| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 101/2025/00086/И |
| Дугаар | 197/ШШ2025/05654 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/05654
| 2025 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 197/ШШ2025/05654 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага 2.226.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн аваад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн дугаар хорооны хойд талын явган хүний гарцаар унадаг дугуйтай гарч явах үед улсын 49- 0-УНҮ дугаартай, приус маркийн автомашин намайг мөргөсөн. Тухайн үед цагдаа, түргэн дуудаж, жолоочид архины сорил тавьхад согтуу байсан тул машиныг нь журамласан. Ингээд би өөрөө Гэмтэл согог үндэсний төвд очиж үзүүлэсэн. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газар үзүүлэхэд эмч нар толгой, өвдгөндөө MRI хийлгэхийг зөвлөсөн. Гэвч тодорхой эрхэлсэн ажилгүй тул эмнэлэгт үзүүлж чадаагүй. Толгой өвдөөд байсан учраас уламжлалт эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж, эм тан авч 1.251.000 төгрөгийн зардал гарсан бөгөөд осол гаргасан жолооч бүх зардлыг төлнө, эмнэлэгт үзүүлнэ гэж бичиг хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл утсаа авахгүй зугтааж, цагдаагийн байгууллага болон намайг хууран мэхэлж байгаа тул эмнэлэгийн зардал 1.276.000 төгрөг, MRI шинжилгээ хийлгэхэд шаардлагатай 850.000 төгрөг, дугуй засуулсан 100.000 төгрөг нийт 2.226.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
Нэхэмжлэгч Г.А нэхэмжлэлийн шаардлага 2.226.000 төгрөгийнхөө 1.226.000 төгрөгнөөс татгалзаж, 1.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Д.Б төлөхийг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.А, хариуцагч Д.Бд холбогдуулан 1.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Д.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 төгрөгийг улсын орлгод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 25.875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн
106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Аын нэхэмжлэлийн шаардлага 1.000.000 төгрөгийг хариуцагч Д.Б төлөхийг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 25.875төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА