| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00337/И |
| Дугаар | 317/ШШ2025/00446 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 317/ШШ2025/00446
2025 04 02 317/ШШ2025/00446
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т.Нийн нэхэмжлэлтэй, Ц.Лд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Нэд олгосугай.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай энэ захирамж нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн эцсийн шийдвэр биш бөгөөд шаардлагатай тохиолдолд нэхэмжлэгч энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ