| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/01092/И |
| Дугаар | 197/ШШ2025/01810 |
| Огноо | 2025-02-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/01810
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг 1 дүгээр хороонд байрлах, ******* ХК
Хариуцагч: ******* дүүрэг ******* 83 байр 54 тоотод оршин суух, *******ийн ******* /РД:*******/
Зээлийн 10,780,592.25 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь 2024 оны 09 сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгний зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай ашигласан. Иймд хариуцагч Б.*******гаас 10,780,592.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: Б.******* нь ******* ХК-ийн нэхэмжилсэн 10,780,592.25 төгрөгийг 9 сарын хугацаанд төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 сарын 20-ноос 2025 оны 11 сарын 20-ныг хүртэл хугацаанд сар бүр 1,197,843 төгрөг тус тус төлөхөөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,780,592.25 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 10,780,592.25 төгрөгийг 9 сарын хугацаанд төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 сарын 20-ноос 2025 оны 11 сарын 20-ныг хүртэл хугацаанд сар бүр 1,197,843 төгрөгөөр графикт заасан хугацаанд тус тус төлөхөөр талууд тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 10,780,592 төгрөгийг хариуцагч Б.******* 9 сарын хугацаанд хувааж төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 сарын 20-ноос 2025 оны 11 сарын 20-ныг хүртэл хугацаанд сар бүр 1,197,843 төгрөгөөр графикт заасан хугацаанд тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,440 төгрөгийн 50 хувь болох 93,728 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 93,728 төгрөгийг хариуцагч Б.*******гаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА