| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 197/2025/03561/И |
| Дугаар | 197/ШШ2025/05168 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 197/ШШ2025/05168
| 2025 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 197/ШШ2025/05168 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: 2.001.650 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч Л.Тт холбогдуулан 2.001.650 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. Манай байгууллагатай хариуцагч Л.Т худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 2.391.900 төгрөгийн бараа материал, мах махан бүтээгдэхүүн худалдан аваад төлбөрийг бараа нийлүүлснээс хойш 14 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч дээрх төлбөрөөс 462.850 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 1.929.050 төгрөгийг төлөхгүй байгаа тул эрэн сурвалжлуулсаны төлбөр 70.200 төгрөгийг нэмээд 1.999.250 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 1.999.250 төгрөгийг нэхэмжилж байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
6.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний чөлөөт эрхийн зарчмаар амаар нэхэмжлэгч Т ХХК-тай, хариуцагч Л.Т худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2.391.900 төгрөгийн бараа материал, мах махан бүтээгдэхүүн худалдан авч, төлбөрийг бараа нийлүүлснээс хойш 14 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, төлбөрөөс 462.850 төгрөгийг төлсөн болох нь бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
7.Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
8.Дээрх хуулийн зохицуулалтаар худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж зааснаар хариуцагчид, нэхэмжлэгч бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн нь баримтаар нотлогдож харин хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүхээс эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгосон боловч хэрэгжүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаарх татгалзлаа нотлох баримтаар нотлож үгүйсгэж, няцааж чадаагүй мөн хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байх тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.976 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46.976 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Таас 1.999.250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.976 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46.976 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА