Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 317/ШШ2025/00614

 

 

2025 05 05 317/ШШ2025/00614

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: *********** хаягт оршин байх И **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** хаягт оршин суух Нгийн Бд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4,570,016.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч И **** **** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1.2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 597,000, шимтгэл 11,940 төгрөг, үндсэн хүү 242,005.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,101.77 төгрөг, нийт 894,047.58 төгрөг;

2.2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 329,399.47, шимтгэл 6,500 төгрөг, үндсэн хүү 140,351.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,146.27 төгрөг, нийт 501,396.98 төгрөг;

3.2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 692,962.36 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 236,207.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,360.52 төгрөг, нийт 939,530.02 төгрөг;

4.2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 413,294.41 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 140,877.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,187.19 төгрөг, нийт 568,359.51 төгрөг;

5.2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 512,854.56, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 174,814.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,139.20 төгрөг, нийт 714,808.31 төгрөг;

6.2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 668,525.41 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 227,877.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,971.08 төгрөг, нийт 934,373.90 төгрөг;

Иймд зээлдэгч Н.Бгаас үндсэн зээлийн төлбөрт 3,214,036.21 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,162,134.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 157,906.03 төгрөг, шимтгэл 18,440 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 4,570,016.30 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгч И **** **** ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: И **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нгийн Б /РД: ****/-д холобгдох Зээлийн гэрээний үүрэгт 4,570,016.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртлэх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасны дагуу Н.Б нь дээрх шаардлагыг биелүүлэн төлж барагдуулсан байх нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И **** **** ХХК нь хариуцагч Н.Бд холбогдуулан гэрээний үүрэгт 4,570,016.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргажээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад И **** **** ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О шүүхэд ...хариуцагч Н.Б нь дээрх шаардлагыг биелүүлэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 4,570,016.30 төгрөгийг хариуцагч Н.Б бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,070.26 төгрөгийн тал хувь болох 44,035.26 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 44,035.26 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.И **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Бд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 4,570,016.30 төгрөгийг хариуцагч Н.Бг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч И **** **** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,070.26 төгрөгийн тал хувь 44,035.26 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 44,035.26 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, гаргуулж нэхэмжлэгч И **** **** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ