| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00317/И |
| Дугаар | 319/ШШ2025/00235 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 319/ШШ2025/00235
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******т сумын ******* багт байрлах, “******* *******” ХК-ийн Ховд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 8,962,940.56 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ******* индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн Ховд салбарын захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Л.*******аас үндсэн зээл 6,742,695.34 төгрөг, зээлийн хүү 2,041,184.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,060.27 нийт 8,962,940.56 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
2. Хариуцагч Л.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Л.******* нь ******* ******* ХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 8,962,940.56 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлөхөд маргах зүйлгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн Ховд салбар нь хариуцагч Л.*******т холбогдуулан “Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 8,962,940.56 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээл 6,742,695.34 төгрөг, зээлийн хүү 2,041,184.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,060.27 нийт 8,962,940.56 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,357 төгрөгийн тал нь болох 79,178 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Л.*******аас 79,178 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
7. Хариуцагч Л.******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн Ховд салбарын нэхэмжилсэн “Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8,962,940.56 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.******* хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,357 төгрөгийн тал нь болох 79,178 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Л.*******аас 79,178 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК