Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/05657

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/05657

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3.600.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч А.М 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч  А.М , хариуцагч Б.Н т холбогдуулан 3.600.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч А.М нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. Миний бие Б.Нийн Хайлаастад байрлах 2 өрөө амины орон сууцыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд суухаар түрээсийн гэрээ байгуулсан. Анх ороход байранд халуун ус, халаалт ирнэ гэж хэлсэн боловч байранд орсноос хойш 2 сар болоход халуун ус, халаалт ирээгүй. Ингээд үлдэгдэл төлбөрөө аваад байрнаас гаръя гэсэн хүсэлтээ хэлээд гарсан. Тухайн үед 8 сарын түрээсийн төлбөр 5.400.000 төгрөгийг урьдчилгааны хамт төлсөн. Үүнээс барьцаанд 600.000 төгрөгийг төлсөн. Хариуцагч руу залгаж мөнгөө өгөхийг асуухад за мөнгөө хийе гээд төлбөрийг хийхгүй байгаа тул нэг сарын түрээс 600.000 төгрөг үүнээс 3 сар суугаад 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байрнаас явсан тул 5 сарын түрээсийг 600.000 төгрөгөөр тооцоход 3.000.000 төгрөг, барьцаанд өгсөн 600.000 төгрөг нийт 3.600.000 төгрөгийг гаруулахаар шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.

 

4.Хариуцагч Б.Н нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд биечлэн ирж гардан авч, хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг шуудангаар хүргүүлж, утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

6.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч А.М, хариуцагч Б.Нтэй 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, 208 дугаар байрны 39 тоот, 33 метр квадрат талбайтай, 2 өрөө, зуслангийн зориулалттай орон сууцыг түрээслэж суухаар Түрээсийн гэрээ байгуулж, сарын түрээсийн төлбөрийг 600.000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцжээ.

 

8.Иймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

9.Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч 8 сарын түрээсийн төлбөрт 4.800.000 төгрөг, барьцаа 600.000 төгрөг нийт 5.400.000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

10.Шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлах явцад Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт энэ хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар талууд хэдийгээр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч түрээслүүлэгч үл хөдлөх хөрөнгийн газарт гэрээг бүртгүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзлээ.

11.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа түрээсийн эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу тодорхой хугацаанд эзэмшиж, ашиглан түрээсийн төлбөрийг төлж, ашиглалтын явцад таатай нөхцөлд амьдрах боломжгүй буюу халаалт, халуун усгүй байсан талаар хариуцагчид хэлж, гэрээг цуцлах мэдэгдлийг мэдэгдэн түрээсийн байрыг түрээслүүлэгчид буцаан өгсөн байна.

 

12.Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж заасны дагуу хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч хариу тайлбарыг ирүүлээгүй байх тул 3.600.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 72.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Нээс 3.600.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Мд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 72.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА