Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 301/ШШ2025/00227

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     301/ШШ2025/00227

   

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Ж сумын . тоотод оршин суух Ч овгийн Ч.А

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Ч.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би Төв аймгийн Цээл сумын Залуучуудын Сангийн аж ахуйд трактор, комбайны жолоочоор 1982 оны 6 сарын 28-ны өдрөөс 1983 оны 5 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Ардын армийн 126 дугаар ангид 1983 оны 6 сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан. Цэргийн албанаас ирээд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд засварын слесарьчинаар 1986 оны 10 сарын 20-ны өдрөөс 1987 оны 5 сарын 29-ний өдөр хүртэл, тракторын жолоочоор 1987 оны 5 сарын 29-ний өдрөөс 1989 оны 7 сарын 09-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажилчнаар 1989 оны 8 сарын 05-ны өдрөөс 1990 оны 02 сарын 22-ны өдөр хүртэл ажилласан. Миний дээрх хугацаанд ажиллаж байсантай холбоотой баримт архивд бүрэн хадгалагдаж үлдээгүй. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд миний Төв аймгийн Цээл сумын Залуучуудын Сангийн аж ахуйд трактор, комбайны жолоочоор 1982 оны 6 сарын 28-ны өдрөөс 1983 оны 5 сарын 30-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд засварын слесарьчинаар 1986 оны 10 сарын 20-ны өдрөөс 1987 оны 5 сарын 28-ны өдөр хүртэл, тракторын жолоочоор 1987 оны 5 сарын 28-ны өдрөөс 1989 оны 7 сарын 09-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажилчнаар 1989 оны 8 сарын 05-ны өдрөөс 1990 оны 02 сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Төв аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 52 тоот тодорхойлолт

- Төв аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Төв аймаг дахь Цээлийн залуучууд сангийн аж ахуйн даргын “ажилд томилох тухай” 1982 оны 7 сарын 01-ний өдрийн 140 дугаар тушаал, Төв аймаг дахь Цээлийн залуучууд сангийн аж ахуйн даргын “ээлжийн амралт олгох тухай” 1982 оны 11 сарын 22-ны өдрийн 269 дүгээр тушаал

- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн даргын 1986 оны 10 сарын 20-ны өдрийн “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 124 дүгээр тушаал, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 5 сарын 29-ний өдрийн “ажилд томилох тухай” 54 дүгээр тушаал, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 9 сарын 30-ны өдрийн “уралдааны болзол дүгнэх тухай” 81 дүгээр тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 7 сарын 10-ны өдрийн “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 96 дугаар тушаал, Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 8 сарын 05-ны өдрийн “ажилд томилох тухай” 28 дугаар тушаал, Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1990 оны 02 сарын 20-ны өдрийн “ажилд томилж ажлаас чөлөөлөх тухай” 7 дугаар тушаал

- Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 912 тоот лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагч Ч.А-ны хүсэлтээр Т.Г, Г.С, Ч.П нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- 1988 оны 11 сарын 16-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 01/90 тоот лавлагаа

- хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 03-02/1300 тоот лавлагаа/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Ч.А нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Төв аймгийн Цээл сумын Залуучуудын Сангийн аж ахуйд трактор, комбайны жолоочоор 1982 оны 6 сарын 28-ны өдрөөс 1983 оны 5 сарын 30-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд засварын слесарьчинаар 1986 оны 10 сарын 20-ны өдрөөс 1987 оны 5 сарын 28-ны өдөр хүртэл, тракторын жолоочоор 1987 оны 5 сарын 28-ны өдрөөс 1989 оны 7 сарын 09-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажилчнаар 1989 оны 8 сарын 05-ны өдрөөс 1990 оны 02 сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Төв аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 52 тоот тодорхойлолт, Төв аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Төв аймаг дахь Цээлийн залуучууд сангийн аж ахуйн даргын “ажилд томилох тухай” 1982 оны 7 сарын 01-ний өдрийн 140 дугаар тушаал, Төв аймаг дахь Цээлийн залуучууд сангийн аж ахуйн даргын “ээлжийн амралт олгох тухай” 1982 оны 11 сарын 22-ны өдрийн 269 дүгээр тушаал, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн даргын 1986 оны 10 сарын 20-ны өдрийн “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 124 дүгээр тушаал, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 5 сарын 29-ний өдрийн “ажилд томилох тухай” 54 дүгээр тушаал, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 9 сарын 30-ны өдрийн “уралдааны болзол дүгнэх тухай” 81 дүгээр тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 7 сарын 10-ны өдрийн “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 96 дугаар тушаал, Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 8 сарын 05-ны өдрийн “ажилд томилох тухай” 28 дугаар тушаал, Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1990 оны 02 сарын 20-ны өдрийн “ажилд томилж ажлаас чөлөөлөх тухай” 7 дугаар тушаал, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 912 тоот лавлагаа, 1988 оны 11 сарын 16-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 01/90 тоот лавлагаа, хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 03-02/1300 тоот лавлагаа/, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Т.Г, Г.С, Ч.П нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Хүсэлт гаргагч Ч.А-ны

 

3.1. Төв аймгийн Цээл сумын Залуучуудын Сангийн аж ахуйд трактор, комбайны жолоочоор 1982 оны 6 сарын 28-ны өдрөөс 1983 оны 5 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь: Төв аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “1. Энэ онд дотоод гадаадын ТМС төгс ирсэн хавсралт нэр бүхий 28 хүнийг 6 сарын 28-наас эхлэн тракторч комбайнчаар авч ажиллуулсугай. Хавсралт нэрсийн жагсаалтын 17-д. Ч.А ...” гэсэн Төв аймаг дахь Цээлийн залуучууд сангийн аж ахуйн даргын “ажилд томилох тухай” 1982 оны 7 сарын 01-ний өдрийн 140 дугаар тушаал, “1. 1982 онд ТМС төгсөж ирсэн нэр бүхий 47 механикжуулагчдад хавсралтад заасан ёсоор ээлжийн амралтыг нь олгосугай. Хавсралт нэрсийн жагсаалтад Ч.А тракторчин, үндсэн хоног-15, нэмэгдэл-11, бүгд-26....” гэсэн Төв аймаг дахь Цээлийн залуучууд сангийн аж ахуйн даргын “ээлжийн амралт олгох тухай” 1982 оны 11 сарын 22-ны өдрийн 269 дүгээр тушаал, гэрч Т.Г-н “Ч.А бид хоёр 1982 онд Төв аймгийн Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйд илгээлтээр сургуулиа төгсөөд трактор комбайнчаар очиж байсан. Хавар нь газар хагалж будаа тарьдаг, намар нь тариагаа хураадаг байсан. 1983 оны хавар хоёулаа цэрэгт татагдаж 1986 онд халагдсан ....” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр,

 

3.2. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд засварын слесарьчинаар 1986 оны 10 сарын 20-ны өдрөөс 1987 оны 5 сарын 28-ны өдөр хүртэл, тракторын жолоочоор 1987 оны 5 сарын 28-ны өдрөөс 1989 оны 7 сарын 09-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь: Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “3. Нэгдлийн засварын слесарьчнаар Ч.А-г 1986 оны 10 сарын 20-ны өдрөөс эхлэн томилсугай” гэсэн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн даргын 1986 оны 10 сарын 20-ны өдрийн “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 124 дүгээр тушаал, “1. Ч.А-г ЮМЗ-6 маркийн 15-52 номерийн тракторын жолоочоор 1987 оны 5 сарын 28-наар ажиллуулсугай” гэсэн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 5 сарын 29-ний өдрийн “ажилд томилох тухай” 54 дүгээр тушаал, “1. Ургац хураалтад ажилласан даршны бригадын хамт олон болзлыг биелүүлсэн тул нэр бүхий 10 хүнд 1750 төгрөгийн шагналыг, хүнсний ногоо хурааж буй нэг бригадад ямаа 1-ийн 80 төгрөг, айраг 40 литрийн 24 төгрөг бүгд 1854 төгрөгийг шагнал урамшлын фондноос гаргахыг нябо /Д.Н-д зөвшөөрсүгэй. Хавсралт нэрсийн жагсаалтын 4-т. Ч.А ажилласан хоног-14, олгох шагнал-210...” гэсэн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 9 сарын 30-ны өдрийн “уралдааны болзол дүгнэх тухай” 81 дүгээр тогтоол, “1. Нэгдлийн тракторч Ч.А өөр суманд шилжих болсон тул 1989 оны 7 сарын 09-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс Т овогтой А-г тракторын жолоочоор томилон ажиллуулсугай...” гэсэн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 7 сарын 10-ны өдрийн “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 96 дугаар тушаал, “Ч.А ажилладаг байгууллага-Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэл, ажилд орсон он-1982, эрхэлдэг ажил-жолооч, эрхэлж эхэлсэн он-1986, Цэцэрлэг сум, 1988-11-16” гэж бүртгэгдсэн хүсэлт гаргагчийн регистрийн ХААТР-1 маягт, “хүн ам, орон сууцны 1989 оны тооллогоор Архангай, Цэцэрлэг хот маягийн сууринд оршин суугч Ч.А тэргүүлэгч өөрөө, нас-23, эрэгтэй, эрхэлдэг ажил-тракторын жолооч” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 03-02/1300 тоот лавлагаа, гэрч Ч.П-н “Ч.А Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1980 онд 8 дугаар анги төгсөөд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд 1980-1982 онд трактор комбайнчаар суралцаж төгссөн. Ч.А техник мэргэжлийн сургууль төгсчхөөд 1982-1983 онд Төв аймгийн залуучууд сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байгаад 1983-1986 онд 126 дугаар ангид цэргийн алба хаасан. Ч.А бид хоёр 1983 онд хамт цэргийн албанд татагдаж, 1986 онд хамт халагдсан. Ч.А Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд засварчнаар 1986 оны 10 сараас 1987 оны 5 сар хүртэл, тракторын жолоочоор 1987 оны 5 сараас 1988 оны 7 сар хүртэл ажиллаж байгаад гэр бүлийн хамт Архангай аймгийн Жаргалант сум руу шилжсэн юм. Би Ч.А-тай хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан мөн хамт цэргийн алба хаасан найзууд учраас би Ч.А-ны талаар тодорхой сайн мэддэг” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр,

 

3.3. Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажилчнаар 1989 оны 8 сарын 05-ны өдрөөс 1990 оны 02 сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь: Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “1. Ч.А нь манай суманд шилжин ирж байгаа учир Баянцагаан бригадад ажилчнаар 8 сарын 5-наас эхлэн томилсугай” гэсэн 1989 оны 7 сарын 10-ны өдрийн “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 96 дугаар тушаал, Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 8 сарын 05-ны өдрийн “ажилд томилох тухай” 28 дугаар тушаал, “2. Ч.А-г тракторчноор 2 сарын 22-ноос эхлэн томилсугай” гэсэн Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1990 оны 02 сарын 20-ны өдрийн “ажилд томилж ажлаас чөлөөлөх тухай” 7 дугаар тушаал, гэрч Г.С-н “Би Ч.Ам-ны эхнэр З-той /дууддаг нэр/ хамт нэг ангид суралцаж байсан. Ч.А Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажилчнаар 1989 онд томилогдсон. Ажилд орсон үеэс нь би Ч.А-ны мэддэг болсон. Ч.Амарсайхан надтай хамт Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажилчнаар 1989-1991 он хүртэл буюу нэгдэл хувьчлагдах хүртэл тасралтгүй ажилласан. Ч.А бид хоёр тус нэгдэлд ажилчнаар ажиллаж байхдаа гэрийн мод зүсэх, пийшин өрөх зэрэг ажил хийдэг байсан. Ч.А 1989 оноос өмнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан гэж өөрөө надад хэлж байсан. Би Ч.А-тай хамт ажиллаж байсан учраас түүнийг Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажилчнаар 1989-1991 онд ажиллаж байсныг нь сайн мэддэг” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд Ч.А-ы Төв аймгийн Цээл сумын Залуучуудын Сангийн аж ахуйд трактор, комбайны жолоочоор 1982 оны 6 сарын 28-ны өдрөөс 1983 оны 5 сарын 30-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд засварын слесарьчинаар 1986 оны 10 сарын 20-ны өдрөөс 1987 оны 5 сарын 28-ны өдөр хүртэл, тракторын жолоочоор 1987 оны 5 сарын 28-ны өдрөөс 1989 оны 7 сарын 09-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажилчнаар 1989 оны 8 сарын 05-ны өдрөөс 1990 оны 02 сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч овгийн Ч.А-ны

- Төв аймгийн Цээл сумын Залуучуудын Сангийн аж ахуйд трактор, комбайны жолоочоор 1982 оны 6 сарын 28-ны өдрөөс 1983 оны 5 сарын 30-ны өдөр хүртэл,

- Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд засварын слесарьчинаар 1986 оны 10 сарын 20-ны өдрөөс 1987 оны 5 сарын 28-ны өдөр хүртэл, тракторын жолоочоор 1987 оны 5 сарын 28-ны өдрөөс 1989 оны 7 сарын 09-ний өдөр хүртэл,

- Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажилчнаар 1989 оны 8 сарын 05-ны өдрөөс 1990 оны 02 сарын 22-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА