| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/00059/И |
| Дугаар | 197/ШШ2025/02902 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/02902
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг 1 дүгээр хороо ******* ХХК
Хариуцагч: ******* дүүрэг 17 дугаар хороо ******* 4 гудамж 620 тоотод оршин суух, *******гийн *******
Төлбөрт 982,116 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.******* нь 2022 оны 03 сарын 31-ний өдөр гэрээ байгуулж 99670004 дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. Иймд хариуцагч Д.*******аас 982,116 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 982,116 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 982,116 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлага 982,116 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан байна.
Иймд нэхэмлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.*******д холбогдох 982,116 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан нэхэмжлэгч ******* ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,122 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА