Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/03733

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: ******* дүүрэг 18 дугаар хороонд байрлах,******* ББСБ ХХК

Хариуцагч: ******* дүүрэг 6 дугаар хороо ******* хороолол 64б байр 57 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/

Гэрээний үүрэгт 7,214,342.47 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь хэрэглээний зориулалтаар зээл авч цахим зээлийн гэрээ, лизингийн зээлийн гэрээ байгуулсан. Иймд хариуцагч Б.*******гаас гэрээний үүрэгт 7,214,342.47 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.******* нь ******* БСББ ХХК-ийн нэхэмжилсэн 7,214,342.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 сарын 30-ны өдрөөс 2025 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 1,202,390.33 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,202,390.82 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 7,214,342.47 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 7,214,342.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 сарын 30-ны өдрөөс 2025 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 1,202,390.33 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,202,390.82 төгрөгийг тус тус төлөхөөр талууд тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7,214,342.47 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 сарын 30-ны өдрөөс 2025 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 1,202,390.33 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,202,390.82 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,379.50 төгрөгийн 50 хувь болох 65,190 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 65,190 төгрөгийг хариуцагч Б.*******гаас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА