| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00373/И |
| Дугаар | 319/ШШ2025/00298 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 319/ШШ2025/00298
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******ын ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 202******* оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 202******* оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр 319/202*******/00373/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... ******* нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүнсний бараа авсан бөгөөд үлдэгдэл 2,337,200 төгрөгийг төлөөгүй байна. Сүүлд утас нь холбогдохгүй, хаана оршин суугаа хаяг нь тодорхой бус байгаа тул *******г эрэн сурвалжилж өгнө үү...” гэжээ.
2. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Г.******* миний бие тус шүүхэд *******г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. ******* нь надтай холбогдож худалдаж авсан барааны үнийг төлсөн тул шүүхэд гаргасан *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь худалдан авсан барааны үнийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 202******* оны 0******* дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
*******. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай.
Иймд нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал нь болох 3*******,*******0 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 7******* дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь “Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 3*******,*******0 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК