Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/1179

 

 

           

 

 

 

   2023           12             12                                       2023/ДШМ/1179

 

 

Г.О, Ж.Г, Ц.Д, Г.Б,

Д.Х, С.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.Б, Д.Х, тэдний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

шүүгдэгч С.Н-ын өмгөөлөгч Б.Батсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан, 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/564 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Х, Г.Б, тэдний өмгөөлөгч Г.Өсөхбаяр, шүүгдэгч Ц.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.О, Ж.Г, Ц.Д, Г.Б, Д.Х, С.Н нарт холбогдох 2002 00303 0155 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.     

 

1. Г.О, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шинжээч мэргэжилтэй, одоо “0000” ХХК-д ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 000-00 тоотод оршин суух бүртгэлтэй ял шийтгэлгүй, /РД:00000000/,

2. Ж.Г, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “****” эмнэлэгт ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны 00-00 тоотод оршин суух /Иргэний үнэмлэхийн хаяг: Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум 0 дугаар баг Хурх тосгон/,  /РД:0000000000/,

- урьд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 12- ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,  

- Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т зааснаар 2 жил, 3 сарын хорих ял шийтгүүлж хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,  

3. Ц.Д, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хорих ангид ял эдэлж байгаа, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 0 дүгээр хороо 00 дугаар байр 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000000/,

- урьд Нийслэлийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлаж, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1434 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1021 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн хөрөнгө хурааж, 6 жил 9 сарын хугацаагаар хорих ял,

- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,  

4. Г.Б, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, авто засварчин мэргэжилтэй, хорих ангид ял эдэлж байгаа, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгино-Хайрхан дүүргийн 00 дугаар хороо, Одонтын 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, /РД:0000000000/,

- урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял,

- Баянзүрх дүүргийн 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч 4 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, нийт  4 жил хорих ял тогтоосон,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 911 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял,

- Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосон,  

5. Д.Х, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Архангай аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хорих ангид ял эдэлж байгаа, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй /РД:0000000000,/

-урьд Нийслэлийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил, нийт 12 жил хорих ял,

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял,

 - Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял дээр, 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 9 жилийн хугацаагаар хорих ял,

- Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 260 дугаартай ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамжаар тогтоосон 6 жил 6 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн,

6. С.Н, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Ховд аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны Бурхантын 00 дугаар гудамжны 000-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 00000000/,

- урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагчаар ажиллаж байхдаа 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Д.Х, Г.Б нараас амаар мэдээлсэн “2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” зочид буудлын 602 тоот өрөөнд иргэн С.Ныг БНХАУ-ын иргэн Z H /Ж Х/ хүчиндсэн байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын даргад танилцуулж, харьяаллын дагуу шалгах үүрэг бүхий байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авалгүй 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Зурагтын хуучин эцэс” гэх автобусны буудлын орчим хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй БНХАУ-ын иргэн /Ж Х/-ийн цагдаагийн байгууллагад хүчиндэх гэмт хэргийн талаар гомдол гаргуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүний танил Ө.Э “гомдол гаргагч талд байгаа мөнгөө өгөөд сал, тэгэхгүй бол наад хятад чинь ял авна” хэмээн ятгаж, Z H /Ж Х/-ийн танил Ө.Э 8,000,000 /найман сая/ төгрөгийг гаргуулан Ц.Д, Г.Б, Д.Х, Ц.С.Н нарт өгүүлэн хийх ёсгүй үйлдлийг хийж, энэ үйлдлийнхээ хариуд 1,500,000-2,000,000 төгрөгийн үнэ бүхий зурагт авч өгөхийг Ө.Э  шаардсан,  

Шүүгдэгч Ж.Г нь Ц.Д, Г.Б, Д.Х, С.Н нартай урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Z H /Ж Х/-г 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “00000” зочид буудлын 000 тоот өрөөнд С.Н-тай бэлгийн харьцаанд орох нөхцөлийг бүрдүүлж, зохиомол байдлыг бий болгон С.Н-ыг хүчиндсэн байна гэж айлган сүрдүүлж заналхийлэх явцад 2.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан,

мөн Ц.Д, Г.Б, Д.Х, С.Н нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд БНХАУ-ын иргэн Z H /Ж Х/-г Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “00000” зочид буудлын 000 тоот өрөөнд “С.Н-ыг хүчиндсэн байна 100.000.000 төгрөг өг тэгэхгүй бол Цагдаагийн байгууллагаар шалгууллаа” гэж  сүрдүүлэн эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж заналхийлсэн гэмт хэргийг санаачлан төлөвлөж, зохион байгуулж, гүйцэтгэсэн,

Шүүгдэгч Г.Б, Ц.Д, Д.Х, С.Н нар нь урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн “БНХАУ-ын иргэн Z H /Ж Х/-г 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” зочид буудлын 602 тоот өрөөнд С.Нтай бэлгийн харьцаанд орох нөхцлийг бүрдүүлж, 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр С.Н-ыг хүчиндсэн байна 100,000,000 /зуун сая/ төгрөг өг тэгэхгүй бол Цагдаагийн байгууллагаар шалгууллаа гэж эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, заналхийлэн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Зурагтын хуучин эцэс нэртэй автобусны буудал дээр БНХАУ-ын иргэн Z H /Ж Х/-ийн танил Ө.Эрдэнэбилэгээр дамжуулж 8,000,000 /найман сая/ төгрөг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Ж.Г-ийн үйлдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Ц.Д, Г.Б, Д.Х, С.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэл үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж өөрөө болон бусдаар дамжуулан хахууль авсан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан, заналхийлсэн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан, заналхийлсэн гэмт хэргийн санаачлан төлөвлөж, зохион байгуулж, гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан, заналхийлсэн гэмт хэргийн санаачлан төлөвлөж, гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан, заналхийлсэн гэмт хэргийн санаачлан төлөвлөж, гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан, заналхийлсэн гэмт хэргийн санаачлан төлөвлөж, гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан, заналхийлсэн гэмт хэргийн санаачлан төлөвлөж, гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ж.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ц.Д, Г.Б, Д.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, С.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Ц.Д, Г.Б, Д.Х нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж,

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Г, С.Н, Ц.Д, Д.Х, Г.Б нарт оногдуулсан ялаас тус бүр 2 жилийг, шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11.000.000 төгрөгийн торгох ялаас 2 жилийн хорих ялыг буюу торгох ялын 15000 төгрөгийн нэг хоногоор тооцож 10.950.000 төгрөгийн тус тус хасаж, шүүгдэгч У.Ж.Г, С.Н нарыг оногдуулсан ялыг эдэлж дууссанд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас үлдсэн 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт төлбөл зохих торгох ялыг 10.500.000 төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 9 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч Ц.Д-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 7 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч Д.Хд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 2 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг Г.Б 8 жил 9 сар 1 хоногоор, Ц.Д 6 жил 7 сар 5 хоногоор, Д.Х 9 жил 2 сар 16 хоногийн хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан 10.500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Дгийн цагдан хоригдсон 469 хоног, шүүгдэгч Д.Х, Г.Б нарын цагдан хоригдсон 470 хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялд тус тус оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.О, Ж.Г, С.Н нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.О, Ж.Г, Ц.Д, Д.Х, С.Н нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хохирлын мөнгө байршуулсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 тоот данснаас 6.920.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Б-с 1.135.000 төгрөгийн тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 564 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын шүүхийн 2020.5.25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэж, 2021.8.06 өдрийн 260 дугаартай шүүгчийн захирамжаар 2021.7.02-ны өдөр хэрэгжсэн өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдан 6 жил 6 сар нээлттэй хорих ангид ял эдлэхээр шийдвэрлэгдсэн. 2021.10.17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогдод 2018.8.15-нд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ханбогд сумын сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.15 өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор 8 жил 6 сар нээлттэй хорих ангид ял эдлэхээр шийтгүүлэн тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа дахин ял нэмүүлэхээр шийдвэрлэсэн. 2022.5.17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 461-р хаалттай хорих ангид хоригдож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.8.31 өдрийн 564 дугаартай шийтгэх тогтоолоор өмнөх тогтоолоор оногдуулсан 8 жил 6 сар нээлттэй дэглэмд ял эдлэх шийтгэлийн үлдэгдэл 6 жил 2 сар 16 хоногийн ял дээр 3 жил хорих ялыг нэмж 9 жил 6 сар 16 хоног хаалттай дэглэмд ял эдлүүлэхээр шийтгэгдэн нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжтой байсан 3 хэрэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор буюу 3 шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ял оногдуулахдаа 2021.8.06 өдрийн 260 дугаартай шүүгчийн захирамж, 2021.7.02 өдөр хэрэгжсэн Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдсан үндэслэлээр Өршөөлийн хуулинд хамруулахгүй талаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Миний бие 2020.5.25 өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын шүүхийн 2020/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэх үед болон хэрэг прокурорын шатанд байхад 2018.8.15-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, 2020.4.25-д Улаанбаатар хотод үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүдийг 1 шийтгэх тогтоолоор нэгтгэж, шийдүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч авч хэлэлцэхгүй, хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийтгэгдэж эрх зүйн байдал дордох нөхцөл байдал үүссэн. Тухай 3 хэргийг нэг тогтоолоор шийдвэрлэсэн бол Өршөөл үзүүлэх тухай хуулинд заасны дагуу зүйл хэсэг тус бүрээр хамрагдах байсан. Мөн 2021.7.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д зааснаар шүүх өршөөлд хамруулахдаа Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлнэ гэсэн хуулийн дагуу надад оногдуулсан хорих ялаас 2 жил хасагдах байсан тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон. Надад оногдуулсан ялаас 2 жилийг өршөөлийн хуулинд хамруулан хасаж шийдвэрлэсэн боловч нийт ялаас хасаагүй. Миний бие улсын өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа авсан бөгөөд хэргийн оролцогч Г.Б бид 2 нэг өмгөөлөгчтэй оролцон гэм буруугийн шүүх хуралдаанд оролцон хохирол төлбөрийн асуудал дээр ашиг сонирхлын зөрчил гарсан нь ЭХХШТ хуулийн 10.8 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн. Миний бие одоогийн байдлаар цагдан хорих байранд хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэргээ шийтгүүлэх гээд 3 жил 10 сар хаалттай хорих ангид цагдан хоригдож байгаа бөгөөд анх нээлттэй дэглэмтэй ангид ял эдлэхээр шийтгэгдсэн боловч хаалттай дэглэмд хоригдож байна. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх намайг хохирол төлбөрөө барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзсэн боловч надад урьд оногдуулсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын шүүхийн 2022.03.15 өдрийн  44 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялын үлдэгдэл 6 жил 2 сар 16 хоног дээр, шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийг нэмж нэгтгэн 9 жил 2 сар 16 хоног хаалттай хорих байранд эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ял шийтгэлийг хүндрүүлсэн, ял шийтгэл хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг яаж хэрэглэсэн нь тодорхойгүй, бусад оролцогч нарт оногдуулсан шийдвэртэй харьцуулахад шударга ёсны зарчим, хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж байна. Эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалттай. Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролоо төлж барагдуулсан, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэж эрх зүйн байдал дордсон зэргийг харгалзан үзэж,  2021.7.02-ны  өдөр хэрэгжсэн өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу надад оногдуулсан эдлэх ялаас өршөөлийн хуулинд хамруулан хасаж, урьд оногдуулсан 2022 оны 44 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нээлттэй дэглэмд ял эдлэх шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019.8.25-нд үйлдсэн гэмт хэрэгт 2020.5.25-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 8 жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэх үед 2020.4.25-нд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлэх хүсэлтийг гаргасан боловч авч хэлэлцээгүй. ШШГЕГ-ын 415-р нээлттэй хорих ангид ял эдэлж байхад сүүлд шийтгэгдсэн хэрэгт дуудлагаар авчран, 2023/ШЦТ/564 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил хорих ял оногдуулсан. 2021.7.02-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулан 2 жилийг хасаж, өмнөх ялыг эдлээгүй үлдсэн 5 жил 7 сар 5 хоног дээр 1 жилийг нэмж, 6 жил 7 сар 5 хоногоор шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Би одоо 4 жил хорих ял эдэлж байгаа бөгөөд сүүлийн тогтоолоор оногдуулсан болон өмнөх тогтоолын 8 жил, нийлээд 9 жилийн тэнсэн суллагдах хугацаа 6 жил ял эдлээд магадланд орох бөгөөд 1 жил 6 сар орчмын дараа хуулийн дагуу тэнсэн суллагдах боломжтой байтал одоо 3 жил 1 сар 15 хоногийн дараа тэнсэн суллагдах болсон нь миний эрх зүйн байдал дордсон байна. Мөн 415-р хорих ангид ажил хөдөлмөр хийж, сард 10 хоногийн шагналын хоногоор шагнуулах байсан. Гэтэл дуудлагаар цагдан хоригдоод 1 жил 5 сар болж байгаа бөгөөд шагналын 170 хоног авах боломжоо алдсан байна. Өмнөх тогтоолоор оногдуулсан нээлттэй дэглэмд ял эдлэх шийдвэрийг хаалттай дэглэмд эдлэхээр болгож шийдвэрлэсэн нь эрх зүйн байдал дордсон. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа яллах талыг хэт барин, эрх зүйн байдлыг дордуулж, ял эдлэх дэглэмийг хаалттай болгон өөрчилж байгаад гомдолтой байна. Тухайн 2 хэргийг нэгтгэн шийдвэрлэж хаалттай дэглэмд ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол одоо хуулийн дагуу дэглэм буурч нээлттэй хорих ангид ял эдлэхээр ялын 100-ны 50%-ийг эдэлчихсэн байгаа. Миний бие 2013 оноос хойш нойр булчирхайн хагалгаанд орсон. Түүнээс хойш сахарын өвчтэй болсон ба биеийн байдал муу байгаа зэргийг харгалзан үзэж ял эдлэх дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын шүүхийн 2020/ШЦТ/40 дугаартай  шийтгэх тогтоолоор 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон. Өмнөговь аймгийн Ханбогд сумын шүүхийн 2022/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор өмнө шийтгүүлсэн 2020/ШЦТ/ 40 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил хорих ял дээр 2 жилийг нэмж нэгтгэн 10 жил хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүрэгт 2020.4.25-нд үйлдэгдсэн гэмт хэрэгт Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/564 дугаартай шийтгэх тогтоолоор, өмнө оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 7 жил 9 сар 3 хоног дээр 3 жилийн хорих ял оногдуулаад 2021.7.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан 2 жилийг хасаж, 1 жилийн нэмэн 8 жил 9 сар 3 хоног хаалттай дэглэмд ял эдлүүлэхээр шийвэрлэсэн нь миний эрх зүйн байдал дордсон гэж үзэж байна. Эдгээр 3 хэрэг нь нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулж болох байсан. Тухай үед хэрэг хариуцсан прокурор дээрх 3 хэргийг нэгтгэх шаардлаггүй, эрх зүйн байдал дордохгүй хэмээн нэг шийтгэх тогтоолоор шийтгэх боломжтой хэргийг хэд хэдэн шийтгэх тогтоолорр шийтгэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Тухайн 3 хэргийг 1 шийтгэх тогтоолоор шийдвэрлэн ял оногдуулсан бол Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын хэмжээ тухай бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтрэхгүй гэсэн заалтын дагуу 12 жилийн хорих ял эдлэх байсан. Одоогоор хэд хэдэн шийтгэх тогтоолоор нийт 13 жил болчоод байгаа нь эрх зүйн байдал дордож байна. Миний бие анх 2020.05.25-ны өдөр Хархорин сумын сум дундын шүүхээс 8 жил хорих ял эдлүүдэхээр шийдвэрлэснээс хойш 423-р нээлттэй хорих ангид 4 сар хорих ял эдлээд өнөөдрийг хүртэл хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийтгүүлэх гээд цагдан хорих төвд 3 жил 10 сар хаалттай хорих ангид хоригдож байна. Эдгээр 3 хэргийг 1 шийтгэх тогтоолоор шийтгэсэн бол 12 жилийн хаалттай дэглэмд ял оногдууллаа гэхэд 2 жилийн хугацаа нь өршөөлөөр хасагдан 10 жил хагас буюу 5 жилийн дараа нээлттэй хорих ангид дэглэм буурах байсан. Мөн хугацааны өмнө тэнсэн суллагдах хугацаа ялын 3/2 буюу 6 жил 8 сараар хугацааны өмнө тэнсэн суллагдах байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 3 жил 10 сар хоригдсон хорих ангид хоригдон ял эдэлж байсан бол 1 жил 2 сарын шагналын хоног авах боломжтой бөгөөд нийт эдлэсэн хугацаа 5 жил буюу дэглэм буурч нээлттэй болох байсан. Мөн тэнсэн суллагдах хугацаа шагналын хоногоо аваад 1 жил 3 сарын дараа тэнсэн суллагдах боломжтой байсан боловч өнөөдрийн байдлаар 8 жил 9 сар 3 хоногийн хорих ялтай байна. Хугацааны өмнө тэнсэн суллагдах, шагналын хоног авах, гэх мэт боломж мөн нээлттэй байсан хорих дэглэм хаалттай болсон зэрэг нь миний эрх зүйн байдал дордож байна. Энэ бүгдийг анхан шатны шүүх үзэлгүй 8 жил 9 сар 3 хоногийг хаалттай дэглэмд эдлүүлэхээр, ял оногдуулахдаа ялыг хэтэрхий ялгамжтай оногдуулах яллах талыг хэт барьж шийтгэсэн. Г.О 2 зүйл ангитай байтал хорихоос өөр төрлийн ял оногдуулсан. Ж.Г, С.Н нар нь урьд шүүхээр орж ял шийтгүүлж байсан. Хувийн байдал нь бусад оролцогч нарын адил ял шийтгүүлсэн байхад 2 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан сулласан боловч, Д.Х, Ц.Д бид нарт 3 жилийн хорих ял оногдуулан өмнө эдэлж байсан нээлттэй хорих ялын үлдэгдэл дээр нэмж хаалттай дэглэмд ял эдлүүдэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болж чадаагүй. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж, ял эдлэх дэглэмийг нээлттэй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын шүүхийн 2022/ШЦТ/44 дугаартай тогтоолоор оногдуулсан 10 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийг нэмж нэгтгэн 11 жилийн нээлттэй хорих ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б, Д.Х нарын өмгөөлөгч Г.Өсөхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Б ЭХТА-17.6.1 дэхь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дурын үндсэн дээр мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй болно. Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өөрт оногдох хэсгийг бүрэн төлж барагдуулсан. Түүнчлэн өмнөх шийтгэх тогтоолоор нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн хорих ялын дийлэнх жин дарж байгаа хорих ял нь нээлттэй хорих анги байсан зэрэг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан мөн түүний эцэг, эх нь өндөр настай 67, 64 настай ахмад настан шүүгдэгч Г.Б нь айлын ганц хүүхэд бөгөөд эцэг, эхийн зүгээс уулзах боломжийг нь хязгаарлахгүйгээр нээлттэй хорих ангид хорих ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг нь харгалзан үзэж Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү. ...” гэв. миний үйлчлүүлэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дурын үндсэн дээр мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй болно. Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын өөрт оногдох хэсгийг бүрэн төлж барагдуулсан. Түүнчлэн өмнөх шийтгэх тогтоолоор нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн хорих ялын дийлэнх жин дарж байгаа хорих ял нь нээлттэй хорих анги байсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан мөн түүний эцэг, эх нь өндөр настай 67, 64 настай ахмад настан байдаг, шүүгдэгч Г.Б нь айлын ганц хүүхэд бөгөөд эцэг, эхийн зүгээс уулзах боломжийг нь хязгаарлахгүйгээр нээлттэй хорих ангид хорих ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...

Миний үйлчлүүлэгч Д.Х нь урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020.05.25-ны өдрийн 2020/ШШТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-17.2.3.2 дахь хэсэгт зааснаар 8 жил хорих ял, ЭХТА-23.1.2.1 дэхь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж нийт биечлэн эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар тогтоосон. 2021 онд өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан хэрэгжиж эхлэн Д.Хд оногдуулсан дээрх 9 жилийн хорих ялыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021.08.06-ны өдрийн 260 дугаартай шүүгчийн захирамжаар нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож 2021 оны өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байдаг. Дараа нь 2022/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулж нийт биечлэн эдлэх хорих ялыг 8 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. /Уг 8 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг хаалттай цагдан хорих байранд эдэлж байна/ Анхан шатны шүүхээс Д.Хд оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2021 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг хасах боломжгүй учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэхь хэсэгт зааснаар / "...коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор ... эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх...” гэж зааснаар тус хуулийг хэрэглэдэг бөгөөд одоо уг халдварт өвчин арилсан, мөн өршөөл үзүүлэх тухай хуулийг зөвхөн нэг удаа үзүүлэх тул Д.Х нь урьд уг хуульд хамрагдсан учир хэрэглэх боломжгүй гэж тайлбарлан хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй шүүгдэгч Д.Х-ийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэжээ. Учир нь хууль тогтоогчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хүрээг тодорхойлохдоо уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тодорхой субъектыг, харин 9 дүгээр зүйлд тодорхой гэмт хэргийг нэрлэн зааж хориглолт тогтоосон байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт 1991 оноос 2015 оны хооронд УИХ-аас батлан гаргасан 6 удаагийн өршөөлийн хуулийг нэрлэн зааж, тэдгээр хуулийн үйлчлэлд хамаарагдан хорих ялаас чөлөөлөгдснөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, урд батлагдсан 6 удаагийн өршөөлийн хуулийн үйлчлэлд хамарсан хүнийг субъектын шинжээр тусгайлан тодорхойлж өршөөлд хамруулахыг хориглосон бөгөөд харин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хувьд, түүнийг зөвхөн нэг удаа хэрэглэх, эсхүл нэг гэмт хэрэг үйлдсэн хүнд хамруулна гэсэн хэм хэмжээ, агуулга тухайн хуульд илэрхийлэгдээгүй байна. Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх журмыг тодорхойлсон 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ...” гэж тусгасан. Дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч Д.Х Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021.08.06-ны өдрийн 260 дугаартай шүүгчийн захирамжаар нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож 2021 оны 07 дугаар сарын 02- ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан өршөөн хэлтрүүлсэн нөхцөл байдал нь Д.Х 2021 онд үйлдсэн Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын зохих хэсгийг уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 зүйлд зааснаар өршөөн хасах шийдвэрт нөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3, 9 дүгээр зүйлд заасны дагуу хориглолт тогтоогоогүй бол тодорхой хүнд холбогдох хэрэг, түүнд холбогдох ялаас тухайн хуульд заасан хэлбэр, хэмжээгээр өршөөх буюу хуулиар хориглоогүй, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэгжүүлж, хууль ёсны зарчимд нийцүүлэх ёстой. Иймд шүүгдэгч Д.Хд ЭХТА-17.6.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж өгнө үү. ...” Мөн миний үйлчлүүлэгч Д.Х нь ЭХТА-17.6.1 дэхь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дурын үндсэн дээр мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаангүй болно. Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өөрт оногдох хэсгийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн урьд шийтгэх топгоолоор нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн хорих ялын дийлэнх жин дарж байгаа хорих ял нь нээлттэй хорих анги байсан зэрэг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж нээлттэй хорих ангид үлдэх ялыг эдлүүлэхээр шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Д нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Өнөөдрийн хэлэлцэж буй хэрэг нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үйлдэгдсэн. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж эхлэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт хамаарах учир нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд гаргасан байдаг ч 2 шийтгэх тогтоолоор ял оногдуулснаар шүүгдэгч Ц.Дгийн эдлэх ял нэмэгдэж, түүний эрх зүйн байдлыг нь дордуулж байна. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Дд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан 1 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийтгэх тогтоолын дагуу өмнөх шийтгэх тогтоолоос үлдсэн 5 жил 6 сарын хорих ялыг мөн хаалттай хорих байгууллагад эдлэхээр болсон нь эрх зүйн байдлыг нь дордуулж байна. Шүүгдэгч Ц.Д нь гэм буруу дээр маргадаггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын өөрт оногдох хэсгийг төлж барагдуулсан, давж заалдах гомдолдоо өөрийн эрүүл мэндийн талаар тодорхой дурдсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нийт үлдсэн 6 жил 7 сар 5 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Энэ гэмт хэрэгт 674 хоног цагдан хоригдсон хугацааг хорих байгууллагад эдэлж байсан бол шагналын хоногоор шагнуулах байсан боломжоо алдсан. ...” гэв.

Шүүгдэгч С.Нын өмгөөлөгч Б.Батсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын С.Нд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Х, Г.Б нарын тухайд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэл хангагдсан бөгөөд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн  гэж үзэж байна. Бусад асуудалд тайлбаргүй. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд : 

1. Шүүгдэгч Ж.Г хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн эсэхийг дүгнэлгүй орхигдуулсан.   

Тэрээр, Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан гэх боловч холбогдох нотлох баримтууд байхгүй, ял шийтгэл тэмдэглэлээс үзэхэд /1хх-62/ 2020.03.18-нд 11 сар 21 хоногийн өмнө хугацааны өмнө суллагдсан гэх  мэдээлэл авагджээ.    

2. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар зарим шүүгдэгч нар 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамрагдаж, хорих ялаас чөлөөлөгдөж байсан эсэхэд хамаарах нотлох баримтын эх сурвалжид үндэслээгүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.      

Тухайлбал, шүүгдэгч Д.Х-ийн хувьд Нийслэлийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр  125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим  болох 2 жилийг нэмж бүгд 12 жил хорих ялаар шийтгэсэн, түүний ял шийтгэлийн тэмдэглэлээс үзэхэд /1хх-61/ 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан гэх  мэдээлэл авагдсан байна.  

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 260 дугаартай ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан гэх боловч тухайн захирамж хэрэгт байхгүй бөгөөд түүний хууль ёсны ба үндэслэл бүхий эсэхийг мэдэх, дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.    

Иймд зарим шүүгдэгч нарыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах эсэхийг зөв шийдвэрлэхийн тулд өмнөх онуудад гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулиудын үйлчлэлд хэрхэн хамрагдсан эсэхийг нотлох баримтын хүрээнд бүрэн шалгах, дүгнэх зайлшгүй шаардлагатай.       

Гэхдээ холбогдох Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, улмаар хорих ялаас чөлөөлөгдсөн гэдгийг Эрүүгийн хуулийн 6.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ялыг бүрэн эсхүл хэсэгчлэн чөлөөлсөн” байх үндэслэл, журмын хүрээнд тодорхойлгох буюу ялаас хасагдсан эсхүл ялаас бүрэн чөлөөлсөн байх нь тус тус хорих ялаас чөлөөлөгдсөнд тооцогдохыг анхаарвал зохино.   

3. Шүүгдэгч Г.Б, Д.Х нарт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын болон  цагдан хоригдсон хоногийг тооцоход хамаарах хууль ёсны нотлох баримтгүй байх тул   хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар шийдвэрлээгүй болох нь тогтоогдсон.   

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020.05.25-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Х-д Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар нийт 9 жил хорих ял, Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8 жил хорих ял тус тус оногдуулснаар /2хх-152-172/ хорих ангид ял эдэлж байжээ.  

Гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Б, Д.Х нарт  Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус бүрт 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ тэдний өмнөх Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020.05.25-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын тооцоо, мөн хорих ял эдэлж байсан хорих ангиас Өмнөговь аймаг дахь Ханбогд сум дахь цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хоригдсон нийт хугацаа зэргийг огт ялган зааглаж шийдвэрлэлгүй орхигдуулж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан /6хх-110-115/ байтал сүүлчийн шийтгэх тогтоолоор дээрх алдаа, зөрчлийг залруулах, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн хорих ялын тооцоо, цагдан хоригдсон хоног зэрэг асуудлын талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь шүүгдэгч Д.Х, Г.Б нарт хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын хэмжээ болон цагдан хоригдсон хоног, биечлэн эдлэх ялын хэмжээ зэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлд шууд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, Г.Б, Д.Х нарыг Өвөрхангай аймаг дахь Хорих ангиас Өмнөговь аймаг дахь Ханбогд сум дахь цагдан хорих байранд хэзээ шилжүүлэн хорьсон эсэх, тухайн үед хорих ялын тооцоо, мөн цагдан хоригдсон хугацаа 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар хэд хоног байсан эсэх, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хаана цагдан хоригдсон, улмаар ШШЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хэзээ шилжүүлэн авчирч, цагдан хорьсон эсэхийг холбогдох хууль ёсны баримтуудыг харьцуулан шалгасны эцэст шийдвэрлэх ёстой байтал энэ талаар анхан шатны шүүх тодорхой дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Тус хэрэгт: Г.Б, Д.Х нар Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдан хорих байранд хоригдож байгаа гэх 2021.10.28-ны өдрийн баримт /6хх-77/, Г.Б 2022.03.17-ны өдрийн байдлаар үлдсэн ял 06 жил 10 сар 08 хоног /6хх-93/, 2022.05.04-ний өдрийн байдлаар 7 жил 9 сар 1 хоног /6хх-103/, Д.Х 2022.03.17-ны өдрийн байдлаар үлдэж буй ял 7 жил 10 сар 02 хоног /6хх-94/, 2022.05.04-ний өдрийн байдлаар 6 жил 02 сар 16 хоног /6хх-102/, Г.Б, Д.Х нарыг 2022.05.11, 2022.05.17-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид шилжүүлэх /6хх-186, 188, 152, 154/, Г.Б нарыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь цагдан хорих байрнаас цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорих тухай 2022.05.16-ны өдрийн захирамж /6хх-189, 155/ зэрэг баримт авагдсан боловч Г.Б, Д.Х нарын ялын тооцоо тус бүр 2 сарын орчмын хугацаанд ноцтой зөрүүтэй байдлаар бичигдсэн байх төдийгүй эдлээгүй үлдсэн хорих ял ба цагдан хоригдсон хоногийг ялган зааглаагүй, цагдан хорих байрны удирдлйга эдлээгүй үлдсэн ялыг тодорхойлох болон бусад тодорхойгүй, ойлгомжгүй асуудлууд үүссэн байх тул дээрх ноцтой зөрүү, алдааг холбогдох хууль ёсны нотлох баримтыг цуглуулж, харьцуулан шалгахгүйгээр таамаглах ёсгүйг тэмдэглэж байна.          

4. Шүүгдэгч Ж.Г нь шүүгдэгч Ц.Д, Г.Б, Д.Х, С.Н нартай бүлэглэн БНХАУ-ын иргэн Ж Х-г айлган сүрдүүлж занилхийлэх явцад 2.000.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан гэж яллах дүгнэлт үйлдэж, улмаар шүүх тийнхүү шийдвэрлэсэн атлаа тус 2 сая төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх талаар дүгнэж шийдвэрлээгүй орхигдуулсан.   

5. Зарим шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн шинжийг бусад төсөөтэй гэмт хэргийн шинжтэй харьцуулан дүгнэж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тухайлбал, “шүүгдэгч Ж.Г нь Ц.Д, Г.Б, Д.Х, С.Н нартай урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Z H /Ж Х/-г 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” зочид буудлын 000 тоот өрөөнд С.Н-тай бэлгийн харьцаанд орох нөхцлийг бүрдүүлж, зохиомол байдлыг бий болгон С.Н-ыг хүчиндсэн байна гэж айлган сүрдүүлж заналхийлэх явцад 2.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан” гэж ялласан атлаа Ц.Д, Г.Б, Д.Х, С.Н нарт тухайн 2.000.000 төгрөгтэй холбоотой үйлдэл бичигдээгүй оригдуулсан эсэх, тухайн 2.000.000 төгрөгийг анхнаасаа айлган сүрдүүлж заналхийлэх явцад авсан эсхүл өөр бусад гэмт санаатай үйлдлээр авсан эсэх, шүүгдэгч нарын нийт үйлдэл нь залилах болон бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх нийлмэл шинжийг хангасан эсэх ;     

Шүүгдэгч Ж.Г, Ц.Д, Г.Б, Д.Х, С.Н нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зарим шинж, тухайлбал, “...эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэх шинжээр яллаагүй талаар прокурор үндэслэл, дүгнэлт хийгээгүй, мөн шүүх тус асуудлыг дүгнээгүй орхигдуулсан; 

Шүүгдэгч Г.О-ийг нийлмэл гэмт хэрэгт ялласан байх боловч прокуророос “...БНХАУ-ын иргэн Zhang  Hui /Ж Х/-ийн цагдаагийн байгууллагад хүчиндэх гэмт хэргийн талаар гомдол гаргуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс...” гэдгийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс...” гэсэн шинжид хэрхэн хамааруулсан эсэх буюу “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж өөрөө болон бусдаар дамжуулан хахууль авсан” гэж гэм буруутайд тооцсон тохиолдолд хахууль өгөгч нь хэн эсэх, хахууль өгөгчийн ямар ашиг сонирхол байсан эсэх, авсан хахуулийн хэмжээ, тоо ширхэг, үнэ ямар  эсэх, Г.Оийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 17.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн аль шинжийг илүүтэй хангаж буй зэргийг хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, дүгнэх замаар эргэлзээгүй бөгөөд хангалттай байдлаар нотлон дүгнэх ёстой гэж үзсэн болно.  

6. Тухайн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хүрээнд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зөрчигдсөн, мөн зарим оролцогчийн эрхийг хязгаарласан шинж бүхий тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болох ба тухайн нөхцөл байдлыг үл харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах зохицуулалтад нийцээгүй гэж үзэв.

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл, нөхцөл байдлууд нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” 1.3 “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх”, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалт ”...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, хамтран оролцсон хэлбэр”, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.6 “...эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хураах...” зэрэг үндэслэл, журамд нийцээгүй байх тул  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/564 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Д.Х, Г.Б, тэдний өмгөөлөгч Г.Өсөхбаяр, шүүгдэгч Ц.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.    

Шүүгдэгч Д.Х, Ц.Д, Г.Б нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Ж.Г, Г.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч С.Н-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :               

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/564 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.      

2. Шүүгдэгч Д.Х, Ц.Д, Г.Б нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Ж.Г, Г.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч С.Нд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.     

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                              ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                              ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР