| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 102/2015/03464/И |
| Дугаар | 210/МА2021/00800 |
| Огноо | 2021-05-19 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2021/00800
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******-д холбогдох
******* *******, *******, ******* хаягт байсан ******* дугаартай авто гарааш засварын газрын зориулалттай 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг устган, гэм хорын хохирол учруулсны хохиролд 32 719 140 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* *******, *******, ******* хаягт байсан авто гарааш засварын газрын зориулалттай 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь ******* байсан. Гэтэл өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ******* зөрчөөд 2013 оны 02 дугаар сард компанийн захирал Б /Б/ нь шийдвэр гарган нэхэмжлэгчийг эмнэлэгт хэвтсэн хойгуур үл хөдлөх хөрөнгийг өөрийн дураар нураасан. Энэ талаар нэхэмжлэгч сүүлд мэдээд хариуцагч компанийн захиралтай уулзахад нэгэнт гараашийг нураасан, барилгын ажил эхэлсэн тул танд барилга боссоны дараа байр өгье гэсэн. Тэгээд харилцан тохиролцсон гэж үзээд нэг хэсэг чимээгүй байж байтал *******-ийн барилга ашиглалтад орсон боловч захирал нь Б /Б/ нэхэмжлэгч *******тай уулзахгүй зугатаад байсан. Ингээд нэг өдөр тааралдаад уулзахад та надад дээр нь 30 000 000 төгрөг нэмээд өгчих тэгвэл танд байр өгье гэсэн. Нэгэнт хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчсөн учраас гэм хор учруулсны хохирол нэхэмжилж байна. Хэргийн материалын 8-9 дүгээр хуудсанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ******* *******-ийн нэр дээр байсан 780 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөө газрын хамт худалдсан. Энэ гэрээг *******-ийн захирал Б /Б/ хийсэн, энэ гэрээний үүрэг хэрэгжсэн. Хэргийн материалд уг гэрээний дагуу шилжүүлэх байсан 780 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан. Уг гэрээгээр шилжүүлэх ёстой үл хөдлөх хөрөнгө нь 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б /Б/-ийн нэр дээр шилжсэн. Мөн гэрээн дээр дурдагдсан 2438 м.кв талбайтай газар дээр нэмээд “Л” ХХК-ийн газартай нийлүүлж, газар эзэмших эрхийн гэрээ ******* 2007 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хийсэн байгаа. Энэ гэрээний дагуу шилжүүлэх ёстой газраа ******* газар эзэмших гэрээний дагуу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, уг гэрээгээр шилжүүлэх ёстой бүх эд хөрөнгүүд шилжсэн. Нэхэмжлэгч талаас энэ гэрээний талаар ямар нэг маргаан үүсгээгүй. Уг гэрээгээр хүлээлцсэн үл хөдлөх хөрөнгийн актын талаар хариуцагчийн төлөөлөгч ярьж байна. Энэ акт дээр хариуцагч талаас гарын үсэг зураагүй. Тэр актан дээр *******-ийн шилжүүлэх ёстой хөрөнгийн жагсаалт гэсэн нэртэй акт байгаа. Уг үл хөдлөх хөрөнгө нь өөрөө хамгийн анх авто гараашийн зориулалттай байсан боловч 13 ширхэг гарааштай үл хөдлөх хөрөнгө байсан. Үүний тодорхой хэсгийг өөрчлөөд цайны газар, оффистой болгоод *******-ийн нэр дээр үлдсэн байсан гараашуудаа шилжүүлсэн. Энэ гараашийг шилжүүлэх гэрээ хийх үед маргааны зүйл болоод байгаа гарааш гэдэг хүний нэр дээр байсан. Тийм болохоор *******, *******-ийг хуураад өгөх ёстой байсан хөрөнгөө өгөөгүй гэдэг нь үндэслэлгүй. Гэрээний үүрэг аль хэдийн хэрэгжсэн. Газар өмчлөх гэрчилгээг яагаад өгсөн бэ гэхээр барилгын үйл ажиллагаа явуулахад газрын гэрчилгээ шаардлагатай байсан. Газрын гэрчилгээг яагаад шилжүүлээгүй вэ гэхээр төлбөр тооцоо дуусаагүй байсан учраас газар өмчлөх гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй байсан. Хожим нь хариуцагч амалсан байраа өгөхгүй байсан учир газар эзэмших эрхийн гэрчилгээгээ нэхэмжилсэн. Гэтэл газар өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхгүй байсан учир ******* гээгдүүлсэн хэмээн шинээр гаргуулж авсан. Мөн ******* *******, ******* ******* хаягт байршилтай байсан *******-ийн хашаанд хадгалуулж байсан боловч устгасан барилгын төмөр, бетон хийц, дам нурууны үнэ болох 1 538 640 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, мөн хаягт байсан дугаартай авто гарааш, засварын газрын зориулалттай 40 м.кв үл хөдлөх хөрөнгийг устгасан гэм хорын хохиролд нийт 32 719 140 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. *******-ийн захирал Б /Б/ 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр *******-ийн захирал *******аас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий ******* *******, ******* 113 тоот хаягт байрлах 2 438 м.кв талбай бүхий авто гараашийг газрын хамтаар тухайн үеийн зах зээлийн ханшаар 245 000 ам.доллараар тохирон худалдаж авсан. Тухайн үед энэ худалдаж авсан объект нь үл хөдлөх хөрөнгийн барьцаанд байсан тул ******* банкны барьцааны зээлийг төлж, тухайн объектыг газрын хамтаар чөлөөлж авсан. Тэр үед ******* барилга барих газрыг, гараашийн хамтаар минийх гэж байсан боловч тухайн 6 гараашийн нэг нь гэдэг хүний өмч байсан. Иймд нэг гараашийн өмчлөлийн асуудлыг шийдсэний дараа дараагийн худалдааны асуудлыг ярья гэхэд ******* би энэ асуудлыг шийдье гээд гэдэг хүнээс ******* бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр рүү нэг гараашийг шилжүүлэн аваад түүнийгээ өөрийн гараашуудын хамтаар *******-д худалдаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг *******-д албан ёсоор хүлээлгэж өгсөн. Тухайн 6 хаалга бүхий гараашийг албан ёсоор хүлээлгэж өглөө гэсэн актыг өөрийн гараар үйлдэж өгсөн. 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш *******, *******-ийн захирлын туслахаар ажиллаж байсан тул уг гараашуудын дотор ханыг нураах үед өөрөө байсан. Ноолуурын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар энэ объектыг худалдан авсан учир үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суулгах гэтэл гараашийн дотор хананууд саад болон багтахгүй байсан тул 6 гараашийн дотор ханыг нураасан. Тухайн үед ******* өөрөө *******-д ажиллаж, цалин авч, өөрөө бусдын хамтаар гараашийн дотор ханыг нураагаад явж байсан. Тиймээс миний өмчлөлийн объектыг нураагаад надад гэм хор учруулсан гэдэг нь үндэслэлгүй. Энэ газрыг 2007 онд өөрийн эзэмшилд авсан ба тухайн 6 гараашийн хажууд “Л” ХХК-ийн объект байсныг *******аар яриулж, зуучлуулан худалдаж авсан юм. ******* нь өөрийн газар дээрээ барилга хот байгуулалтын зөвшөөрөл аваад Ивээл хотхоныг барьсан. Энэ хотхоны 3 барилга баригдаад улсын комисс хүлээж аваад олон жил болж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын талаар ярихдаа надад байр өгнө гэсэн болохоор би хууртсан юм гэж байна. Ийм яриа болоогүй. Яагаад гэхээр ******* нь 2006 оны 10 дугаар сараас 2007 оны дунд хүртэл *******-д ажиллаж байсан. Энэ хугацаанд *******-иас цалин хөлс авч байсан. Түүний гаргаж өгсөн нотлох баримтын хувьд бол 235 000 ам.долларыг гаргаж өгөхөд тодорхой хэмжээгээр удааширсан учраас түүнийг авья гэсэн байдлаар ярьсан зүйл юм. ******* улсын бүртгэлийн гэрчилгээг 2006 оны 11 дүгээр сарын сүүлээр хүлээлгэж өгсөн атлаа 2014 онд Улсын бүртгэлийн газарт улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн гээд баримт бичиг бүрдүүлэн албан ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж авчихаад биднээс гэм хорын хохирол нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрч мэдүүлгээр энэ 6 гараашийн ханыг нураагаад урагшаа 7 метр сунгахад ******* өөрөө гар бие оролцож байсныг хэлсэн байгаа. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Газар өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхгүй байсан тул газрын гэрчилгээг дахин гаргуулж авсан гэж байна. Энэ чинь албан ёсоор 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2438 м.кв талбайтай газрыг авто гараашийн хамт худалдан авахдаа ******* өөрөө акт үйлдээд 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр урд талын 6 ширхэг гараашийг хүлээлгэж өглөө гэж өгсөн. Нэхэмжлэгч газар өмчлөх эрхийн гэрчилгээг манайх хүлээлгэн өгсөндөө маргахгүй байна гэдэг. Тэгсэн мөртлөө одоо болохоор нэг гарааш нь өөр хүний нэр дээр байсан гэж байна. ******* нь тайгаа өөрөө уулзаад хуулийн дагуу бэлэглэлийн гэрээгээр ******* авчихаад, түүнийгээ *******-д хүлээлгэн өгсөн. Албан ёсоор худалдах, худалдан авах гэрээ 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн. Үүнээс хойш 10 дугаар сарын 26-ны өдөр *******, ас үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан гараашийн хамтаар *******-д хүлээлгэн өгсөн. Түүнээс биш өнөөдөр бид хууль бус үйлдэл хийгээгүй. ******* нь Монголд бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс учир бүх зүйлийг хуулийн хүрээнд хийсэн. Энэ асуудалтай холбоотойгоор газрын асуудал үүссэн. ******* нь *******-ийн гүйцэтгэх захирал н.Бтай уулзуулсан. нотариат дээр очоод тухайн үед *******-ийн гүйцэтгэх захирал байсан н.Бд газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ хийгдээд албан ёсоор гэрчилгээний хуулбарыг өгөөд 80 м.кв талбайтай гарааш *******-ийн өмч болсон. Ингээд тухайн худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон. Гэтэл ******* нь ******* байр өгөхгүй байсан учраас дахин газрын гэрчилгээг авсан, дахин гэрчилгээ авсан учраас өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөж гэм хор учирсан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр энэ нь өөрөө Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн шаардлагад нийцэхгүй, нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгээд байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр *******-ийн захирал Б /Б/ *******-ийн захирал *******аас 2438 м.кв талбайтай авто гараашийг газрын хамт худалдаж авсан. Тухайн үед энэ объект нь хэсэг хэсэг бүхий 6 объект байсан. Энэ 6 объектын 5 нь *******ынх, нэг нь гэдэг хүний нэр байсан боловч ******* нийт 6 гараашийг акт үйлдээд *******-д шилжүүлэн өгсөн. Энэ 6 гараашийг дагалдах хэсгийн хамт буюу 780 м.кв талбай бүхий үндсэн хөрөнгийн хамтаар худалдсан. Энэ 780 м.кв талбай бүхий үндсэн хөрөнгө дотор 6 ширхэг гарааш орсон байсан. Гарааш орсон байсан учир бид дагалдах хэсгийн хамт худалдан авсан. Үүнийг албан ёсоор худалдан авсны дараа ******* 10 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн. Мөн ас 12 дугаар сард газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ хийгээд газрыг эзэмших хүсэлтээ хуулийн дагуу газрын албанд өгч, газар *******-ийн эзэмшилд шилжсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээнд 40 м.кв талбайтай ******* *******, ******* ******* хаягт байрлах авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шударгаар худалдан авсан. Энд гаргасан манай алдаа гэвэл тухайн объектыг буулгаж байсан учир газар өмчлөх эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй байсан. ******* нь 6 гараашийн газрын өмчлөх эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй байсан. Гэтэл ******* нь иргэн ас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан нэг гараашийн газарт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн байна гэдэг байдлаар 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ү2200600538 дугаартай газрын гэрчилгээг нөхөн авсан байна. Иймд *******ын нэр дээр байгаа *******, *******, ******* ******* хаягт байрлах, 40 м.кв талбайтай авто гаараш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг *******-ийн захирал Б /Б/ худалдан авсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ үед *******, *******, ******* ******* хаягт байрлах, 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө *******-ийн нэр дээр байгаагүй. Учир нь эдгээр гараашууд нь *******ын нэр дээр байсан. *******ын нэр дээр байсан учраас 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг актаар дагалдах хэсгийн хамт хүлээлгэн өгсөн. Энэ нь улсын бүртгэлийн газраас ирүүлсэн дарааллаар бол *******ын нэр дээр байсан бөгөөд одоо энэ маргаад байгаа нэг гарааш гэдэг хүний нэр дээр байсан тул 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагын удирдлага энэ гарааш өөр хүний нэр дээр байна. Чи өөр хүний өмчлөлийн зүйлийг бидэнд зарсан байна. Тиймээс чи энэ асуудлыг зохицуул гэхэд ******* би өөрөө энэ асуудлыг зохицуулна гээд ас тухайн гараашийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд манайд хүлээлгэн өгсөн. ******* нь өөрөө авч ирээд н.Б захиралтай уулзуулж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Ингээд албан ёсоор хуулийн хүрээнд бүх зүйл хийгдсэн. Тэр үед *******-ийн хөрөнгө банкны барьцаанд байсан учир тухайн үед нь энэ яригдаад байгаа дагалдах хэсгийн хамт өгөх гээд байгаа хөрөнгүүдээ та өөрөө бичээд гарын үсгээ зураад, тамга дарж баталгаажуулж өг гэж хэлсэн учир албан ёсоор 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр акт үйлдэж өгсөн. Түүнээс биш бид *******ын өмчлөлийн гараашийг нурааж гэм хор учруулаагүй. Тийм учраас *******ын нэр дээр байгаа *******, *******, *******-******* хаягт байрлах, 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг *******-ийн захирал Б /Б/ худалдан авсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар сөрөг нэхэмжлэл гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талыг ******* *******, ******* ******* хаягт байрлах, 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг нотлох баримт хэргийн материалд хангалттай байгаа. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газрын даргын тушаал дээр ч байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн тохиолдолд дахин гаргаж авах боломжтой байдаг учраас тэр нөхцөлөөр гаргуулсан. Яагаад дахин гаргуулсан талаар би түрүүн маш тодорхой тайлбарласан. Хариуцагч нэхэмжлэгчтэй тохиролцсон дагуу эд зүйлээ өгөөгүй, газрын гэрчилгээгээ авья гэхээр гэрчилгээг өгөхгүй байсан тул яах аргагүй ******* дахин газрын гэрчилгээгээ гаргаж авсан. ******* өмчлөгч учир дахин газрын гэрчилгээг авсан. 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний асуудал бол ******* болон Б /Б/ хоёрын хооронд хийгдсэн гэрээ бөгөөд ******* өөрийн өмчлөлийн хөрөнгөө шилжүүлсэн асуудал болохоос биш ******* гэдэг хүн өөрийн хөрөнгөө шилжүүлсэн асуудал биш юм. 2006 оны энэ гэрээг талууд байгуулах үед ******* *******, ******* ******* хаягт байрлах, 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө *******ын нэр дээр байгаагүй. Мөн актан дээр зурсан байсан 6 гарааш бол *******-ийн өөрийнх нь гарааш. Энэ гараашийг 780 м.кв талбайтай газрын хамт шилжүүлсэн. Мөн хэргийн материалд байгаа гэрчийн мэдүүлэгт ч гэсэн *******-ийн захирал ******* энэ актан дээрээ худалдсан бүх хөрөнгөө дурдаагүй. Энэ актанд маргаанд ороогүй оффисийн байр, цайны газраас гадна мөн үнэлгээний дүгнэлтэн дээр байгаа энэ барилга маань өөрөө 13 гарааштай байсан барилга. Өөрөөр хэлбэл 6 гараашаас гадна тоочоогүй гараашууд байгаа гэдэг асуудлыг бас анхаарах хэрэгтэй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “...*******ын эзэмшлийн авто гараашийг худалдан авах, орон сууц, авто гарааш өгөх зэрэг асуудлаар баримт нотолгоо дээр тулгуурлаж нэхэмжлэгч талыг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
ШҮҮХ: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-иас 32 719 140 /гучин хоёр сая долоон зуун арван есөн мянга нэг зуун дөчин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар *******ад холбогдох 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоолгох тухай *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 087 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 087 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу үнэлж чадаагүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ******* өөрийн нэр дээр байсан 780 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөө худалдаж, уг гэрээний дагуу 780 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б-ийн нэр дээр, мөн гэрээн дээр дурдагдсан 2 438 м.кв талбайтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдэж, уг гэрээгээр шилжүүлэх ёстой бүх эд хөрөнгүүд шилжсэн гэсэн байна. 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн *******-ийн захирал ******* /нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьцаа эзэмшигч/ болон БНХАУ-ын иргэн Б нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлд “Худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд ******* 2-р хороо ******* 000, А Нэгдлийн хашаанд байрлах 2438 м.кв талбай бүхий авто гараашийг эдэлбэр газрын хамт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлнэ” гэж заасан байх ба уг гэрээнд 780 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө гэсэн үг, өгүүлбэр байхгүй байхад шүүхээс маргааны гол зүйл болох дээрх гэрээг тал бүрээс нь үнэлж, дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээний дагуу тухайн хаягт байрлах газар, түүн дээр орших үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу эрхийн зөрчилгүй хүлээлгэж өгөх үүргийг ******* хүлээж байсан. Гэтэл *******ын худалдсан зэрэгцээ орших 6 авто гараашийн 2 дахь хаалга буюу 80 м.кв газар дээр орших, 40 м.кв талбай бүхий нэг авто гарааш нь Б.Ч нэр дээр болох нь тогтоогдсон тул тухайн зөрчлөө арилгахыг худалдан авагч талаас худалдагчид даалгасны дагуу ******* нь 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлж, гэрчилгээ авсан байдаг. Ингээд 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ******* акт үйлдэж, актын 1 дэх хэсгээр “ урд талын гараашийн барилга “А корпус, 6 хаалга” хэмээн хүлээлгэн өгч гарын үсэг зурсан. Энэ 6 гараашийн нэг нь маргаан бүхий 40 м.кв Б.Ч нэр дээрх гарааш болохыг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...Шүүгч : 2438 м.кв талбай бүхий авто гараашийг газарт байгаа маргаж байгаа 6 гарааш дотор таны нэхэмжлээд байгаа гарааш байгаа юу гэхэд ... Нэхэмжлэгч: байгаа гэв" , мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...Даргалагчаас: 245 000 ам.доллараар худалдаж авсан 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний зүйл доторх 6 гараашийн 5 гарааш нь *******ын өмчлөл байсан. 1 гарааш нь н.Ч гарааш байсан уу гэхэд ... Нэхэмжлэгч: Энэ гараашийн нэг гарааш нь н.Ч гарааш байсан. Тэр гараашийг би өөрийн нэр дээр шилжүүлээд авсан..” гэх өөрийнх нь мэдүүлгээр нотлогддог. Мөн шүүхээс Улсын бүртгэлийн 0 дугаартай нэг хүний өмчийн ******* *******, *******-*******од байрлах гарааш, засварын газрын зориулалттай 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү- 0000 дугаартай 2006 оны 10 сарын 06-ны өдрийн гэрчилгээний эх хувийг ******* нь *******-д хүлээлгэн өгсөн. Энэ талаараа нэхэмжлэгч маргахгүй байхад үнэлэлт өгөөгүй. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...40 м.кв талбай бүхий гараашийг *******-д худалдсан гэх үйл баримт тогтоогдохгүй, дээрх 40 м.кв талбайтай гараашийн өмчлөгч нь ******* байх ба хариуцагч ... ямар нэгэн гомдол гаргаагүй, баримт ирүүлээгүй тул *******ын өмч гэж үзнэ” гэжээ. Шүүх хуралдаан дээр ******* нь тухайн авто гараашийг өөрийн гэртэй ойрхон тул автомашинаа тавихын тулд худалдан авсан гэх тайлбарыг хэлдэг. Нэхэмжлэгч нь анхны гэрээ байгуулагдсанаас хойш 1жилийн хугацаанд *******-ийн үйл ажиллагаанд оролцож, *******-иас цалин хөлс авч байсан талаарх баримтыг хариуцагчийн зүгээс хэрэгт гарган өгсөн.Тэрээр 2007 онд ноос, ноолуурын үйлдвэр барихын тулд тухайн 6 авто гараашийн доторх ханыг нураалцахад өөрийн биеэр байсан тухай мөн л 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...Шүүгч : хэдэн онд гараашийн дотор ханыг нураасан бэ гэхэд...Нэхэмжлэгч: 2006-2007 онд гараашийн дотор ханыг оёдлын газар оруулах гэж нураасан. Тухайн үед би Монгол талын захирал гэж төлөөлж байсан гэв” гэх мэдүүлгээр нотлогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2-т заасанчлан хэргийн оролцогч нь өөрийн тайлбар татгалзлаа өөрөө нотлох мөн шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргийг хуульчилж өгсөн байдаг. Шүүх нь хариуцагчаас өнөөдрийг хүртэлх хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй гэдэг үндэслэлээр 40 м.кв авто гараашийн өмчлөгч нь ******* гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ******* нь 2006 оноос хойш 2015 он хүртэл бидэнд ямар нэгэн гомдол, хүсэлт ирүүлж байгаагүй байж байгаад шүүхэд өгснөөр бид мэдсэн. Ингээд шүүхэд бид шударга өмчлөгч болохоо тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ талаар мөн шүүх үнэлэлт өгөх ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ******* *******, *******, ******* хаягт байсан ******* дугаартай авто гарааш, засварын газрын зориулалттай 40 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг устган, гэм хор учруулсны хохиролд 32 719 140 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ******* нь О холбогдуулан хариуцагчийн өмчлөлийн 40 м.кв талбайтай авто гарааш засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд *******, БНХАУ-ын иргэн Б /Б/ нарын хооронд 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч тал буюу *******-ийг төлөөлж захирал ******* нь худалдан авагч БНХАУ-ын иргэн Б /Б/-ийн өмчлөлд ******* *******, ******* 000, А нэгдлийн хашаанд байрлах, 780 м.кв талбай бүхий авто гараашийг эдэлбэр газрын хамт шилжүүлэхээр, худалдан авагч нь 245 000 ам.долларыг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх.8-9, 34-35/
Дээрх гэрээ хэрэгжиж худалдан авагч худалдагчид гэрээний үнэд 245 000 ам.доллар өгсөн, ******* ******* *******, ******* 000, А нэгдлийн хашаанд байрлах, 780 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн үйл баримт тогтоогджээ. /1хх.48/
Мөн нэхэмжлэгч *******, хариуцагч *******-ийг төлөөлөгч Б нар 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, ******* *******ны нутаг дэвсгэрт байрлах, 2438 м.кв талбай бүхий газрыг хариуцагч байгууллагад үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон кадастрын зураг зэргээр тогтоогдож байна. Уг асуудлаар талууд маргаагүй байна. /1хх.45-46/
Зохигчид иргэн ас нэхэмжлэгч *******ын өмчлөлд 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжсэн ******* *******ны *******л *******од байрлах 40 м.кв талбай бүхий гарааш нь дээрх худалдах-худалдан авах гэрээний зүйлд хамаарсан эсэх асуудлаар маргажээ.
Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ... ******* нь *******-аас 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2438 м.кв талбайтай авто гараашийн газрыг худалдаж авсан, тухайн үед энэ объект нь хэсэг, хэсэг бүхий 6 объект байсан. Энэ 6 объектын 5 нь *******ынх, нэг нь гэдэг хүний нэр дээр байсан, ******* нийт 6 гараашийн акт үйлдээд *******-д шилжүүлэн өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбараа нотолсон, нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэгт *******-ийн барилгыг хүлээлгэж өгсөн акт гэсэн баримт авагдсан боловч уг объектыг хүлээж авсан тал гарын үсэг зураагүй, хариуцагч байгууллага худалдаж авсан гэх гараашуудыг өөрийн нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлж, гэрчилгээг авсан баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.
Мөн хэрэгт 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******-ийн гүйцэтгэх захирал Б нарын хооронд ******* *******ны нутагт байрлах 80 м.кв талбайтай /40 м.кв талбай бүхий гараашийн доорх/ газрын *******-ийн эзэмшилд шилжүүлсэн баримт авагдсан байна.
1 дүгээр хавтаст хэргийн 210 дугаар талд маргааны зүйл болж буй ******* ******* ******* ******* хаягт байршилтай 40 м.кв талбайтай авто гарааш засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******* нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн, уг гэрчилгээ хүчин төгөлдөр байна.
Анхан шатны шүүх дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* бүртгэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх бөгөөд хариуцагч талаас энэ талаар ямар нэгэн гомдол гаргаагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд *******ний ******* хаягт байрлах 40 м.кв талбай бүхий гараашийг өмчлөгч *******аас ******* худалдаж авсан үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу биш байна.
Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг “Ө” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн хариуцагч *******-иас 32 719 140 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч талаас давж заалдах гомдлын нэг үндэслэлээ “...нэхэмжлэгч нь хариуцагч компанид ажиллаж, цалин хөлс авдаг байсан, улмаар 40 м.кв авто гараашийг нурааж байх үед өөрийн биеэр хамт байсан атлаа 2006 оноос 2015 он хүртэл ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй байхад авто гараашийн өмчлөгчийг ******* гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж заасан байгаа боловч нэхэмжлэгч хариуцагч байгууллагад ажиллаж, цалин авч байсан, мөн гараашийг нураахад байсан үйл баримт нь маргааны зүйл болж буй гараашийн үнийг *******-аас *******ад төлсөн болохыг нотлохгүй юм.
Анхан шатны шүүх Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ын дүгнэлтийг шийдвэрийнхээ тодорхойлох, үндэслэх хэсэгт тусгаагүй байх боловч мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгч ын гаргасан “...*******ын эзэмшлийн авто гараашийн худалдан авах, орон сууц, авто зогсоол өгөх гэх зэргийн асуудлаар баримт нотолгоо дээр тулгуурлаж нэхэмжлэгч талыг хохиролгүй болгох нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно. /4хх.48/
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/00252 дугаар шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Ц.ИЧИНХОРЛОО