Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/05169

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/05169

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

 

Нэхэмжлэлийн шаардлага 2.295.935 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн аваад

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д 

Хариуцагч Э.Ж  цахимаар оролцов.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЕББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Э.Ж манай байгууллагатай 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 1.099.900 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж, төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 1.021.075 төгрөг 95 мөнгө, хүү 1.122.735 төгрөг 38 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 152.123 төгрөг нийт 2.295.935 төгрөгийг  гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2.295.935 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        

Нэхэмжлэгч ЕББСБ ХХК, хариуцагч Э.Жт холбогдуулан 2.295.935 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагч ЭЭ.Ж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.685 төгрөгийг улсын орлгод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 51.685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ЕББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.295.935 төгрөгийг хариуцагч Э.Ж төлөхийг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.685 төгрөгийг улсын орлгод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 51.685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА