Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 110/ШШ2025/0021

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч З.Гүлбарша би  Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 4 дүгээр цэцэрлэгийн  нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/109 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Улаанхус сумын 4 дүгээр цэцэрлэгээс тус шүүхэд  гаргасан хүсэлтдээ:

            Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е би тус шүүхэд “Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн ”Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/1099 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан.

            Одоо шүүхэд гаргасан уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.

            Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Е би уг нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгосон болно. Тамга тэмдгээ улсын бүртгэлд хураалгасан учраас тамга дарах боломжгүй байгаа болно  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 4 дүгээр цэцэрлэг нь “Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн ”Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/1099 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 4 дүгээр цэцэрлэгийн  гаргасан  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн ”Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/1099 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 4 дүгээр цэцэрлэгийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох  захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША