| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00429/И |
| Дугаар | 317/ШШ2025/00608 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 317/ШШ2025/00608
2025 05 02 317/ШШ2025/00608
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: ***************** оршин байрлах, Г **** ХК /рд:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** тоот хаягт оршин суух Б овогт Оын Д /рд:************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 9,012,505.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г **** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О овогтой Д нь Г ****тай цахимаар ЗГ-*** тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *** тоот зээлийн данс үүсгэн, 8,800,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч О овогтой Д нь ЗГ-*** тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 64 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 9,012,505.32 төгрөгийн өр үүсгэж, ****ийг хохироож байна. Иймд зээлдэгч О овогтой Даас Г ****тай байгуулсан ЗГ-*** тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 9,012,505.32 төгрөгийг гаргуулж Г ****инд олгуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч О.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч О.Д би Г ****ны гаргасан нэхэмжлэлийн шаардлага 9,012,505.32 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг дараах хуваарийн дагуу төлнө. Үүнд:
2025 оны 05 дугаар сард 1,502,084.22 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 1,502,084.22 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 1,502,084.22 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1,502,084.22 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 1,502,084.22 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1,502,084.22 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г **** ХК нь хариуцагч О.Дад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,012,505.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад нэхэмжлэгчийн шаардсан 9,012,505.32 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 дугаар сард 1,502,084.22 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 1,502,084.22 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 1,502,084.22 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1,502,084.22 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 1,502,084.22 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1,502,084.22 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Д нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,152 төгрөгийн тал хувь болох 79,576 төгрөгийг улсын орлого болгож, 79,576 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 79,576 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г **** ХК-ийн нэхэмжлэлтэй, О.Дад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 9,012,505.32 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 дугаар сард 1,502,084.22 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 1,502,084.22 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 1,502,084.22 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1,502,084.22 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 1,502,084.22 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1,502,084.22 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г **** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,152 төгрөгийн тал хувь болох 79,576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 79,576 төгрөгийг улсын орлогоос, 79,576 төгрөгийг хариуцагч О.Даас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Д сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ