Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 319/ШШ2025/00214

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ий *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын багийн хорооллын 11 дүгээр гудамжны 28 тоотод байрлах 1019 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч К.*******, хариуцагч Д.*******, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч К.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн хорооллын 11 дүгээр гудамжны 18 тоотод байрлах 1019 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшил газрыг хариуцагч Т.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. К.******* миний бие 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шинэ суурьшлын бүс болох хорооллоос хашааны газар авсан юм. Жаргалант сумын Засаг даргын захирамжтай, газар эзэмших гэрчилгээтэй, кадастрын зурагтай. Гэтэл 2024 оны 04 сараас Буянт сумын ******* багийн иргэн Т.******* гэгч уг газрыг өөрийн эзэмшлийн газар гэж заргалдан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандсан байсан. Би өөрийнхөө эзэмшлийн газар болохыг нотолж бүх бичиг баримтын хуулбарыг аваачиж өгсөн. Гэтэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн , Жаргалант сумын газрын даамал нар маргааныг шийдвэрлэхгүй, зориуд 9 сар сунжруулан намайг залхаан цээрлүүлж, чирэгдүүлэн хохироож байна. Энэ маргаанаас болж зун хашаа, байшин барих төлөвлөгөө нуран унасан. Д.******* нь холын хамаатан болор тай хамтарч миний газрыг булаан авахаар дээрх эрх мэдэл бүхий хоёр түшмэлтэй хуйвалдаж байна гэж үзэж байна.

нь 2024 оны 03 дугаар сард надтай уулзан хашааныхаа газрыг зарчих гэхээр нь зөвшөөрөөгүй юм. Гэтэл сарын дараа Т.******* газар булаацалдан маргаан үүсгэж байдаг. танил талаа ашиглан миний эзэмшлийн газрыг булааж авахаар шийдсэн юм шиг холбогдох албан тушаалтнууд шийдвэрлэхгүй болохоор аргагүйн эрхэнд шүүхэд хандлаа. урьд нь ийм байдлаар хоёр ч удаа хоёр иргэний газрыг булаан авч өгч байсан туршлагатай нэгэн гэдэг.

Төрийн албан хаагчдад иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэж өгөх хуулийн хугацаа гэж байна уу. Асуудал Н., хоёр дээр байгаад 9 сар боллоо. Энэ завсар Засгийн газрын 1111 утсанд 4 удаа хандаж, аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч , шинэ Засаг дарга нарт нэг нэг удаа учир байдлаа хэлсэн. Гэхдээ том толгойтой эрх мэдэлтнүүд тэдний өгсөн үүргийг биелүүлдэггүй юм байна лээ. Ингээд тэвчээр минь барагдаж аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна.

Д.******* нь , хоёрт авлига өгсөн байна, үүнийг хамаатан болох зуучилсан.

Иймд эрх мэдэлтнүүдийн бузар саварт атгаастай байгаа хууль ёсны эзэмшлийн гэрчилгээтэй газрыг минь авч өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: К.******* газрын албанд Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газар эзэмших хүсэлт гаргахдаа хуурамч бичиг баримтыг гаргаж өгсөн буюу шинээр газар авахдаа тухайн газар дээр хашаагаа татсан байх шаардлагатай байдаг. Гэтэд К.******* гэр болон хашааны зураг дарж газрын даамалд аваачиж өгсөн байдаг.

К.*******ы маргаж буй газар дээр огт гэр баригдаж байгаагүй. Мөн газрын даамалд энд амьдраад 8 жил болсон гэж худал хэлсэн байсан. Бас тухайн газарт К.******* огт хашаа татаж байгаагүй бөгөөд миний бие тухайн газарт төмөр хашаа татсан байсан болно.

2012 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрээс их голын ард 20 га, 2013 онд 15 га, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр нийт 50 га газар төлөвлөгдсөн байдаг. Уг газраас гэр бүлийн хэрэгцээний газар эзэмшихээр 2015 онд хүсэлт гаргаж, 2016 онд захирамж гарч уг газрыг эзэмшсэн болно.

2016 онд уг газарт хашаа татахаар хундаам цутгаж байсан. Энэ үед миний аав болох М.******* нь ходоодны хорт хавдар гэсэн оношоор оношлогдож 2016 онд хагалгаанд ороод, 2017 оны 01 дүгээр сард нас барсан. 2019 оны намар ирж газрын албаны тай уулзахад хашаагаа татсаны дараа гэрчилгээ гаргуулж ав гэсэн хариу өгсөн.

2020, 2021 онд дэлхий нийтэд тархсан ковид өвчний улмаас орхигдсон байсан. 2022 онд газрын албаны тай дахин уулзаж байсан. Тухайн үед нь өөрийн биеэр очиж үзээд Цэцэнээр газрын кадастрын зураг хийлгэхийг зөвлөж улмаар цэгийг нь тогтоож, кадастр хийлгэсэн болно. Уг газарт 2 жилийн дотор хашаа татахгүй бол эзэмших эрх хүчингүй болно гэсний дагуу 2024 оны 03 сард хашаа татсан. Хашаагаа барьж дуусгаад гэрчилгээ авах болохоор уг газарт К.*******ы нэрээр гэрчилгээ гарсан байсан. Уг гэрчилгээг Жаргалант сумын газрын даамал гаргаж өгсөн байсан.

Иргэн К.******* нь уг хашаанд би 8 жил амьдарсан гэсэн худал мэдээлэл өгсөн байна. Бичиг баримт бүрдүүлэхдээ блокоор барьсан хашааны зураг үзүүлсэн байна. Тэнд нэг ширхэг блокоор баригдсан юм байхгүй. Газрын даамал К.*******ыг дагуулж ирээд бид уулзаж байгаад ярилцсан. К.*******ыг хайж гэрт нь дөрвөн удаа очиж байсан. Сүүлд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Цагдаагийн газрын үүдэнд тааралдаж, би газрын даамал г дуудаж бид гурав уулзсан болно. Газрын даамал нь К.*******д чи надад хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөөд гэрчилгээ гаргуулж авсан байна. Энэ хүмүүст уг газрын эзэмших эрхийг шилжүүлж өг гэж хэлсэн. Газрын алба руу яв гэхээр яваагүй. Та нартай ярихгүй уулзахгүй, шүүхэд хандана, шүүхээр шийдвэрлүүлнэ гээд зугтаагаад явсан. Иймд К.*******ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болохыг дахин дахин бичиж байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг нийслэл дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдэж бүртгэлээс хасна гэж заасан бөгөөд К.*******ы хүсэлтийг газрын даамал бүрэн хянаж үзээгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрөө буюу дээд шатны байгууллага албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшин, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн элжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан байна. К.******* нь намайг болон нарт хахууль өгч миний газрыг булааж авахаар явж байна гэж гүтгэж, нэр төрд минь халдаж байна гэж үзэж байна... гэжээ.

3. Нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлтэй холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нараас цуглуулж, гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/23 дугаар захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, К.*******ы хүсэлт зэрэг нотлох баримтуудыг,

3.2. Хариуцагчаас: хариу тайлбар, иргэн , нарын бичсэн гэх тодорхойлолт, кадастрын зураг зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

3.3. Шүүхээс нэхэмжлэгч К.*******ы хүсэлтээр маргаан бүхий газарт үзлэг хийж, үзлэг хийсэн тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч К.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

-Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжаар багийн шинэ суурьшлын бүс болох хорооллоос хашааны газрыг надад эзэмшүүлсэн,

-2024 оны 04 сараас Буянт сумын ******* багийн иргэн Т.******* гэгч уг газрыг өөрийн эзэмшлийн газар гэж заргалдан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандсан байсан.

-Би өөрийнхөө эзэмшлийн газар болохыг нотолж бүх бичиг баримтын хуулбарыг аваачиж өгсөн. Гэтэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Н., Жаргалант сумын газрын даамал нар маргааныг шийдвэрлээгүй тул шүүхэд хандаж байна гэжээ.

4.2. Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

эр бүлийн хэрэгцээний газар эзэмшихээр 2015 онд хүсэлт гаргаж, 2016 онд захирамж гарч уг газрыг эзэмшсэн болно. 2016 онд уг газарт хашаа татахаар хундаам цутгаж байсан ба 2 жилийн дотор хашаа татахгүй бол эзэмших эрх хүчингүй болно гэсний дагуу 2024 оны 03 сард хашаа татсан. Хашаагаа барьж дуусгаад гэрчилгээ авах болохоор уг газарт К.*******ы нэр гэрчилгээ гарсан байсан.

-Иргэн К.******* нь уг хашаанд би 8 жил амьдарсан гэсэн худал мэдээлэл өгч бичиг баримт бүрдүүлэхдээ блокоор барьсан хашааны зураг үзүүлсэн байна.

-Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшин, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн элжинд олж авах давуу эрхтэй тул би газрыг эзэмших эрхтэй... гэж маргаж байна.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/23 дугаар захирамжаар К.*******д Жаргалант сумын багийн хорооллын 11 дүгээр гудамжны 28 тоотод байрлах 1019 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Засаг даргын захирамжийн дагуу нэгж талбарын дугаар бүхий 1003 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн газрыг улсын бүртгэлийн Э-1617001604 дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг К.*******д олгожээ.

5.2. Дээрх маргаан бүхий газарт хариуцагч Д.******* нь 2024 оны 03 сард хашаа татсан байх бөгөөд тэрээр газар эзэмших хүсэлтийг сумын Засаг даргад гаргаж байсан гэх боловч энэхүү газрыг түүнд эзэмшүүлсэн Засаг даргын захирамж гараагүй байна. Нэхэмжлэгч К.******* нь газрын маргаан талаар аймгийн Засаг дарга болон Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, гомдол гаргаж байсан боловч шийдвэрлэгдээгүй талаар тайлбарлаж байна.

6. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үздэг. Шударга эзэмшигч нь эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.

7. Газрын тухай хуулийн 27-34 дүгээр зүйлд газрыг хууль ёсоор эзэмших үндэслэл, журмыг зохицуулсан. Тодруулбал, хүчин төгөлдөр эрхийн акт, гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмших эрхгүй бөгөөд газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсгүүдэд хуульчилсан.

8. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч К.******* нь маргаан бүхийг газрыг хууль бусаар эзэмшсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч К.*******д Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Жаргалант сумын багийн хорооллын 11 дүгээр гудамжны 28 тоотод байрлах 1003 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/23 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа учраас нэхэмжлэгчийг маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэж үзнэ.

9. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

Түүнчлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч К.******* нь хууль ёсны эзэмшигчийн хувьд газраа эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагч Д.*******ын хууль бус үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй байна.

10. Хариуцагч нь татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлж, татгалзлаа нотлоогүй, түүний гаргаж өгсөн тайлбар, иргэн , нарын бичсэн гэх тодорхойлолт, кадастрын зураг, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ц.Даваасүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

11. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшин, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн элжинд олж авах давуу эрхтэй. Дээрх хуулийн зохицуулалт нь хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа хүнд хамаатай бөгөөд хариуцагч Д.******* нь хууль ёсоор буюу газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийн дагуу маргаан бүхий газрыг эзэмшиж байгаа гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул түүнийг давуу эрхтэй гэж үзэхгүй үндэслэлгүй юм.

12. Иймээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч К.*******ы Ховд аймгийн Жаргалант сумын багийн хорооллын 11 дүгээр гудамжны 28 тоотод байрлах 1003 м.кв газрыг хариуцагч Д.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч К.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч К.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын багийн хорооллын 11 дүгээр гудамжны 28 тоотод байрлах 1003 м.кв газрыг хариуцагч Д.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч К.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК