Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 319/ШШ2025/00244

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* дүгээр байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн “Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.

Хүсэлт гаргагч Э.*******д шүүх хуралдааны товыг  мэдэгдсэн боловч шүүх хуралдаан оролцохгүй талаарх хүсэлтийг ирүүлснийг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Э.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие *******тэй 2007 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Одоо гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч түүний хаана байгаа газар нь мэдэгдэхгүй байна. Иймд овогт ийн г эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Хүсэлт гаргагч Э.*******гийн гаргасан “*******г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэв.

4. Хүсэлт гаргагчаас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргахаар түүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд энэ нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шүүгчийн захирамж болон бусад бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах эрхтэй. Хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүх болох Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан нь хуульд нийцжээ.

6. овогтой ийн гийн оршин суугаа газар нь тодорхойгүй, хүсэлт гаргагчийн зүгээс холбогдож чадахгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтад зааснаар Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

/Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт ийн , регистрийн дугаар ,/

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  овогтой ийн г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтад зааснаар *******г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Хариуцагч *******гийн оршин суух хаягийг олж тогтоомогц шүүхэд болон хүсэлт гаргагч Э.*******д /холбогдох утас / нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ө.БАХЫТБЕК