| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00099/И |
| Дугаар | 308/шш2025/00137 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 308/шш2025/00137
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: У хотын С дүүрэг, *-р хороо Е сайд А гудамж Х банкны төв байранд байрлах, Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн А сумын *-р баг, Ц д *** тоотод оршин суух, Б овогтой Д холбогдох,
Хариуцагч: Д аймгийн А сумын *-р баг, Ц *** тоотод оршин суух, Д овогтой Э нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болох 16,802,851.13 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Д, Д.Э нар нь Х банктай 20** оны 8 дугаар сарын 8-ны өдөр ****** дугаартай Зээлийн гэрээг байгуулан 23,500,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Б.Д Х банк дахь ****** дугаартай дансанд 23,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 12,026,396.53 төгрөг, зээлийн хүүд 3,547,320.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,088.67 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Б. Д нь 2024 оны 06 сард З *-р ангиас эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан. Хамтран зээлдэгч түүний эхнэр Д. Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй Д аймгийн А суманд хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Зээлдэгч Б. Д нь Д аймаг Х сумын Х боомт дээр ахынхаа сэлбэгийн дэлгүүрт ажиллаж байгаа гэх бөгөөд Банктай байгуулсан ***** зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 20** оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 186 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгч болон хамтран зээлдэгчээс шаардаж, утсаар болон facebook хаягаар нь чатаар холбогдож мэдэгдэж байсан, мөн Д аймаг А суманд очиж хамтран зээлдэгч Д. Э уулзаж зээл төлөх талаар мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч нар гэрээний үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага: 1/ Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон ******* дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 15,031,013.00 төгрөг, 2025 оны 02-р сарын 04-ний өдрийн байдлаарх хүү 1,692,833.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,004.91 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 18,000 төгрөг нийт 16,802,851.13 төгрөгийг Б Д, Д Э нараас гаргуулж өгнө үү. 2/ Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү. гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Б.Д, Д.Э нар нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 03 дугаар сараас 20** оны 11 сарыг дуустал сар бүр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 3,302,851.13 төгрөг,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Б.Д, Д.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,802,851.13 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 20** оны 03 дугаар сараас 20**оны 11 сарыг дуустал сар бүр 1,500,000 төгрөг, 20** оны 12 дугаар сард 3,302,851.13 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д, Д.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,802,851.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Д, Д.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 20** оны 03 дугаар сараас 20** оны 11 сарыг дуустал сар бүр 1,500,000 төгрөг, 20** оны 12 дугаар сард 3,302,851.13 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,964 төгрөгийн 120,982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д, Д.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 120,982 төгрөг, төрийн сангийн ************* данснаас 120,982 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА