Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/05434

 

 

 

 

 

 

2025 05 02 197/ШШ2025/05434

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр зайсан ******* хаягт оршин суух Уриахан овогт Бо******* Тө******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, *******, өөрийн байр хаягт байрлах ******* газарт холбогдох,

Орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр зайсангийн гудамж, 30 дугаар байрны 17 тоот хаягт байрлалтай, 110 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны үнэлгээг тогтоосноос хойш 2 жил 7 сар өнгөрсөн, уг орон сууцны үнэлгээг 379,364,721 төгрөгөөр үнэлж байсан боловч одоогийн зах зээлийн үнэлгээ 500,000,000-522,500,000 төгрөг болсон буюу анхны үнэлгээний гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэлтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар үнэлгээг дахин тогтоолгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагаа явуулна" гэж заасны дагуу дуудлага худалдаа явуулах 2 сарын хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр Орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгч нар удаа дараа шүүхэд хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлж байсан гэж маргажээ.

3. Хариуцагч ******* газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Б.Тө*******ад шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулах, эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, түдгэлзүүлэх, эд хөрөнгийн үнийн санал авах, эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шинжээч томилох, үнэлгээний тайланг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх зэрэг ажиллагааг хууль, журмын дагуу гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь үнэлгээг тогтоосноос хойш хуульд заасан хугацаа буюу 2 сарын дотор албадан худалдах борлуулах ажиллагааг хариуцагч хэтрүүлэн ажиллагаа явуулаагүй, хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 2 жил 7 сар өнгөрч, орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ 500,000,000-522,500,000 төгрөг болсон үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар үнэлгээг дахин тогтоолгохыг шаарджээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01908 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 164,930,904.11 төгрөг гагуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Тө*******, Э.Гэрэлтуяа нар төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хариуцагч нар тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаанд бариулсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр зайсангийн гудамж, 30 дугаар байрны 17 тоот хаягт байрлалтай, 110 м.кв талбай бүхий орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг ******* газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх 6-9/

3.2. Төлбөр төлөгч Б.Тө*******, Э.Гэрэлтуяа нар нь дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны ******* дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ажээ. /хх 38/

4. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч ******* газрын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар тогтоолоор орон сууцны зах зээлийн үнийг тогтоолгохоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайлангаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр зайсангийн гудамж, 30 дугаар байрны 17 тоот хаягт байрлалтай, 110 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны үнэлгээний дүнг 379,364,721 төгрөгөөр тогтоожээ. /хх 75-105/

 

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна. гэж заажээ.

 

4.2. Дээр дурдсан шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайлангаар орон сууцны үнэлгээг 379,364,721 төгрөгөөр тогтоосон үнэлгээг Б.Тө*******, Э.Гэрэлтуяа нар эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2022/01964 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 11435 дугаар захирамжаар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03400 дугаар захирамжаар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00193 дугаар захирамжаар тус тус Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01908 дугаар шийдвэртэй иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж байсан байх тул хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хуульд заасан албадан худалдан борлуулах ажиллагааг явуулах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ. /хх 52-56/

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нь дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгох гомдлыг ******* газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд гаргасныг хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр дахин үнэлгээ тогтоох боломжгүй гэж шийдвэрлэжээ. /хх 15-16/

 

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

5.2. Нэхэмжлэгч Б.Тө******* нь орон сууцны үнэлгээг 500,000,000-522,500,000 төгрөг болж хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээг тогтоолгохыг шаардан маргаж буй боловч энэхүү шаардлага, үндэслэлээ тодорхой баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгсөнгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 500,000,000-522,500,000 төгрөгийн үнэлгээтэй гэж маргаж байгаа бол уг тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх учиртай боловч нэхэмжлэгч нь тийм тайлбар бүхий нотлох баримтыг ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

6. Иймд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр зайсангийн гудамж, 30 дугаар байрны 17 тоот хаягт байрлалтай, 110 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг үнэлсэн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгө үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх, хариуцагч ******* газар нь албадан худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсний улмаас төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Тө*******ын гаргасан хариуцагч ******* газарт холбогдох ******* газраас 379,364,721 төгрөгөөр үнэлгээ тогтоосон Б.Тө*******, Э.Гэрэлтуяа нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр зайсангийн гудамж, 30 дугаар байрны 17 тоот хаягт байрлалтай, 110 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШЗ2025/12230 тоот захирамжаар авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх арга хэмжээ нь тус хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР