнэлт гарсан... 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэтэл Завхан аймгийн Прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 03 тоот “Яллагдагчид холбогдох зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол гарсан ба уг тогтоолыг А.******* надад 10 сарын 17, 18-ны үеэр надад гардуулан өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор ирж гардан авахыг мэдэгдэнэ гэснийг зөрчсөн байна. Мөн Д.*******а нь согтуурсан үедээ 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ...миний араас гүйж ирж түлхэж унагаагаад зүүн нүд рүү цохисноос миний биед зүүн нүд, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн бугалгын доод хэсэгт цус хуралтууд үүсгэсэн байсан...энэ үйлдэлд ...анхан шатны шүүх ..1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Д.*******а нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ манай аав, над руу, миний том хүү рүү хүртэл агсамнадаг, намайг зоддог, элдвээр доромжилдог, Д.*******а нь гэм буруугаа ухаарахгүй дахин хүчирхийлэл үйлдсэн, хүчирхийлэл дунд амьдарсаар байна ... гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан ба анхан шатны шүүх шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Д.*******а нь хохирогчийг 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зодож хүндэвтэр гэмтэл учруулсан гэх хэргийг Прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан ба энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Түүнчлэн энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй учир хохирогчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан   шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх зэрэг нөхцөл байдлыг хянахаар заажээ.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч хохирлоо нөхөн төлүүлсэн, Д.*******аас нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч “шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаар мэдүүлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” нөхцөл хангагдсан байна.

Шүүгдэгч Д.*******а нь гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, Прокуророос сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаартай прокурорын саналаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл  Д.*******ад холбогдох хэргийг Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэгдэх нөхцөл байдал хангагдсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокуророос ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн ял хөнгөдсөн гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР