Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/03436

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* 2 дугаар баг оюут 2 дугаар хороолол 1а байр 5 тоотод оршин суух, ******* овогтой *******

Хариуцагч: ******* дүүрэг 8 дугаар хороо ******* 55 гудамж ******* 212 тоотод байрлах, *******

Ажилгүй байсан хугацааны цалин 18,279,068 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *******-аас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 27-ны хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 18,279,068 төгрөг гаргуулж мөн тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч *******-тай харилцан тохиролцож шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 18,279,068 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.*******ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч *******-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 18,279,068 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгч Б.*******ын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,550 төгрөгний 50 хувь 159,775 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.*******т буцаан олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА