Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 150/ШШ2025/00139

 
 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

       **аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

       Нэхэмжлэгч: ** аймгийн **сум, **дугаар баг, ** дугаар гудамж, **тоотод байрлах, “**банк” ХК-ийн  нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: **аймгийн **сум, ** дүгээр баг, **** тоотод оршин суух хаягтай, ****, РД:**/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,883,728.97 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч “**банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...** нь **банкны **салбарын **тооцооны төвөөс 2022 оны 09 сарын 28-ны өдөр №ЗГ/48437956 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 30 сарын хугацаатай, жилийн 13.2 хувийн хүүтэйгээр 5,000,000 (Таван сая) төгрөгийн цалингийн зээлийг авсан. Талууд эдгээр гэрээг хүчин төгөлдөр болох нөхцөлийг харилцан тохиролцсон бөгөөд онлайн зээлийн болон барьцааны гэрээнд зааснаар зээлдэгч, барьцаалуулагч нар нь нэг удаагийн нууц үг ашиглан гэрээг баталгаажуулснаар дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч зээл авах хүсэлт гаргасан, талуудын хэн хэн нь зөвшөөрч, харилцан тохиролцсон нөхцөлөөр гэрээ хүчин төгөлдөр болсон нь **банкны системд бүртгэгдэн хадгалагдсан бөгөөд уг баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болно. ** нь зээлийн гэрээний Хавсралт-1 зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл хүү төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 854 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын үйлчилгээний хураамжид 12,000.00 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид 61,090 төгрөг төлсөн болно. Хэрэв хариуцагч шүүхээс хүргүүлсэн хаягтаа оршин суудаггүй байгаа тохиолдолд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754-1-754-4-т заасан ажиллагааг хийж хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлж өгнө үү ...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч “**банк” ХК нь хариуцагч ** зээлийн гэрээний үүрэгт 2,883,728.97 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 2,883,728.97 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 933,728.97 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

   Нэхэмжлэгч “**банк” ХК нь улсын тэмдэгтийн хураамжид 61,090 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 30,545 төгрөгийг хариуцагч **, улсын орлогоос 30,545 төгрөгийг тус тус  гаргуулж “**банк” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. “**банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, ** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,883,728.97 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч ** нь 2,883,728.97 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 933,728.97 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ** 30,545 төгрөгийг, улсын орлогоос 30,545 төгрөгийг тус тус гаргуулан “** банк” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА