Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/01741

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: ******* дүүрэг 2 дугаар ******* ******* ББСБ ХХК

Хариуцагч: ******* дүүрэг 9 дугаар хороо ******* 15 гудамж 552 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/

Гэрээний үүрэгт 6,386,316.79 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.******* нь 2020 оны 09 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж гар утас худалдан авахтай холбогдуулан 2,899,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Иймд хариуцагч О.*******гээс гэрээний үүрэгт 6,386,316.79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: О.******* нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,386,316.79 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл гарфикт заасан хугацаанд сар бүр 1,064,719 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 6,386,316.79 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага 6,386,316.79 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл гарфикт заасан хугацаанд сар бүр 1,064,719 төгрөгөөр тус тус төлөхөөр талууд тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6,386,316.79 төгрөгийг хариуцагч О.******* 6 сарын хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл гарфикт заасан хугацаанд сар бүр 1,064,719 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,132 төгрөгийн 50 хувь болох 58,566 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 58,566 төгрөгийг хариуцагч О.*******гээс гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА