Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 317/ШШ2025/00615

 

 

2025 05 05 317/ШШ2025/00615

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: **************** оршин байрлах Н **** **** **** ХК /рд:*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************г тоот хаягт оршин суух А овогт Бийн Б /рд:********/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4,035,304.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, мөн оны 04 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н **** **** **** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *** тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,394,849.68 төгрөг, хүү 1,434,289.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195,164.94 төгрөг, нийлээд 4,024,304.37 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 4,035,304.37 төгрөгийг хариуцагч Б.Боос гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Б би Н **** **** **** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 4,035,304.37 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие энэ шүүхэд Д.А шүүгч дээр 2,613,692.36 төгрөгийн нэхэмжлэлтэй байгаа. Тэр хэргийн төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 30-аас 2025 оны 08 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар болсон. Иймээс нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Отэй ярьж тохиролцоод 4,035,304 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр болсон. Үүнд: 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 576,500 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцаад шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н**** **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бт холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа. Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,035,304.37 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н **** **** **** ХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан гэрээний үүрэгт 4,035,304.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 4,035,304.37 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 576,500 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,514.87 төгрөгийн тал хувь болох 39,757.4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид 39,757.4 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Н **** **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Бт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 4,035,304.37 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 576,500 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 576,500 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н **** **** **** ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,514.87 төгрөгийн тал хувь болох 39,757.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 39,757.4 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, 39,757.4 төгрөгийг хариуцагч Б.Боос тус тус гаргуулж нэхэмжлэгч Н **** **** **** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ