| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 101/2025/00250/И |
| Дугаар | 197/ШШ2025/00030 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/00030
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг 8 дугаар хороо, ******* гудамж ******* төв байр ШХ20А, 72 тоот хаягт байрлах ******* ХК/РД: *******/
Хариуцагч: ******* дүүрэг 5 дугаар хороо 15 дугаар хороолол ******* 25 тоотод оршин суух, *******ын ******* /РД:/.
Зээлийн төлбөрт 6,948,594 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.******* нь зээлийн гэрээ байгуулан 13,539, 452 төгрөг зээлдэж авсан. Иймд гэрээний үүрэгт хариуцагч Э.*******аас 6,948,594 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.******* миний бие ******* ХК-ийн нэхэмжилсэн 6,984,594 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Э.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,984,594 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 6,984,594 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6,984,594 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Э.*******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,128 төгрөгийн 50 хувь болох 63,064 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 63,064 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА