Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/05167

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/05167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дуудлага худалдааны жагсаалтаас үл хөдлөх хөрөнгийг хасуулж, чөлөөлөх тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч :

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч О.Н нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. Миний бие маргаан бүхий байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2018 онд танил дүү Ц.М  бизнесийн үйл ажиллагаанд мөнгө хэрэгтэй байна туслаач гэхээр нь байраа барьцаанд тавьж зээл авахыг зөвшөөрсөн. Гэтэл тухайн үед намайг 55 настай гээд зээл олгохгүй байсан тул бид ярилцаад 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ц.М  өөрийн найз П.А  гэх хүнд орон сууц өмчлөх эрхийг хэлбэрийн төдий байдлаар шилжүүлж, би байрандаа амьдарч, зээлийг төлж дуусаад миний нэр дээр орон сууцыг эргүүлэн шилжүүлэхээр тохирсон. Ингээд Ц.М  зээлээ төлөхгүй байсны улмаас банк шүүхэд хандахад 282.794.652 төгрөгийг Ц.М ас гаргуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд байраар хангуулах шийдвэр гарсан байдаг. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа тул орон сууцыг дуудлага худалдаанд оруулах жагсаалтаас хасаж, чөлөөлөх нэхэмжлэлийг гаргасан.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С  татгалзлаа илэрхийлэхдээ нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдэж байсан. Өөрийнхөн хэлсэнчлэн тэтгэврийн нас болоогүй гэдэг үндэслэлээр зээл авахдаа халхавч хийж зээл авсан байдаг. Манайд хуулийн дагуу гаргаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын аль нь ч биш. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдаж байна. Нэхэмжлэгч өөрийгөө өмчлөгч гэж хэлж ирдэг боловч шүүхэд 2024 онд нэхэмжлэл гаргаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тэрээр бүх зүйлийг мэдэж байгаа үйлдлээс харахад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд удаа дараа саад болж миний байр гэж маргадаг. Хувь хүмүүс хоорондын тохиролцож гэрээ байгуулсны үр дүнд бий болсон хохирлыг төрийн байгууллагад гаргаж ажиллагаанд саад учруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч : Худалдаа хөгжлийн банк ХК-ийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2024/0 дугаартай Шүүгчийн захирамжаар П.А , П.Н  нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 282.710.607 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн хамт шийдвэрлэсэн. Тухайн шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хийгдэж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу битүүмжилж хураагаад хөрөнгийг анхны болон хоёр дахь удаагийн дуудлага худалдаанд оруулсан. Өнөөдрийн байдлаар энэ хөрөнгө дуудлага худалдаагаар ороод худалдан борлуулагдсан. Төлбөр авагч Х  банк ХК-ийн зүгээс зээлдэгч П. А , П.Н  нараас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр мөнгө, хөрөнгөө авч чадахгүй удаашралттай нөхцөл байдалтай яваад байна. О.Нийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаад мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаад ажиллагааг удаашруулаад яваад байдаг. Энэ нь шүүхийн шийдвэрт заасан мөнгөн төлбөрийг авч чадахгүй нөхцөл байдлыг бүрдүүлээд байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьснаар О.Н гэдэг хүн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш буюу төлбөр авагчаар Худалдаа хөгжлийн банк ХК, төлбөр төлөгчөөр П. А , П. Н нар байхад гуравдагч этгээдийн зүгээс гомдол гаргаад яваад байгаа нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ Миний бие 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэж яриад байгаа боловч үүнтэй холбоотой иргэний хэрэг үүссэн шүүхийн шийдвэр өгсөн байгаа нь ямар гэрээг хэнтэй байгуулсан нь тодорхойгүй, хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлж түүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

 

5.Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярхүү шүүхэд хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

6.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

7.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/0  дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч О.Нийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.А , П.Н  нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг,   дугаар хороо, Стадион Оргил, Богд Жавзандамбын гудамжны   дугаар байрны   тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/0  дугаартай Шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагч Х  банк ХК, уригдагч П.А , П.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 282.710.607 төгрөг 29 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан талуудын эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэсэн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.

 

8.Иймээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн Хан-Уул дүүрэг,   дугаар хороо, Стадион Оргил, Богд Жавзандамбын гудамжны  дугаар байрны  тоот орон сууцны өмчлөгч П.А , П.Н  нар болох нь бичгийн баримтаар нотлогдож байна.

 

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ, 32.2 дахь хэсэгт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр авагч, 32.3 дахь хэсэгт төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч, 32.5 дахь хэсэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж хуульчилжээ.

 

10.Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байна.

 

11.Иймээс нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч биш бөгөөд маргаан бүхий орон сууцны талаар гомдол гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох дуудлага худалдааны жагсаалтаас үл хөдлөх хөрөнгийг хасуулж, чөлөөлөх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА